Uncategorized

“Шунхлай групп”-ийн Ерөнхийлөгч П.Батсайхан төрийн өндөрлөгүүдэд үүргийг нь санууллаа

Төрийн ордонд болж буй “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалтад “Шунхлай групп”-ийн Ерөнхийлөгч П.Батсайхан үг хэллээ. Тэрбээр Монголын нийгэм, эдийн засгийн сэргэлт удирдагчдаас шууд хамааралтайг төрийн өндөрлөгүүдэд санууллаа.П.Батсайхан “Миний харж байгаагаар цар тахлын дараа дэлхий хоёр хуваагдана. Нэг талаар цар тахлыг амжилттай даван туулсан, нийгэм эдийн засаг нь бүтцийн өөрчлөлтөд орж, дасан зохицсон улс орнууд. Нөгөө талаас цар тахлын өмнө сөхөрсөн, эдийн засаг нь мөддөө сэхэхгүйгээр унаж, иргэдийн амьжиргаа нь доройтсон улс орнууд гэсэн хоёр бүлэгт хуваагдана.Энэ сорилтыг даван туулах үүрэг хариуцлага бидэнд тулгарч байна. Аливаа реформын 50 хувь нь удирдагчийн манлайллаас шууд шалтгаалдаг. Монгол Улсын нийгэм, эдийн засаг энэ эгзэгтэй үед тэсч үлдэх нь Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ, Засгийн газрын гишүүд та бүхний алсын хараа, манлайллаас шууд хамаарна.Бидний цөөхөн монголчуудад нам болон талцах, намынхаа дотор бүлэг фракц болон хуваагдах, мэргэжлийн салбар яамдын амбиц гарган, хүнд суртлаар боомилох, нутаг усны угшил гарган давуу тал олгох зэрэг нь хөгжлийн хамгийн том чөдөр тушаа болж байсныг манай нэн шинэ түүх бидэнд сануулсаар байна” гэдгийг хэлэв. Мөн тэрбээр Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүдэд хандан улс төр, иргэний манлайллаа үзүүлж, Монгол Улсын төлөө нэгдэн нягтарч ажиллахыг хүслээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!