Uncategorized

Монголын уламжлалт тулаан “ЧИЧИЛДЭЭН”-ий мастер Хөдөөний айлын Ч.Ерөөлттүвшин

МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ ТУЛААНЫ УРЛАГУУД ДОТРОО ОЛОН ЯНЗ БАЙДАГ БАЙНА. Монгол өв соёл сэдвийн хүрээнд яригдах асуудал бол Монголын УЛАМЖЛАЛТ ТУЛААНЫ УРЛАГ-ийн тухай асуудал гэдгийг дэвшүүлж нэгэн залуу гарч ирж байгаа нь уламжлалт тулааныг түгээн дэлгэрүүлэгч хэмээн өөрийгөө нэрийдэж буй Ч.Ерөөлттүвшин юм. Тэрбээр энэ талаараа өөрийн цахим хуудаснаа нийтлэхдээ,ХХ зууны эхэн үе гэхэд Монголд тус тусдаа бие даасан хэд хэдэн тулааны урлаг өргөн дэлгэр хөгжсөн байсан..гэдэг. Тухайлбал: Чичилдээн, Нударгалцах наадаан, Өгөлдөөн, 10 гүзээний зодоон зэргээр нутаг нутгийн онцлогийг тусгасан, дэлхийн өөр хаана ч байхгүй,тулааны маш өвөрмөц техник &, дүрэмтэй гайхамшигтай ӨВ СОЁЛ оршин байжээ.Эдгээр тулааны төрлүүд дундаас ЧИЧИЛДЭЭН нь Баруун аймгуудад сайн хөгжсөн байсан ба энгийн ардуудаас гадна лам нар чичилдээнээр түгээмэл хичээллэдэг байжээ. Одоогийн Увс аймгийн Малчин суман дахь ЦАЛГАРЫН ХИЙД нь тэр үеийн Монголын Гардан тулааны нэгэн төв байжээ.Учир нь энэ хийдэд жил бүр ЧИЧИЛДЭЭН.. гардан тулааны тэмцээн зохион байгуулагддаг байсан. Энэ хийдийн лам нарын дунд шилдэг тулааны мастерууд цөөнгүй байсан гэнэ. Тэд тусгайлан нударгаа бэхжүүлэх, мөн хурд, хүчний бэлтгэл хийдэг байжээ.Намайг багад минь өсгөсөн бэргэн Б.Түүвээ эгчийн минь аав Д.Балбар нь Цалгарын хийдийн лам, “Ясан муна” хочтой, Чичилдээн тэмцээний олон удаагийн аварга хүн..байсан юм билээ. Монголын сүм хийдүүд ч гэсэн энэ гайхалтай ӨВ СОЁЛОО сэргээж, лам & банди нарынхаа БИЕИЙГ ЧИЙРЭГЖҮҮЛЖ, эрүүл мэндэд нь хөрөнгө оруулалт хийх нь зүйтэй болов уу..гэж бодно! Ч.Ерөөлтүвшин миний бие Монголынхоо энэхүү УЛАМЖЛАЛТ ТУЛААНЫ УРЛАГУУДЫН талаар цуврал контентууд хийж, онлайн орчинд түгээхээр төлөвлөж байгаа болно” хэмээн мэдэгдээд байна.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!