Uncategorized

Балданлхам бурхны зүрхэн тарнийг уншиж буян хишгээ хураагаарай

Монголчууд маань номгүй ард түмэн биш номт түмэн учраас энэ сайхан бэлгэдлээр бурхан тахил нь цэвэр цэмцгэр айлуудаар зочилдог юм байна. Мэдээж бурхан залраад орж байгаа бол маш сайхан буян хишгээ хайрлаж, дэргэрүүлүүлээд явдаг. Харин бурхан шүтээн нь хазгай муруй, цэвэрлээгүй бол тухайн айлд Балданлхам бурхан орохгүй. Орохгүй бол буян хишиг нь очихгүй гэсэн үг. Манай энэ замбуулин нь “Хүсэлт ертөнцийн орон” юм. Энэ орны эрхшээдэг бурхан нь Балданлхам бурхан.Хонгор халзан луусыг нь ундаассан байх вий гэсэндээ цас, мөс тавьж ундаалах, дагаад ад дүдүүд хорлох гэж ирдэг учраас өргөс тавьж түүнийг хөөдөг. Хүрээ хийдүүдэд бүтүүний өдөр Цэдор лхам хурдаг. Цэдор лхам гэдэг нь насны балинтай Балданлхам гэсэн үг. Монгол түмнийг урт удаан наслахыг бэлгэдэж Балданлхам бурхнаа урьж битүүнээс шинийн нэгний өглөө хүртэл хурал хурдаг заншилтай. Одоо үед энэ хурал сошиал, зурагтаар шууд явах учраас иргэд маань үүнийг даган баясахад болно.  Битүүний өдрийн гол зүйл нь энэ. Тэгээд сайхан тоглоом тоглодог. Шамбалын түрхүүр нэртэй тоглоом байдаг. Энэ нь ирэх жилийнхээ өнгийг шинждэг тоглоом. Үүнээс гадна хорол, алаг мэлхий гээд олон тоглоом байдаг. Энэ өдөр бэлгэгүй зүйл ярихгүй. Би муу зүйлийг сонсохгүй, муу зүйлийг үзэхгүй, муу юм ярихгүй, буруу хурьцал хийхгүй гэсэн айхавтар дөрвөн зүйлийг дарж, боомтолж барих хэрэгтэй. Мэдээж бууз, банш, идээ шүүснийхээ дээжийг настангууддаа хүргэж өгнө. Овоон дээрээ гарч хогийг нь цэвэрлэж, идээ зоог өргөдөг уламжлалтай. Битүүний ажил бол энэ. Ер нь бол илүүтэйгээр бурхан шүтээнээ засж сэлбэн, судар номоо цэвэрлэх хэрэгтэй. Гол нь бид чинь мулгуу тэнэг биш номт ард түмэн шүү дээ. Бурхнаа дээдэлдэг, буян нүглийг мэддэг гайхамшигтай ард түмэн. Лхам бурхны зүрхэн тарни: Жо рогму жо, рогму жо жо, рогму түнжо, хала рагчэнму, рогму ажа дажа, түнжо рүло рүло, хум жо хум

Related Articles

Back to top button
error: Content is protected !!