Uncategorized

Адууны махаар хатгаа болон хөхүүл ханиад эмчлэх аргаас

Монголчууд эртнээс адууны өөхгүй махаар хүүхдийн болон насанд хүрэгчдийн хатгааг эдгээж ирсэн билээ. Адууны махыг нимгэн хавтгай хэрчээд гал дээр бүлээн 30-35С-ийн хэмтэй болгон ханиад нь хүндэрсэн буюу хатгаа туссан хүнийхээ 2 уушгин дээр буюу далны ард тавиад махаа тогтвортой байлгах үүднээс гялгар уут болон чихрийн цаас тавиад хөдөлгөөнгүй байлгахын тулд бүсээр ороож дулаан хувцас өмсүүлдэг.Хатгаа тусаж бие нь тавгүй халуунтай байгаа хүүхэд ихэвчлэн ингэж боосны дараа унтах бөгөөд аль өвчтэй байгаа талын хацар цайрч харин эрүүл байгаа уушигны талын хацар улаа бутарч харагддаг. Үүгээр нь аль талдаа илүү өвчтэй байгааг мэдэж болох ба тухайн талд тавьсан мах өмхийрч гадна талаасаа ч үнэртдэг бөгөөд хөдөлгөөгүй л бол бүтэн өдрийн турш байлгахад буруу зүйлгүй. Хэрэв хөдөлсөн бол анх бэлтгэсэн шигээ махаа дахин шинээр тавьж боодог. Ихэвчлэн өмхий үнэр арилтал махаа сольж боодог ба эрүүл болж хатгаа арилж байгааг нялх хүүхэд өөрөө тоглож наадан сэргэлэн цовоо болж, хоолоо ихээр идэх, унтах үед хоёр хацар адилхан улайж ирдэг. Хатгаа бүрэн эдгэрэх үед ар нуруунд тавьсан мах ямар ч үнэргүй болж ирэх ба хэсэг хугацаанд усанд оруулахгүй байх нь эмчилгээний үр дүнд сайнаар нөлөөлдөг. Махны хэмжээ нь нимгэн далбагар тухайн хүнийхээ уушгийг бүрэн таглах хэмжээнд байна… хэрэглэх хугацаа нь өмхий үнэр арилтал, аль болох өөхгүй хар мах байх нь сайн үйлчилгээтэй, адууны махыг зөвхөн ар нуруунд л тавина…. за ингээд эртний уламжлалт аргар өөрийн үр хүүхэд, ойр дотныхныгоо эмчлээд үзээрэй… үр дүн нь илт харагдана..  via Bayaraa Mendbayar

Эд хөрөнгөө алдвал багыг алдсанд тооц, Эрхэм нэрээ алдвал ихийг алдсанд тооц, Эрүүл мэндээ алдвал бүхнийг алдсанд тооц гэсэн ардын үг байдаг. Хорт утаа, чимээ шуугианы стресс, тоосжилт зэрэг ө вчин үүсгэх шалтгаан бидний эргэн тойронд мундахгүй их бий. Өвөлжингөө хамрын ханиаднаас салахгүй төрөл бүрийн ө вчин тусаад хэцүү байна уу? Тэгвэл 200 гаруй төрлийн ө вчинг анагаах чадалтай хоёрхон орцтой шидэт жор өөрийн гараар хийгээд ханиад гэдгийг мартаж болох нь ээ. Танд ердөө л сармис, д арс байхад хангалттай! Орц, хийх арга Орц: Сармис – 12 хумс Улаан д арс – 500гр Хийх арга: 12 хумс сармисаа хальсалж цэвэрлээд, хумс бүрийг нь 4 хэсэгт хувааж жижиглээд агаар нэвтрүүлэхгүй тагтай саванд хийнэ. Дээрээс нь улаан д арсаа хийж таглаад 2 долоо

хоногийн турш сэрүүн газар хадгална.Өдөр бүр савтай бэлдмэлээ сайн сэгсэрч байгаарай! Хоёр долоо хоногийн дараа бэлдмэлээ өөр саванд юүлнэ. 2. Хэрэглэх заавар Өглөө, өдөр, оройд хоолныхоо дараа нэг удаа амны халбагаар ууна. Өөрөөр хэлбэл өдөрт 3-н удаа ууна. Сармис нь 200 гаруй төрлийн ө вчнийг анагаах шидтэй Сармис нь тийм ч таатай үнэртэй биш ч олон төрлийн ө вчинг анагаах увдистай байдаг. Үрэвслийн эсрэг нөлөөтэй, бактери устгах, биеийг цэвэршүүлэх гээд тоочоод барамгүй олон сайн чанаруудтай. Сармис нь хүний биед орсны дараа биеийн илүүдэл шим тэжээлийг шингээж эргээд биеэр тарааж өгдөг байна. Улаан д арсны эдгээх чадварууд Улаан дарс нь зөвхөн гоё амттай согтууруулах ундаа биш юм. Энэ нь антиоксидиантын агууламжтай тул зүрх судасны үйл ажиллагааг дэмждэг. Тохируулж уух нь цусны даралтыг тогтворжуулж, артерийн ханыг цэвэрлэн, зүрхний цохилтыг сайжруулдаг байна.


Related Articles

Back to top button
error: Content is protected !!