Uncategorized

УИХ-ын дэд дарга асан Л.Цог: Монгол улсын хуулийг гадныхан өөрсдөдөө нийцүүлж хийж өгдөг

УИХ-ын дэд дарга асан Л.Цог: Монгол улсын хуулийг гадныхан өөрсдөдөө нийцүүлж хийж өгдөг. 1996 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн бүх заалт гадны хөрөнгө оруулагчдад ашигтай. Харин Монголын төрийн оролцоог сулруулсан. 2009 онд Оюутолгойн гэрээ байгуулахын өмнө Монголын улсын 10 гаруй хуулийг Айвонхоу майнз компани өөрсдөдөө зориулж өөрчлүүлсэн. Энэ дагуу гэрээ хийгдсэн. Луйврын гэрээ хийх гэж байгаагаа эрх баригчид бүгдээрээ мэдэж байсан. Цаана нь асар их мөнгө байсан юм билээ. С.Баярын АНУ-д худалдаж авсан хауснууд ч үүнтэй холбоотой. Гэрээнд гарын үсэг зурах өдөр бид ордны гадаа жагсаж орилолдсоор харин дотор нь Монгол улсын 3 сайд гэрээнд гарын үсэг зурж билээ. Талийгаач О.Дашбалбар, М. Зэнээ, О.Энхсайхан нар шиг эх орончид парламентад байсан бол тэд ийм хууль батлуулж чадахгүй байсан юм.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!