Uncategorized

Ч.Лодойсамбуу: “Үр хүүхдээ хэт их “хайрлах” нь ажилгүйдлийн бас нэг том шалтгаан

Улаан бал нэвтрүүлгээрээ сэтгүүл зүйн салбарт цойлж гарч ирсэн эрхэм бол сэтгүүлч Ч.Лодойсамбуу. Түүний шударга яриа, зоригтой асуултууд олонд таалагдаж түүний нэвтрүүлгийг шимтэн үздэг үзэгчид ч цөөнгүй. Тэгвэл сэтгүүлч залуу нийгмийн сүлжээнд ч мөн маш идэвхитэй байдаг. Өөрийн үзэл бодол, сэдэл санаагаа шуудхан хэлчихдэг нэгэн.

Тэрээр хэд хоногийн өмнө цахим хуудсаараа дамжуулан эцэг эхчүүдэд хэрэгтэй маш чухал мэдээллийг нийтэлжээ. Тодруулбал: “Үр хүүхдээ хэт их “хайрлах” нь ажилгүйдлийн бас нэг том шалтгаан. Мөнхөд дэргэд нь байх юм шиг юм бүхнийг нь бэлдээд сургачихна. Хайрлаж байгаа нь энэ гээд үнэндээ хүүхдээ хорлоод байгаагаа ойлгохгүй. Хөсрий эгчийн номонд гардаг даа.  Эрхлүүлж угжсаар байгаад хайртай ишиг нь сүргээ захалж бэлчдэг болсоноос нэг өдөр чононд бариулаад ү-хчихдэг. Үүнтэй яг ижил хүүхэд эрт нийгэмшихгүй бол амьдрах чадвараа алдана. Яг тийм хүмүүс л ажил голоод эсвэл олны дунд эв зүйгээ олоод явж чадахгүй болоод ажил хийдэггүй. Тэдний буруу биш. Эрхлүүлсэн ээж аавын л буруу.  Тиймээс төр ч иргэдээ зөв хайрлах хэрэгтэй. Бие эрхтэн бүтэн хүмүүсийнхээ ажил хийж амьдралаа авч явах арга замд нь садаа бололгүй зүгээр л холдоод өгөх. Ажил хийх хүсэлгүй бол харин шууд хаях. Халамж зайлшгүй хэрэгтэй хэсэгтээ л алагчлалгүй, хүртээмжтэй дэмжлэг үзүүлэх. хэмээн бичсэн байна.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!