Uncategorized

Хууль зүй, дотоод хэргийн сайдын Хишгээгийн Нямбаатар таны ОГЦРОХ үндэслэл чинь энэ байна!!!!!

ЦЭНДБААТАРЫН ХЭРГЭЭР НЯМБААТАРЫН ХЭРЭГ НЭЭГДЭЖ БАЙНА. Хууль зүй, дотоод хэргийн сайдын Хишгээгийн Нямбаатар таны ОГЦРОХ үндэслэл чинь энэ байна!!!!! Монгол улсын Үндсэн хуулийн 29.3 дах хэсэгт Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно..гэж заасан. /Энэ хэсэгт 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр нэмсэн./ Өргөсөн тангарагт … “Монгол Улсын Их Хурлын гишүүн би…МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙГ ДЭЭДЛЭН САХИЖ, АВЛИГА, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС АНГИД БАЙЖ, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” гэсэн. Үндсэн хуулиа зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл хийсэн гэж үзэх үндэслэлүүд чинь энэ байна!!!!Үндэслэл 1. Монгол улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон ҮҮРЭГТ НЬ ҮЛ ХАМААРАХ АЖИЛ, АЛБАН ТУШААЛ ХАВСАРЧ БОЛОХГҮЙ….гэж заасан. Гэтэл Монголын боксын холбооны Ерөнхийлөгчийн албан тушаалыг хавсарчээ. Үндэслэл 2. Төрийн бус байгууллагын тухай хуулийн 4.1 дэх хэсэгт…сайн дурын үндсэн дээр байгуулагдан үйл ажиллагаагаа ТӨРӨӨС ХАРААТ БУС, өөрийгөө удирдах зарчмаар явуулдаг …., 9.2 дах хэсэгт ТББ нь ТӨРӨӨС ХАРААТ БУС байна… гэж тус тус заасан. Гэтэл Удирдах зөвлөлд Х.Нямбаатар сайд, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын харъяа хяналтанд байдаг “Эрдэнэт” Төрийн өмчит үйлдвэрийн газрын орлогч дарга Ц.Бат-энх, “Монросцветмет” Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал Б.Мөнхбат, Налайх дүүргийн Цагдаагийн дарга, хурандаа Х.Ууганбаяр нар сонгогджээ. Цагдаагийн албаны тухай хууль, тогтоомж болон төрийн тусгай алба, үйлчилгээний албан хаагчдад хориглосон үйл ажиллагааг ХЗДХ сайдын хувьд Үндсэн хуулийн 38.2. Засгийн газар төрийн хуулийг биелүүлэх нийтлэг чиг үүргийн хүрээнд 38.2.1 дэх хэсэгт заасан Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах, Монгол улсын Засгийн Газрын тухай хуулийн 20.7 дах хэсэгт заасан чиг үүргээ ..хэрэгжүүлж ажиллах үүргээ биелүүлээгүй, үгсчээ.Үндэслэл 3. 2021-09-05-ны өдөр Боксын холбооны Удирдах зөвлөлийн гишүүдийг томилох хурлыг Төр засгийн үйлчилгээ эрхлэх газрын “Элит” төвд хөдөө орон нутгийн 130 хүнийг цуглуулж хооллож ундаалж зохион байгуулж, оролцжээ. КОРОНАВИРУСТ ХАЛДВАР /КОВИД-19/-ЫН ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ, НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ СӨРӨГ НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛАХ ТУХАЙ хуулийн 7.1.1 дэх хэсэгт заасан цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр хо.рио цээр, хөдөлгөөний болон цагийн хязгаарлалт тогтоох, зайнаас харьцах зэрэг шаардлагатай арга хэмжээг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон холбогдох бусад байгууллагын саналыг үндэслэн авах, тэдгээрт мөрдөх журам, зааврыг батлах гэж заасан Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа дүрэм, журмаа сайд зөрчсөн байна. Иргэд бид Дэлхий дахинд гарсан цар тахлын нөхцөл байдалд тохируулан хууль, тогтоомжийг дагаж мөрдөж байна. Харин та нар зөрчих эрхтэй юу!!!!Үндэслэл 4. Төр засгийн үйлчилгээ эрхлэх газрын “Элит” төвд Бага хурлын 130 хүний унаа, байр, хоол ундаа, бай шагналыг зардал хаанаас гарав!!!! Баримт нь хаана байна. КОРОНАВИРУСТ ХАЛДВАР /КОВИД-19/-ЫН ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ, НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ СӨРӨГ НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛАХ ТУХАЙ хууль зөрчиж Төр засгийн үйлчилгээ эрхлэх газарт энэ үйл ажиллагааг зохион байгуулах эрхийг хэн олгож үүрэг болгов. Тус хуулийн 13.2.Аж ахуйн нэгж, байгууллага цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар дараах үүрэгтэй: 13.2.1.эрх бүхий байгууллагаас баталсан шийдвэр, хорио цээр, хөдөлгөөний болон цагийн хязгаарлалтын дэглэм, заавар, журам, шаардлага, сэрэмжлүүлэг, анхааруулга, зөвлөмжийг сахин биелүүлэх, мэдээлэл солилцох, хамтран ажиллах; 13.2.10.энэ хуулийн 7.1.1, 8.1.8-д заасан ажиллагааны хүрээнд хийгдэх үйл ажиллагаанд Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан заавар, зөвлөмжийг баримтлах; /Энэ заалтыг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./ гэж заасанг зөрчсөн үйлдлийг сайд дэмжиж хууль зөрчсөн байна. Кафе, ресторон, цайны газрынхан журмаа мөрдөж ажиллаж байна. Харин та!!!Үндэслэл 5. Төрийн бус байгууллагын тухай хуулийн 5.4 дэх хэсэгт ТББ-д эвлэлдэн нэгдсний төлөө хүнийг ялгаварлан гадуурхах, эрх, эрх чөлөөг нь хязгаарлахыг хо.риглоно… гэж заасан байтал Боксын холбооны шинээр томилогдсон Удирдах зөвлөлийн 19 гишүүн Цэндбаатарыг хасах шийдвэр гаргасан байна. Хэрэгт холбогдож байсан үндэслэл нотолгоо нь үйл баримтаар тогтоогдоогүй байхад хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах эрх 19 гишүүнд олгосон хуулиас давсан дүрэм журам гэж байхгүй.Та түүнийг олон нийтийн сүлжээгээр сэтгүүлч Өнөрцэцэгтэйгээ нийлж төлөвшөөгүй, гэмт хэрэгтэн болох өөр зөндөө баримт бий мэтээр ярьж, мэдээлж байна. Өнөөдөр Цэндбаатарын асуудлаар спорт, олимпизмыг тойрсон бугшсан идээ бээр ша.хагдан гарч хэн нь төлөвшөөгүй болохыг бид харж байна. Х.Нямбаатар сайд аа!!! ажлаа өгөөд боксын холбооны ерөнхийлөгчөө л хий. Танд яг тохирно. Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ та Засгийн газрын гишүүнийхээ асуудлыг Үндсэн хуулийн 39.4 дэх хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд чөлөөлж, огруулах асуудлаа өргөн барь!!!! Шударга ёс чинь эндээс эхлэнэ.Улс төрийн алба хаагчийн томилгоо нь ямар ч шалгуур, шаардлагын босгогүйгээр хувийн болон улс төрийн, намын ашиг сонирхлын үүднээс шийдвэр гаргаж томилодог гаж тогтолцооны үр дагаврыг Монголын ард түмэн амсч нийтийн эрх ашиг хохирч байгаагийн тод жишээ бол Х.Нямбаатарын томилгоо, түүний үйлдэл мөн. Улс төрийн албаны томилогоонд мэдлэг ур чадвартай, мэргэшсэн, ёс зүй, ёс суртахууны нийтлэг болон тусгай шалгуур, шаардлагыг харгалзан үздэггүйн гай. Хуулиа хурдан батал УИХ-ын гишүүд ээ!!!! Хариуцлагаа тооцож сур мэдэлтэнгүүд ээ!!!! 2021-09-15

Related Articles

Back to top button
error: Content is protected !!