Uncategorized

ХӨСҮТ: Ковидын дараа иргэдийн уушгийг үнэ төлбөргүй рентгенд харж байна

Эрүүл мэндийн сайдын тушаалаар ХӨСҮТ-д өдөр бүр 14:30 цагаас хойш өглөөний 08.00 цаг хүртэл хүмүүс Ковид-19 халдварын шалтгаанаар уушгиа рентгенд харуулж болох тухай мэдээллээ.Коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүмүүс нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх шаардлагатай тухай бид өмнө мэдээлсэн. Тэгвэл иргэд ийнхүү дээрх цагийн хуваарийн дагуу ХӨСҮТ-д уушгины рентген зураг авахуулж болох юм байна. Эдгэрсэн хүмүүсийн уушгинд жижиг толбо бүхий шохойжилт үүсч байгааг мэргэжлийн эмч нар ч сануулсан юм.Дашрамд дурдахад, уушгины шохойжилт нь энгийнээр тайлбарлавал арьсаа гэмтээсний дараа сорви үүсдэгтэй адил уушгинд үрэвсэл байсны ул мөр гэж ойлгож болох юм. Үүнийг эмчлэхгүй бөгөөд хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой аюултай биш. Гэсэн ч амьсгалах үйл явцад оролцох ёстой зүйл нь хатуурч, холбогч эд болж байна гэсэн үг. Ханиад хүрэх, уушгины хатгалгаа авсан үед ихэвчлэн уушгины шохойжилт үүсдэг. Үүнээс зайлсхийхийн тулд ханиад хүрсэн үедээ хүндрүүлэлгүй эмчилгээ сайн хийлгэхийг зөвлөдөг юм.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!