Uncategorized

ЗҮРХНИЙ ӨВЧНИЙГ АНАГААХ ШИДТЭЙ УРГАМАЛУУД.. ХАДГАЛААД АВААРАЙ

– Зүрх өвдөхөд нарс модны нялх эм боргоцой сайн байдаг. Цайвар өнгөтэй эр боргоцойг бодвол эм боргоцойнууд улаавтар өнгөтэй байдаг. Нялх улаан боргоцойн а р хины хандыг өдөрт 3 удаа цайны халбагаас хоолны халбага хүртэл тунгаар ууна. – Зүрхний үйл ажиллагааг сайжруулахад ардын эмнэлэгт халгайн хандыг зөгийн балтай буюу элсэн чихэртэй хольж уудаг. Нялх халгайг цэцэглэхээс нь өмнө оройн хэсгийг нь түүж, сүүдэр газар хатаана. 5 хоолны халбага халгайн дээр хагас литр ус хийгээд 5 минут зөөлөн буцалгана. Өдөрт 4 удаа хагас стаканаар амтлаад ууна. – 200 гр нялх халгайг сүү тарагны шилэнд хийж дээрээс нь 0.5  а р хи юмуу 50-60%-ийн хатуулагтай с п ирт хийнэ. Шилнийхээ амсрыг 5-6 давхарласан самбайгаар боож эхний хоногт цонхон дээрээ байлгаж байгаад үлдсэн 8 хоног харанхуй шүүгээнд хадгална. Өлөн элгэн дээрээ юм идэхээс 30 минутын өмнө, шөнө унтахдаа 1 цайны халбагаар уу. Шилтэйг бүгдийг ууж дуусгана. Уусан хүн сэргэлэн цовоо, эрүүл болж, зүрхний ажиллагаа нь сайжран, цус төлжиж, хөнгөн хөдөлгөөнтэй болдог. Халгай нь нялх, навчнууд нь бүрэн дэлгэрээгүй байх хэрэгтэй. Уг ханд нь ялангуяа настай хүний биед сайнаар нөлөөлдөг. – Зүрхний өвчинд ардын эмэлэгт заримдаа гаймуугийн (пастушья сумка) спиртэн ханд хэрэглэдэг. 2 хэсэг ургамал дээр 3 хэсэг архи орно (жингээр биш эзлэхүүнээр). Өдөрт 2-3 удаа юм идэхээс 20 минутын өмнө хоолны халбага усанд 25 дусааж уудаг.Нэмэлт эмчилгээ болгож зүрх муутай хүмүүс нохойн хошууны ханд ууж байх нь тустай байдаг. Нохойн хошууны үр, цэцгийг эмчилгээнд хэрэглэдэг боловч зүрхэнд үндэснийх нь ханд илүү сайн байдаг. Хандыг бэлдэхдээ жижиглэсэн 1 хоолны халбага үндсэн дээр 1 стакан буцалсан ус хийж зөөлөн гал дээр 15 мин буцалгадаг. Тэгээд цай шиг халуун бүлээнээр нь ууна. Өдөрт 3 аягыг уудаг. – Нохойн хошууг бусад эмийн ургамалтай хольж хэрэглэдэг. Нохойн хошууны хатаасан жимс, улаан тэс (рябина красная), долоогоно, бүрэлгэнэ (калина), чангаанз, үзэм зэргийг ижил хэмжээтэй хольсон хольц зүрхэнд нэн сайндтооцогдоно. 1 стакан хольцыг 1 л буцалсан халуун усны хамт халуун саванд хийж хонуулна. Хандыг өдрийн турш цайны оронд уудаг.  Удаан хугацаагаар ууж болно. Энэхүү хольц нь аминдэмээр баялагаас гадна эмчлэх чадвартай. Найрлагад нь ордог зарим жимсийг эмчилгээнд тусад нь хэрэглэж болдог. Жишээ нь Беларусын эмч нар тэсийг шинээр нь буюу чанамал хийж хэрэглэхийг зөвлөдөг. Бүрэлгэнийг зүрх өвдөхөд ястай нь идуүлдэг. Сибирьт зүрхний дутагдал, зүрх дэлсэхэд бүрэлгэний ханд уудаг. – Сибирийн эмч нар сармисыг өвөрмөц аргаар хэрэглэх арга сэджээ. Зүрх хавиар өвдөж эхлэхэд арилгасан дунд зэрэг сармисны хумсыг зажлалгүй залгих хэрэгтэй. Гар доор валидол, нитроглицерин байхгүй тохиолдолд ганц удаа хэрэглээд үзэхэд үр дүнтэй байдаг юм билээ. – Ходоод, элэг, цөсний үрэвсэлд хэрэглэдэг хадаасгана (золототыеячник) зүрхэнд бас тустай. Ходоодны хүчил багадахад хоолны дуршил нэмэгдүүлэх, хоол боловсруулалтыг сайжруулахад уудаг уг цэцгийг Польш, Украин, Беларусад зүрхэн цэцэг гэж нэрлэсэн нь учиртай. 1 хоолны халбага ургамал дээр 0.5 л буцалсан ус хийж дулаан газар хандалдаг. Юм идэхээс хагас цагийн өмнө адил тунгаар өдрийн туршид ууж дуусгана. — Зүрх өвс: Зүрх өвсны 28ширхэг цэцгийг 500грамм цэвэр а рх инд хийж сэрүүн газар 45 хоног хадгалгалаад өдөр бүр 35граммыг уухад та зүрхээр (явахгүй

Related Articles

Back to top button
error: Content is protected !!