Uncategorized

Вакцинд хамрагдсан хүмүүсийн дунд халдвар хурдацтай тархаж байж магадгүй гэлээ

Вакцинд хамрагдсан хүмүүсийн дунд халдвар хурдацтай тархаж байж магадгүй гэх мэдээлэл гадны хэвлэлээр гарч эхэлсэн. Эргэлзээ хаа сайгүй гарч байгаа ч үүнийг нотлох ямар нэг тоо баримт одоогоор байхгүй байна. Нөгөө талаасаа үүнд өгч буй шинжлэх ухааны үндэстэй тайлбарууд хангалтгүй байгаатай холбоотой.Тухайлбал, одоогоор вакцинд хамрагдсан, хамрагдаагүй хүмүүсийн хооронд дундаж үзүүлэлтээрээ халдвар авах эрсдэл нь хэр хол зөрүүтэй болох, бусдад халдаах эрсдэл нь вакцин хийлгэснээр хэрхэн өөрчлөгдөх эсэх асуудлууд анхаарал татсан хэвээр. Үүнээс үүдэн вакцинд хамрагдсан хүмүүс өөрийгөө яаж хамгаалахаа мэдэхгүй эргэлзээтэй байгаа юм.Албаны эх сурвалжуудын хувьд хэдийгээр нарийн тоо баримт хараахан гаргаагүй байгаа ч нийт хүн амын дунд вакцинд хамрагдсан хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа тул халдвар авсан хүмүүсийн олонх нь вакцинд хамрагдсан хүмүүс байхыг хэвийн зүйл гэж тайлбарлаж байна.Аливаа вакцин, эм тарианы үр дүнгийн түвшин практик дээр доогуур байх тохиолдол бий. Тиймээс вакцинд хамрагдсан хүмүүсийн дунд халдвар өндөр байгаа гэх эргэлзээ гарах нь 2 хүчин зүйлтэй байж болно. Нэгдүгээрт, дельта хувилбар, хоёрдугаарт иргэдийн хандлага юм. Эх сурвалж: https://www.bloomberg.com

Related Articles

Back to top button
error: Content is protected !!