Uncategorized

Ж.Мэндбаяр: Бямбацогт анд минь Чи манлайлж амьдарсан. Чи бас үргэлж яг байгаадаа сэтгэл ханаж амьдарсан

Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, нэвтрүүлэгч Ш.Бямбацогт зуурдаар таалал төгссөн билээ. Тэртээ 1992 онд тус телевизээр гарч байсан “Халтар царайт” киноны Мигель Ангел-д дуу оруулж . Түүнийг 2017 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр шагнасан байдаг. Тэрээр тухайн үед шагнал авдаг өдрөө зүрхний хагалгаанд орж байжээ. Монголын Үндэсний Телевизийн гайхалтай хөтлөгчдийн нэг асан Бямбацогтын гэгээн дурсгалд зориулж дотны анд Ж.Мэндбаярын сэтгэлийн үгийг хүргэхээр шийдлээ. Таалан болгооно уу.ТВ-ийн дагалдан нэвтрүүлэгч гялалзсан дүрлэгэр хар нүдтэй, инээмсэглэсэн гозгор цагаан хүү, радиогийн нэвтрүүлэгч шаливхан бор залуу 2 радио ТВ-ийн “тэхийн зогсоол” дээр санагдаж байна гар барьж танилцсанаас хойш яг 30 жил өнгөрч би хар чи бор болсон байдаг. Тийм байна анд минь, алдаа оноо бүхэнтэй минь хамт 30 жил нөхөрлөсөн байна чи надтай. Залуу халуун, омголон идэр насны гэгээлэг сайхан бас дандаа цэлмэг хөх тэнгэр шиг байгаагүй дурсамжууд… Олон жилээр явахад минь ямар их ганцаардсаныг чинь би яг одоо мэдэрч байна. Гэхдээ би эргэж ирсэн. Харин чи зөрөөд явна гэж огт хэлэлгүйгээр гэв гэнэт чинадын чинадад одчихым. Өглөө эрт уулзы гээд салсан болохоос эргэж ирэхгүйгээр явлаа гэж хэлээгүй дээ чи. Тэр орой миний утсан дээр гэгээн дүрээ ингэж үлдээсэн чинь тийм учиртай байсан байх нь. Би 3 хуушуур авсан чинь гоё хоол ав л даа найз нь дайлж байхад гэж чи гоморхоод би сэтгэлийг чинь засаж 2 пиав авахуулж ууж билээ. Тэр 3 хуушуур миний амьдралдаа идэж үзсэн хамгийн гоё хоол байсаан анд минь. Гэхдээ л гомдолтой байна 5-ыг иддэг байж.Мэдэхнээ шил архи авахуулж уугаад уйлж агсан тавьдаг байж. Тэгсэн бол чи яваа ч уу гүй чүү, би ингэж их уйлаа ч уу гүй ч үү. Зулан дээрээ суучихаад зүрх бадамлуулаад яваад өгсөнөөс чинь хойш 49 хонолоо. Дурсахгүй нэг ч өдөр байсангүй. Цурхирч уйлаад ч тайвширч чаддаггүй юм байна. Ай яасан их харуусал вэ? Тэр ихийг хүсч зорьчихоод бүгдийг нь дан ганц надад үүрүүлж орхиод амиа бодоод явчихаж байгаа юм уу тээ? Ингэж тохироогүй дээ уг нь… За за чи нэгэнт тэгж шийдсэн бол ардаа, ар гэртээ санаа зоволгүй амгалан нойрсоорой анд минь. Чи манлайлж амьдарсан. Чи бас үргэлж яг байгаадаа сэтгэл ханаж амьдарсан. Чи бас хүсэл мөрөөдөлтэй амьдарсан. Муу найз нь бүгдийг нь заавал гүйцээнэ ээ. Үйл хэргийг чинь ч үргэлжлүүлнэ. Ханийнх нь, аавынх нь энд хүрэхгүй ч тугал нүдэнд нь, янзаган охидод нь бараа болж үхэн үхтэлээ хамт байна аа амлая. Тэд чиний байсан шиг том бас бардам амьдрах болно. Харин чи нөхөр минь бурхантай заавал уулзаж найзыг минь 100 наслуул гэж гуйгаарай. Бас нэг зүйл тохироё. Заавал эх нутагтаа эргэн төрж андыгаа амалсандаа хүрэхийг хараарай золиг минь.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!