Uncategorized

Р.Эмүжин: Байраа барьцаалаад тэмцээнд явуулж байсан Д.Банди багшаасаа ичиж амьдар, Бадар-Ууган аа

Яруу найрагч, нийтлэлч Р.Эмүжин өөрийн цахим хуудаснаа “Байраа барьцаалаад тэмцээнд явуулдаг Банди багшаасаа ичиж амьдар, Бадар-Ууган аа …” гэж өөрийн байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Өө тэр ” Өөжин мед”- ээс нь хувь хүртдэггүй юм бол Нямбаатар ч гэсэн Боксын холбооноос Бадар-Ууганыг явуулах цаг болсон байна. Цэндбаатарын ярианаас их олон зүйл ойлгомжтой боллоо. Үе үеэрээ энэ спортынхон чинь дараагийн залуусаа нударгалдаг юм байна, нууцхан атаархаж, а.лахаас наагуур хо.рлоход бэлэн байдаг юм байна. Монголын боксын холбоонд албан ёсны гэх нэр сэтэр хоёроос өөр юу ч алга. Өндийж яваа ирээдүйтэй тамирчнаа өвдөглөөд дарахад бэлэн байдаг юм байна. Нэг тамирчныг шигшээ багаас хоёр хөөнө ч гэж юу байхав.Албан ёсны гэрээгээ сэргээж, тухай бүр хийх ёстой бичиг цаасны ажил нь ч хөсөр хаягдаад удсан юм байна.Ёстой зүгээр их бокст дуртай, хайртайдаа энэ хэдэн залуу ах нар гээд байгаа атаа жөтөө өвөрлөгчдийн гарын шүүс болж явдаг юм байна. Бадар-Ууган, Сэрдамба хоёр хоёулаа гавъяат дасгалжуулагч Д.Банди агсны шавь. Энэ хүний гар дээрээс жигүүр дэлгэн нисч, тив дэлхий, олимпоос медал авчирсан залуус. Д.Банди гуайн бас нэг шавь У.Мөнх-Эрдэнэ сая 39 настайдаа Дэлхийн аваргад өрсөлдөх эрхээ авлаа. Гэтэл Бадар-Ууган Тамирчдын нөхөн сэргээх эмнэлэгийг ил, далд аргаар өөрийн болгоод, тас тэврээд, таг атгаад хэвтчихсэн, тэгснээ дараагийн тамирчдаа дардаг, гадуурхдаг ажил хийдэг. Сэрдамба нь Боксын холбооны удирдах зөвлөлд байдаг нэртэй, бодлого гэдгээ ойлгодог, үгүйг мэдэхгүй. Хоёулаа хэл ус, боловсрол маруухан, салбарын амбицаасаа салж чадаагүй. Одоо спортын мэргэжлийн менежерүүдийг бэлтгэн удирдуулах цаг болсон байна. Цагтаа Мөнх-Эрдэнэ бас гадуурхагдан зүдэрч, энэ тухайгаа мэдэгдэл хийж байсан.Д.Банди багш нь ч “Мөнх-Эрдэнэ маань а.лийн болгон ингэж явах вэ, амьдралаа бодох цаг болсон” гэж ярилцлага өгч байлаа. За бас нэг зүйл тодорхой болсон нь залуу хөөргөн хүнийг дуудаад ундаанд нь хар тамхи холиод өгдөг болчихсон юм байна. Тэгээд хэрэг бүртгэж аваад, хориод, дараа нь түүгээр нь далимдуулан хэвлэлд хэл үгээрээ хэн бэ гэдгээ алхам тутамдаа таниулж яваа увайгүй нэгнээр сүрдүүлдэг, мэдээлэлгүй нуун да.рагдуулсан энэ тэр гэж бас хөөрхөн шантаажладаг, цагдаа, улстөрч, мэдээчний хамтарч хоршсон сүлжээ ч байдаг болжээ. Дээр нь манай тамирчдад төдийгүй нийгэмд дутагдаад байгаа сэтгэлзүйч гээч хүн маш их хэрэгтэй аж.Ер нь бол ах, дүүгээ дуудалцан хамтдаа идэж, хамтдаа ууж, хамтдаа архидаж, тэгснээ бүгд үеэрээ нийлээд дүүгээ зо.доод, хараад сууж байсан Бадар-Ууган маргааш нь “Чамайг хаслаа, хөөлөө” гээд урвачихсан л хэрэг юм. Ханилж яваад нөхрөө, унаж яваад морио гэж эртний монголчууд хүн чанар нь хөлийн чигчий хуруу хүрэхгүй энэ мэтийн хөгийн эрсийг хэлдэг байлаа. Хөгийн эрчүүдтэй, хогийн холбоо гэж би хувьдаа хэлнэ. Монголчуудын ах захаа хүндэлдэг зарчмыг алуур болгож хэрэгжүүлдэг улс юм байна, сонслоо, харлаа. Энэ нэвтрүүлэг ингэж цацагдах хүртлээ хэчнээн бартаа да.рамт давсныг хэлж мэдэхгүй нь. Сэтгүүлчийн давах ёстойг давж сөрж яваа Лодойсамбууд бас баярлалаа.Асуултуудаараа ярилцлагын ам.ин судлыг алдалгүй атгаж чадаж байна. Бадар-Ууган, Сэрдамба нарын багш Д.Банди гуай боксын спортод 1200 тамирчин бэлтгэж, 40 гаруй ОУХМ, 80 гаруй спортын мастер төрүүлсэн, тамирчдаа 2000 шахам удаа рингэнд авч гарсан, түүний шавь нар Олимп, Олон улсын зэрэглэлтэй тэмцээнээс 1000 гаруй медал авчирчээ. Шавь Төгсцогт ч бас энэ холбоонд адлагдаад, мэргэжлийн бокс руу явсан даа. Энэ хүнээс ичиж амьдар, Бадар-Ууган аа. Энэ их амжилтын эзэн байхын тулд агуу байх хэрэгтэй байдаг юм, амбицаа ардаа хаяж чаддаг байх ёстой юм. Банди гуайн арван жилдээ ганхахгүй үлдээсэн их өвийн дэргэд чиний олимпийн алт ёстой юу ч биш ээ. За тэгээд Тамирчдын нөхөн сэргээх эмнэлгээ л буцааж авъя, Нямбаатар олоод ирэхээ мэдэх байлгүй дээ. Пудволд хүүхдүүд бэлтгээд, амжилтанд хөтлөөд байдаг тэр нэг сэтгэлтэй, зүтгэлтэй дасгалжуулагчийг ч бас эргүүлж авмаар байна. “Арчаагүй п вэ” гэдэг хүн л лав хэрэггүй гэдэг нь тодорхой боллоо.Бадар-Ууганы авчихаад байгаа, хоргодоод хэвтээд байгаа тэр эмнэлэгт чинь сэтгэлзүйч, сэргээн засагч эмч мэргэжилтнүүд Цэндбаатар шиг яралзсан залуустай ажиллаж, ялалтанд нь ойртуулж, ялагдлыг нь нөмөрлөх учиртай юм. Бадар-Ууганы үе дууссан байж болно оо, Монголын боксын спорт мохохгүй, мөлхөхгүй, мөнх үргэлжлэх ёстой юм шүү. Цэндбаатарт хэлэхэд хол явах хүний сайхан хүү юм даа, хоногтоо бүү бүдрээрэй. Монголын ард түмэнд өөрийгөө яагаад ч юм, өртэй гээд бодчихсон мохошгүй зүрхтэй юм. Сайхан хөвгүүдээ гомдоож гундаагаад байвал сайны гэрэл мөн ч хол шүү дээ. За тэгээд ахаа алд хүндэл, дүүгээ дэлэм хүндэл гэдэг үгтэй болохоос ах нь а.луур, дүү нь а.лчуур хийгээтэх гэж өвөг дээдэс маань сургаагүйг өнөө цагийн аав ээж нар санаж, үр хүүхэддээ үглэж, үндэс мөчиртөө зүүх хэрэгтэй болжээ. Ах ах гэж яваад аавын сайхан үрс а.луулбал яана. А.лд хүндлээд Цэндбаатар бол гомдолгүй гэлээ, ард түмэн харин гомдолтой байна!” гэжээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!