Uncategorized

Ю.Жавзан: Ахын бие муу байхад нь нутагт нь очуулаад аманд нь аяга шөл уулгасан бол…

2021.09.17-нд Ю.ЦЭДЭНБАЛЫН 105 НАСНЫ ОЙ ТОХИОЖ БАЙНА. Ю.Жавзан гуай бол Ю.Цэдэнбал даргын одоо байгаа ганц дүү нь юм. Эхээс 11 үүлээ. УБИС-г Багшийн техникум байх үед нь ажиллаж байж. Боловсролын яамыг гэгээрлийн яам, дээд боловсролын хороо байх үед нь ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Бид нарт Бал даргын талаар, өөрийн амьдралын талаар үнэхээр сайхан яриа өглөө. Уйлах ч юм гарлаа. Өөрөө ч их уйллаа хөөрхий. Тэрээр ахаа дурсан ярихдаа бид 11-ээс ах минь 4- ийг нь бичиг үсэгтэй болгож номын мөр хөөлгөсөнд их баярладаг. Сүүлд ахын бие муу байхад нь уулзахад нутагт нь очуулаад аманд нь аяга шөл уулгасан бол гээд уйлсан. Эвий минь Сайхан буурай байна лээ. Ярилцлагаа дуусгаад манайхан гадаа зураг авлаа. Зөндөө уйлсан болохоор би сэтгэлийг нь сэргээх санаатай та залуудаа ёстой намбалаг ганган багш байсан уу гэсэн тас тас инээгээд гүйээ бас магадгүй ээ гээд даруухан хариулсан. Урт наслаарай буурай миньЭнэ их хүн БНМАУ-ыг 44 жил удирдахдаа: • Эмнэлэг эрүүл-ахуйн үйлчилгээг улсын хэмжээнд, хот хөдөөгүй, үнэгүй хүргэж, олныг хамарсан ужиг өвчнөөс хүн ардыг салгаж, эрүүлжүүлсэн • Монголын нийгэмд европын соёлоос нэвтрүүлж, хоцрогдлыг тодорхой түвшинд хүртэл арилгаж, амьдралынх нь хэвшил болгож чадсан • Бүх нийтийг бичиг үсэгтэй, боловсролтой болгож, дэлхийн шинжлэх ухаанд нэвтрэх боломжийг бүрдүүлсэн • Хүн амын өсөлтийг урамшуулан дэмжиж, 2 саяд хүргэж, цаашид өсөн нэмэгдэх эх суурийг тавьсан • Улсыг үйлдвэржүүлж, ажилчин ангийн бүхэл бүтэн шинэ давхрагыг бий болгосон • ХАА, газар тариаланг хөгжүүлж, экологийн цэвэр бүтээгдэхүүнээр улс орныхоо хүнсний дотоодын хэрэгцээг бүрэн хангадаг болгосон • Газрын хөрсөн дээрхи, болон газрын хэвлий дэх ашигт малтмалыг хяналттай, зүй зохистой, байгаль орчинд халгүй, улсын хөгжил дэвшилд бодит үр дүнтэй ашиглуулж байсан • Насанд хүрсэн бүрийг ажилтай, цалин хангамжтай болгож, амьдралдаа санаа зоволтгүй хөдөлмөрлөж, аж төрөх нөхцлийг бүрдүүлж байсан • БНМАУ-ыг НҮБ-ын бүрэн эрхт гишүүн, дэлхийн өрх тусгаар улсын нэг болгосонМонголын хил хязгаарыг хоёр хөрштэй хамтран албажуулж, хөдөлбөргүй болгон НҮБ-аар баталгаажуулж чадсан  БНМАУ-ыг дэлхийн олон улс оронтой дипломат харилцаатай болгож, монгол хүнийг сансарт нисгэж, олимпод зодоглуулж, дэлхийн тавцанд улсынхаа нэрийг дуурсгаж эхэлсэн гэх мэтээр дэлхийн “хүйтэн дайн”, хөрш улс орнуудын хоорондын цэрэг-улс төрийн амаргүй цаг үед Монгол Улсаа дэлхийд өрх тусгаар, амар тайван улс болгож чадсан гавъяатай, гарамгай удирдагч байсныг түүх гэрчилнэ Харамсалтай нь, “Ардчилал”-ын гэх сайхан нэртэй энэ “саарал” нийгмийн 30 жилд түүний хийсэн бүхнийг орвонгоор нь эргүүлж, улс орныг сүйрлийн ирмэгт тулгасан олон зүйлийг хүн бүр харж, мэдэрч, амьдралаараа туучиж явна. Тухайлбал:Улсын хэдэн зуун томоохон үйлдвэр, аж ахуйн газар хувьчлалын нэрээр устаж, бүрмөсөн алга болсон Ажилчин анги байхгүй болж, оронд нь ажилгүйчүүдийн бүхэл бүтэн “арми” бий болж, амьдрахын эрхээр харийн орон руу гарч “харлан”, боолын хөдөлмөр эрхлэж, эсвэл гудамжинд гуйлга гуйж, хог ухаж, ар.хидан сог.туурч бор хоног төөрүүлдэг хүмүүсийн “шинэ давхрага” бий болсон Төрийн алба төрлийн алба болж, ямар ч мэдлэг чадваргүүй хүмүүс улс төржиж, намчирхаж, төрийн бүх салбарын өндөр албанд хачиг хувалз мэт шигэх болсонХууль “гууль” болж, хүн бүрт ялгавартай ханддаг болж, урьд өмнө Монголд гарч, дуулдаж байгаагүй төрөл бүрийн ай.мшигт гэмт хэрэг олширсон Ав.лига хээл хахуул тоймгүй болж, албан тушаалаа урвуулан ашиглаж улсын их хөрөнгийг зувчуулан, гададад гаргаж нуудаг “цагаан захтай ОФФШОРЧ ЛУЙ.ВАРЧДЫН бүлэглэл, торон сүлжээ” бий болсон  Улс төрийн олон арван нам эвсэл бий болж, иргэдийг хооронд нь хуваан талцуулж, бүх нийтийн сонгуулийг худалдан авч, Төрийн ордонг гэмт хэрэгтнүүдийн “хоргодох байр” болоход хүргэсэн Газрын дээрхи болон доорхи байгалийн баялаг, ашигт малтмалыг гадны луй.варчидтай хуй.валдан ухаж, гадагшаа зөөж, байгаль орчныг нөхөн сэргээгдэхгүй болтол нь доройтуулж байгаа Энэ бүхний уршгаар, төрдөө итгэх ард түмний итгэл улам бүр алдарсаар байгаа нь даанч харамсалтАЙЮ.ЦЭДЭНБАЛ ДАРГА МААНЬ АЛСЫН ХАРААТАЙ ХҮН БАЙЖ ДЭЭ 1971 онд английн сурвалжлагч Р.Ховардтай хийсэн ярилцлага Р.Ховард : Хятадын удирдагч Мао Зедун Монголыг их Хятадын нэгэн муж хэмээж байна.Энэ тал дээр ямар байр суурьтай байна Ю.Цэдэнбал дарга хариулсан нь: Нэгэн цагт хятад гүрэн бидний захиргаанд байсан түүх бий.Манай ард түмний баатарлаг түүхэнд тэднийг эзэлж байснаас эзлэгдэж байсан түүх байхгүй. Р.Ховард: Хятадуудыг албадан гаргасан нь диполмат үүднээс үзэхэд хэтэрхий сэтгэлийн хөөрлөөр шийдэгдсэн мэт санагдах юм Ю.Цэдэнбал дарга хариулсан нь Монголын газар нутгийг эзлэн тархаж,түүний хажуугаар тагнуул хийх зорилготой хэдэн зуун мянган ажилчин нэртэй тагнуулуудыг хөөх бол маш их нухацтай бодож байж шийдвэрлэсэн асуудал юм шүү. 1971он:Ю.Цэдэнбал ба 20-р зууны Монгол номоос 149-р тал

Related Articles

Back to top button
error: Content is protected !!