Uncategorized

Д.Ариунзул: Нойр булчирхайгаа өвтгөхгүй байх хэд хэдэн арга бий Шэйрлээд аваарай

Нойр булчирхайн үрэвслийн талаар УНТЭ-ийн УНТЭ-ийн Гастроэнтерологийн төвийн эмч Д.Ариунзултай ярилцлаа.-Эхлээд нойр булчирхай нь ямар онцлогтой эд эрхтэн бэ гэдгийг тайлбарлаж өгөхгүй юү? -Нойр булчирхай нь ходоодны ард байрладаг 15-23 см урттай, булчирхайлаг эрхтэн юм. Уг эрхтэн нь хүний биеийн дотоод, гадаад шүүрлийн үйл ажилллагааг зохицуулж байдаг. Гадаад шүүрлийн үйл ажиллагаа нь уураг, өөх тос, нүүрс усыг задалдаг ферментүүдийг ялгаруулж, хоол боловсруулах үйл ажиллагаанд оролцож байхыг хэлж байгаа юм. Нойр булчирхай нь өөрөө сүүл, толгой, хүзүү хэсэгтэй. Хүзүү хэсгээс нь инсулин гэдэг даавар ялгардаг. Ингэснээр цусан дахь сахарын хэмжээг тогтвортой байлгах үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь бол дотоод шүүрлийн үйл ажиллагаа юм.Хүмүүс юунаас болж нойр булчирхайгаа өвдөхөд хүргэж байна вэ? -Нойр булчирхайн үрэвслийг дотор нь ар.хаг, цочмог гэж хоёр хуваадаг. Цочмог үрэвсэл нь нэн яаралтай эмнэлэгт ирж, эмчийн тусламж авах шаардлагатай байдаг. Ер нь нойр булчирхай өвдөх нь маш олон шалтгаантай. Тухайлбал, амьдралын буруу хэв маяг орно. Үүнд, буруу хооллолт буюу хэт идэх, өлөн явж байгаад гэнэт хэт их хэмжээгээр идэх, архины буруу хэрэглээ буюу архийг тогтмол удаан хугацаанд хэрэглэх, хэтрүүлэн хэрэглэх, хүйтэн, царцуу хоол идэх зэрэг орно. Мөн эмийн бодис, цөсний чулуу үүссэнээс болж өвдөнө. Цөсний чулуу нь буруу хооллолттой холбоотойгоор үүсдэг. Үүнтэй холбоотойгоор нойр булчирхайн архаг үрэвсэл үүсдэг байгаа. Үүнээс гадна бодисын солилцооны эмгэг, хоол боловсруулах эрхтний эмгэгтэй өвчтнүүд буюу ходоод гэдэсний үрэвслийн улмаас архаг нойр булчирхайн үрэвслээр өвддөг.Цөсний чулуу гэснээс өөх идэхгүй байхаар цөсний чулуутай болдог гэдэг. Энэ үнэн үү? -Хүн ер нь нүүрс усыг тодорхой хэмжээгээр авч байх ёстой. Өөх тос нь дотроо ханасан, ханаагүй гээд янз бүр байдаг. Тэгэхээр зөв өөх тосоо авч байхын тулд тодорхой хэмжээнд өөх идэж байх ёстой. Хүнд өөх тос дутагдах хэрээр бүх бодисын солилцоо нь өөрчлөгдөж, цөсний чулуу үүсэхээс гадна хавдар үүсэх нөхцөл болдог. -Нойр булчирхайн үрэвсэл архагшсан тохиолдолд яах ёстой вэ? Нойр булчирхайн үрэвсэл цочмог үрэвслийн үед хэвлийгээр маш хүчтэй өвдөх, дотор муухайрах, бөөлжих шинж илэрдэг. Харин нойр булчирхайн үрэвсэл архаг болоод ирэхээр шинж тэмдэг нь бараг мэдэгддэггүй. Гэхдээ өөх, тостой хоол идэсний дараа гүйлгэдэг. Хааяа дотор муухайрах, үе үе хэвлийгээр цанхайх зовуур илэрнэ. Ингээд гадаад шүүрлийн үйл ажиллагаа алдагдсантай холбоотойгоор удаан хугацааны дараа маш их турдаг. Хэрвээ ийм шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандаж, шинжилгээ хийлгэх хэрэгтэй. Ер нь бүх хоол боловсруулалттай холбоотой өвчин нь ихэвчлэн хувь хүний хоололлттой холбоотой байдаг. Иргэд маш замбарааагүй хооллодог. Иймд иргэд зөв хооллоод эхэлбэл, нойр булчирхай, ходоод, цөс хэвийн ажиллах бүрэн боломжтой.Нойр булчирхайн архаг болон цочмог үрэвслийг эмчлэх боломж нь хэр байдаг вэ? Архаг болон цочмог нойр булчирхайн үрэвслийг эмчлэх боломжтой. Ер нь нойр булчирхай өвдөж байх үед яах ёстой вэ. Тухайн үед ямар арга хэмжээ авч болох вэ? Нойр булчирхай өвдөх нь маш олон шалтгаантай гэдгийг хэлсэн. Тухайлбал, эмийн шалтгаантай байвал уух эмээ зогсооно. Цөсний хүүдийн чулуу болон цөсний ерөнхий чулуутай бол чулууг авах эсэхийг шийдэсний дараа эмчилнэ. Хэрэв хоолноос болж өвдсөн бол хоолоо тохируулна. Нойр булчирхайн үрэвслийг эмчлүүлсний хэр хугацаанд дахин сэдэрч өвдөх вэ? Уг өвчнийг сэдрээх хүчин зүйлүүд гэж бий. Тухайлбал, хоол унд, архины хэрэглээгээ зөв зохицуулахгүй бол архаг үрэвсэл сэдэрнэ. Нойр булчирхайгаа өвдгөхгүй байхын тулд наад захын баримтлах дэглэм нь юу байдаг талаар зөвлөгөө өгөхгүй юү? -Тос, өөхтэй хоолны хэмжээгээ багасгах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, замбараагүй өөхний хэрэглээгээ багасгах хэрэгтэй гэсэн үг. Дасгал хөдөлгөөнийг маш сайн хийж, илүүдэл жингүй байх хэрэгтэй. Архины хэт хэрэглээг багасгана.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!