Uncategorized

Цэнхэрт АЛТ ухсан нөхдүүд цээрлэл хүлээж байна!!! Уул усыг эзэнгүй мэт аашилсан дээрэмчид гурван үеэрээ “Цээрлэл” хүлээх нь дамжиггүй ээ.

ЦЭНХЭРТ АЛТ УХСАН НӨХДҮҮД “ЦЭЭРЛЭЛ” ХҮЛЭЭЖ БАЙНА. Архангай аймгийн Цэнхэр суманд нэгэн үе Монголын толгой баячуулыг төрүүлж байв. “Монгол газар”-ын Мянганбаяр хоногт 50 кг алт олборлож “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат алтын ашгаараа “Эх орон” нам байгуулж “Эрэл-Хурд” хамтлаг “Эх орон” дуугаа хийж байлаа. “Анод” банкны их гурвалтай УИХ-ын гишүүд гар барих гэж дайраад “Алтан Дорнодын” Паушок алтаар казинодаж байлаа. Тэнд байгаль уйлж ёолж байхад баячууд Суварга хайрхан уулыг тахиад нүглээ нимгэлэх гэсэн ч бүгд “Цээрлэл” хүлээв. Мянганбаяр Эрдэнэбат, Анодын Даваа Гүр-Аранз, Энхтөр нар шоронд оров. Бүгд гуйлагчин болж үхэл зовлон дагаасай. Паушок эх оронгүй гуйлагчин болжээ. Мөн олон тооны жижиг компаниуд дампуурч эзэд нь шоронд орсон. Цаашдаа Орхон голын эхийг сүйтгэсэн, гар бие оролцсон албан тушаалтнууд сүйрэх нь тодорхой юм. Уул усыг эзэнгүй мэт аашилсан дээрэмчид гурван үеэрээ “Цээрлэл” хүлээх нь дамжиггүй ээ…

Related Articles

Back to top button
error: Content is protected !!