Uncategorized

Л.Энх-Амгалан сайд өөрийн яамны ур чадваргүй 30 хүнийг цотхотгож өгөх хүсэлтийг Төрийн албаны зөвлөлд тавьжээ

Надад энэ яамны ажил хийдэггүй 30 хүнээс, 30 сайн багш илүү хэрэгтэй. Энэ хэмнэсэн мөнгөөр ядаж тэдний цалинг нэммээр байна гэж БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хэллээ. Тэрбээр: Манай яамны 125 хүнээс ажлын ачаалалгүй, ур чадваргүй 30 гаруй хүнийг цомхотгох саналыг Төрийн албаны зөвлөлд хүргэсэн. Гэтэл дэмжихгүй гэсэн утгатай хариу өгөхөөр нь “Сонгуулийн дараа төрийн албанаас 20-30 мянгаараа халагддаг жирийн хүмүүсийн төлөө юу ч дуугардаггүй байж, яамны хэдэн хүнийг хамгаалах нь ойлгомжгүй байна” гээд шүүмжилсэн.Яахав, энэ саналыг дараа нь хүлээж авсан л даа. Eр нь аль ч яамны ажил хэдхэн сэтгэл зүтгэлтэй хүний нуруун дээр л явдаг юм билээ. Гэтэл манай яаманд зөвхөн “Боловсролын тэргүүний ажилтан” гэсэн ганц шагнал хариуцсан мэргэжилтэн байдаг гээд бод доо. Надад ажил хийдэггүй яамны 30 хүнээс сайн 30 багш илүү хэрэгтэй. Энэ хэмнэсэн мөнгөөр ядаж тэдний цалинг нэммээр байна хэмээн хэллээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!