Uncategorized

Сэтгүүлч Улмаа: Одоо наад сэрүүн зүүднээсээ сэр! Чи миний төлөө амьдраагүй! Сорри!

Сэрж үз! Монголчууд бид 3-хан сарын дараа жинхэнэ үнэнтэйгээ нүүр тулах гэж байна. Ковид, сонгууль, олимп нтр гээд болж бүтэхгүй байгаа бүхнээ нуулаа халхаллаа, төсөв хэдэн зуун тэрбумаар тасалдлаа, халамж гэдэг тэнэглэлийн өмнө улс даяараа сөхөрлөө. Хэдхэн уул уурхайн компаниудын нуруун дээр хамаг ачаа ирдэг байсан бол 2021 онд экспорт зогсож, жаахан нүүрс нь тоогдохоо байж, балга бензинээ ч авч дийлэхээ болилоо. Энэ байдлаараа удаан явж чадахгүй юм байна гэдгээ Төр засаг сая нэг ухаарах шиг болов. Одоо хэдүүлээ хүүхэд гаргаад л мөнгө авчихдаг, хальт өвчин тусаад л мөнгө авчихдаг, даргатайгаа муудалцаж ажилгүй болоод л мөнгө авчихдаг үе 2022 оноос дуусгавар болно. Үндсэндээ манай улс ажил хийдэггүй 80%-аа тэжээх гэж үлдсэн 20% чинь сөхөрч бас залхаж байна. Жишээ нь иргэн 1 сая төгрөгний цалингаасаа 280.000 төгрөг элдэв янзын татварт төлж байна. Татвар ч гэж дээ тэр нөгөө 72 төрлийн халамж тэтгэвэрт өгч байгаа ухаантай. Тэгээд өөдөлж байгаа юм байхгүй улам доройтсоор хот хөдөөгүй ар.хинд живж байна. Одоо Монголчуудад үүрэг хариуцлагатай, сахилга баттай, “бүсээ чангалах” үе ирж байна. Төрүүлсэн бол хүүхдээ өөрөө тэжээ, өвчин тусахгүй эрүүл байхыг хичээ, ажлаасаа халагдахгүйн төлөө хичээ! Зарим нь амьдрал хэцүү байна, хорвоо хатуу байна, хүүхдийн 100-г битгий зогсоо гэх байх. Уучлаарай амархан юм хаана ч алга бүгд л амьдрах гээд өглөө бүр босч байна. Одоо наад сэрүүн зүүднээсээ сэр! Чи миний төлөө амьдраагүй! Сорри!

Related Articles

Back to top button
error: Content is protected !!