Uncategorized

Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн мөнгийг эцэг эхчүүдэд БЭЛЭН ӨГӨХГҮЙ! Ингэж олгоно!

Ерөнхийлөгчийн санаачилгаар Төрийн ордонд “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт болж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлого”-ын талаар танилцуулж байна. Тэрээр өнөөдрийн уулзалт 2020 оны улсын төсвийг хэлэлцэхээс өмнө болж байгаагаараа онцлог гэв. Мөн төрийн өндөрлөгүүд, хувийн хэвшлийнхэн, хөрөнгө оруулагч нартай хамт хуралдсан тохиолдол сүүлийн 30 жилд байгаагүй гэв.

Ерөнхий сайдын үгийг хүргэж байна: -Цар тахал латин цагаан толгойн хаана нь хүрч дуусахыг бид мэдэхгүй. Эрүүл мэндийн сацуу эдийн засгаа ч хамтад нь анхаарч явах, бодит үнэнтэй нүүр тулах, цар тахлыг даван туулах цаг ирлээ. Дэлхий даяар тээвэр логистикийн үйл ажиллагаа удааширлаа. Учир нь улс орнуудын вакцинжуулалт харилцан адилгүй байна. Иймд улс орнуудын тээврийн шаардлага, дүрэм журам ихээхэн өөр өөр байна. БНХАУ ирэх онд өвлийн олимпыг зохион байгуулах тул хил гаалиа хатуу хяналт дор ажиллуулж байна. цар тахал бол хөдөлгөөний хязгаарлалт, эдийн засгийн агшилт юм гэдгийг бид бүгд харлаа. Бид цар тахлын эхний 10 сарыг харьцангуй тайван, сөрөг нөлөөг үзэлгүй өнгөрөөсөн. Дэлхийн эдийн засаг уналттай, түүхий эдийн үнэ өсөлттэй, улмаар инфляц өссөн байдалтай байна.

Энэ нь манай улсад эерэг сөрөг нөлөөтэй. Нүүрсний үнэ бидний тооцоолсноос ч өндөр байна. Гэвч инфляц мөн өслөө. Манай улсын эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар агшсан нь 90-ээд оноос хойш тохиолдсон хоёр дахь агшилт юм. Цар тахал дэлхийн бүх улсад хүндрэл учруулж байна. Өмнө нь бүсийн хэмжээний хямрал болдог байсан бол энэ удаад нэг ч улс цар тахлыг тойроогүй. Гурав дахь тунг хийж буй улс дэлхийд 10 хүрэхгүй тоотой байна. Манай эдийн засаг боломжит түвшнээс доогуур байна. Дөнгөж өндийж буй эдийн засагт шинэчлэлт хийхгүй бол дахин унах эрсдэлтэй. 5.3 хувийн агшилтаас аажим сэргэж байна. Бид хатуу хөл хорио тогтоосон бол эдийн засаг хасах хэвээр байх байв. 10 их наядын хөтөлбөрийг цаашид ч үргэлжлүүлнэ. Засгийн газарт мөнгө байгаагүй. Энэ хөтөлбөрийг төрийн мөнгөөр хэрэгжүүлээгүй. Гагцхүү хадгаламжийн үлдэгдлийг зээл болгон гаргах сэдлийг л банкнуудад өгсөн. Төрд арван их наяд төгрөг гаргах боломж байхгүй. Өнөөдрийн уулзалтаар хэдүүлээ саналаа солилцъё. Дархлаажуулалт манай улсад нийт хүн амын 65 хувьд хүрлээ. Гурав дахь тунг хийж буй улс дэлхийд 10 хүрэхгүй тоотой байна. Дэлхийн олон оронд эхний тунгаа ч аваагүй байхад гурав дахь тунг хийх нь зохимжгүй гэж ДЭМБ үздэг. Бид эхний хоёр тунгаа амжилттай хийсэн тул гурав дахь тунг эхлүүлсэн. 124 мянган хүн гурав дахь тунгаа хийлгэжээ. Вакцинжуулалтын дүнгээр бид сүүлийн 6 сард бүс нутагтаа тэргүүлсэн хэвээр байна. Инфляц 8.5 хувьд хүрэх тооцоог Төв банк хийсэн. Монголбанкны тооцооноос хэт даваагүй ч энэ бол сорилт мөн. Аливаа хямралын дараа эдийн засаг сэргэдэг. Сингапур эдийн засгийн сэргэлтийн хуулиа баталжээ. Манай улсад өмнө нь таван жилээр бодлогоо тодорхойлдог, Шинэ сэргэлтийн бодлого гаргаж, улс даяар баяжигтун гэсэн уриа гаргаж байсан байсан туршлага бий. Үүний үр дүнд малын тоо 16-аас 26 саяд хүрсэн юм билээ. Бид энэ түүхэн ололтыг давтах боломжтой. Гашуунсухайтын төмөр зам 13 дахь жилдээ үргэлжилж байна. Засгийн газар солигдох бүрд өмнөхөө үгүйсгэн зогсоодог байдал өнөөдрөөр дуусаасай. Цаашид төр хувийн хэвшил бодит мэдээлэлд тулгуурлан хамтран ажиллах, эргэх холбоотой байх ёстой. Үндэсний аюулгүй байдал нэг байр суурин дээр байна. Төрийн өндөрлөгүүдээс аймгийн дарга нарын яриа хэлэлцээ ч зөрөх ёсгүй юм. Бид ямар нэг хууль батлахаас өмнө хувийн хэвшилтэй заавал хэлэлцдэг болно.

Шинэ хуулийн хамгийн эхний өгүүлбэр нь төрийн эрх мэдэл, төрийн ашиг сонирхлыг илэрхийлдэг. Цаашид энэ сэтгэлгээнээс татгалзана. Төсвийн шинэчлэл – Энэ сэдвээр өнөөдөр нээлттэй ярилцахад бэлэн байна. Хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулна. Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлэх, эдийн засгийн үр өгөөжийг өсгөх шаардлагатай. Хөгжлийн банк хүнд байдалд орсон байна. Энэ банкийг цаашид экспорт-импортын банк болгоно. 50 их наяд төгрөг эргэлдэж буй эдийн засгаа тэлэх шаардлагатай. Цар тахлын улмаас 38 их наяд төгрөг болж буурсан. Үүний 10-аад их наяд төгрөг нь улсын төсөв юм. Улсын төсвийн зардалд урсгал буюу цалин, тэтгэвэр тэтгэмж гэх мэт зардал зонхилдог. Үүнийг хэмнэхийн тулд төр хувийн хэвшилтэй хамтран ажиллана. Цэвэрлэгээг хувийн байгууллага хариуцаж болно. Шинэ хөрөнгө оруулалт ердөө 300 тэрбум төгрөг байна. Халамжаас татгалзана. Хүүхдийн мөнгөнд 1.4 их наяд төгрөг тараажээ. Үүний улмаас хөдөлмөр эрхлэлт буурч байна гэж шүүмжилдэг. Та бүхэн энэ талаар байр сууриа хэлээрэй.  Бид бэлэн мөнгө тараагаад л байх уу эсвэл хүүхдүүдийнхээ хадгаламжид хийх үү гэдгээ бодох цаг болсон. Төсвийг яамдад тэгшитгэн хуваах биш нэг том асуудлыг барьж аваад шийднэ. Жишээ нь нийслэлээс улсын төсөвт татаас авахгүй. Харин авто замын түгжрэлээ шийдэх үүрэг өгсөн. Татварын нэг төгрөг бүрийг 10 төгрөг болгох ёстой. Ирэх сарын 1-нд улсын төсвийг өргөн барина. Сангийн яам одоо төсвөө боловсруулж байна. Төр үүний жижиг хэсэг нь л байна. Борлуулах багтаамж байхгүй бол үйлдвэрлэл үр дүнд хүрэхгүй. Төрийн албан хаагчдын тоо 285 900 байна. Тэднийг гүйцэтгэлд суурилсан цалингийн системд оруулна гэв.

Танд тустай зөвөлгөө ГАЛ ТАХИХ ТУХАЙ.
#Айл гэр бүл бүр өөрийн голомтын галыг тахиарай. Тэгвэл тэр жилдээ аз хийморьтой явдаг юм шүү. Заавал лам бөө гэхгүй өөрсдөө тахиж болно. Өөрийн сэтгэлийн хүчээр өөрсдөө сайхан амьдрах хэрэгтэй биз дээ. Юу юу орох вэ гэвэл өвчүү, ганга, сархад, цай, сүүл 3 хэрчим, идээ, шар тос зэрэг зүйл орно. Хүн өөрөө сэтгэлээсээ хийвэл галыг өөрсдөө тахиж болдог юм монголчуудаа. Айлын гэрийн гал тахих ёс жаягаас: галыг гэртээ юм уу гадаа тахиж болно. Галыг гэрийн эмэгтэй нь асаана. Галыг дүүрэн шинэ шүдэнзээр асаадаг. Гал бадарч дүрэлзэж эхлэх үед өвчүүгээ тавиад сархад, ганга, шар тос, цай, идээ, сүү, сүүлээ өргөнө. Тэгээд өөрсдийнхөө овог нэр жилийг хэлнэ нэг ёсондоо ийм хүмүүс гал тахиж байна гэдгээ мэдүүлнэ. Гэрийн эзэн эхнэр хүүхдүүд дараална. Түүний дараа галдаа гурвантаа мөргөөд уухайг 3 удаа хэлнэ. Энэ үйлийг хийж байхдаа урьд нь гаргасан ямар нэгэн алдаа хэн нэгэнд нь байсан бол түүнийг нь уучилж тэр хүн нь дахин алдаа гаргахгүй гэж сэтгэлдээ чин сэтгэлээсээ хүснэ. Түүний дараа бие биенээ хүндэтгэн энхрийлж чин сэтгэлээсээ талархал илэрхийлнэ.2 дахь өргөл сархад, ганга, шар тос, цай, идээ, сүү, сүүлээ дахин өргөөд сайхан үгтэй дууг чангаар дуулна. Байнга аялж явдаг болж өгвөл хүн бүр өөр өөрийн дуу байвал сайн. дуулж дуусаад дахин гурвантаа уухайлна. Дахин гал дээрээ сархад ганга шар тос идээ сүү сүүлээ өргөөд хишиг буянгаа аривжуулах үйл буюу тавгийн идээ буян хишгийн сав даллагны уут зэргээр даллага авч 3 удаа нар зөв эргүүлж 3 удаа уухайлна. Дараа нь тэр жилдээ хүсэж байгаа гурван хүслээ цэвэр цагаан цаасан дээр бичиж галдаа өргөнө. Түүний дараа өөрсдөө дахин нэг сайхан аялгуу барьж дуусгана.
Сархадыг гэрийн эзэн заавал өргөх ёстой.Энэ тахилгын өдөр нь морь юм уу хонь байвал сайн гэдэг. Энэ жилийн хамгийн сайн өдөр нь цагаан морин өдөр байгаа болно.(“Сүү, архийг галдаа бус гараад тэнгэр хайрхандаа өргөх буй зээ”) #copy
ГАЛ ГОЛОМТОО ДЭЭДЛЭХ ЁСНООС…Нийгмийн гол цөм болсон гэр бүлийн харилцаанд гал голомтоо хүндэтгэх, түүнийг ариун дагшин авч явах нь хүн бүрийн бахархал төдийгүй гал голомтоо хүндлэн дээдэлсэнээр аз жаргалтай, тэгш заяатай амьдарна гэж өвгөд хөгшид маань үр ачдаа сургадаг.
Энэ нь эртний Монгол ёсонд гал голомтоо хүндлэн бишрэх, шаардлагатай үед галаа тахих, идээний дээжээ өргөх, гал руугаа муу, муухай юм хийхгүй ариун байлгах ёсыг эрхэмлэснээр илэрдэг байна.Монгол туургатан бүр эртнээс галыг хамгаас эрхэмлэн хүндэтгэж, нандигнан хамгаалж иржээ.Галын бурхан гэж гурван настай балчир хүүхэд байдаг гэлцдэг.Гал руу хог новш, сонгино сармисны хальс, муу юм хийдэггүй. Галын бурхан бузартана гэж цээрлэдэг. – Харин шар тос, архи, өөх мах, шинэ торго дурдангийн өөдөс өргөдөг.
– Галын бурханыг ариусгахдаа бор давс цацдаг. – Болсон идээний дээжийг өргөдөг. Галын бурхан хоол гурав халбагадах, мах гурав огтлох хүртэл горьддог гэдэг. Гал руу нулимбал буянаа барна, сүү хийвэл нүд сохорч, малын сүү татрана гэдэг.
Гал руу цустай бохир юм хийхгүй, хутга мэсний үзүүрээр чичлэхгүй байх, гал дээгүүр алхахгүй байх, гутал ороолт, оймс, хөсрийн юмс галдаа ойртуулахгүй байхыг эрхэмлэдэг. Галдаа үсний сэв хийдэггүй. Цаасанд боож шатаадаг. Галын бурхан айдаг гэдэг.
Галын дэргэд сүхээр юм цавчдаггүй. Галын толгойг авчихаж магадгүй гэдэг. Шүүс хуваахаасаа өмнө гал голомтоо заавал мялаадаг.
Богино хавиргаар үйлс бүтэх, бүдэрхийгээр бүх юм бүтэмжтэй сайхан болох, булуу чөмгөөр баяжихыг бэлэгддэг.
ХҮМҮҮС ГАЛТАЙ БОЛСОН ДОМОГУрьд манай энэ тивийн хүмүүс гал хөсгүй байж гэнэ. Орой бүр дээд тивийнхэн гал түлж, үй түмэн түүдгийн оч гялалзуулан байхыг харж атаархан галнаас нь олж авахаар хэлэлцэж тас бүргэд бие том баригдчихна гээд хараацай хурдан шаламгай, бие жижиг тул яг таарна хэмээн түүнийг дээд тивээс гал олж ирээч гэж гуйсанд хараацай дээд тивд очиход айл амьтан оройн хоолоо хийж байхад нь таарч нэг айлын тооноор нь шумбан орж цогтой гал зуугаад дээш хөөртөл галын хайчаа барьж байсан гэрийн эзэгтэй: галын хулгайч гэж хашгиран хайчаараа хараацайн сүүлнээс хавчаад авсан нь хараацайн сүүл ац хэлбэртэй болж манай тив галтай болсон гэнэ.Галын ачаар хүмүүний бие бялдар уураг тархины хөгжил дээшилж, монголчууд галын Лха тэнгэр гэдэг утгаар бас ариутган цэвэрлэгч байгалын ариун хүч гэдэг утгаар шүтэж гал бол хамгийн ариун, юм бүхэн түүний дотор хүн хүртэл ариутгагдана, товчоор хэлбэл гал бүхнийг ариутгана гэдэгт гүнзгий итгэнэ. Холоос яваа гийчин, оршуулгад оролцоод ирж байгаа хүмүүсийг галын дундуур гаргаж дотоод сэтгэл санаа, дагалдаж яваа элдэв энергийг ариусгах мэдлэгтэй холбоотой.
#Их Догшид төв

Related Articles

Back to top button
error: Content is protected !!