Uncategorized

Б.Дэлгэрсайхан: Ид ажил хийдэг 60 насанд нь тэтгэвэрт хөөгөөд гаргаж болохгүй

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Байнгын хорооны хуралдаанаар зарчмын зөрүүтэй асуудлаар санал хураалт явуулж байна.УИХ-ын гишүүн Ш.Адъшаа шүүгчдийг тэтгэвэрт гарах насны дээд хязгаар 65 байгааг бусад төрийн албан хаагч нарын адил 55 болгон бууруулах санал гаргасныг гишүүд дэмжив.УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаар 65 байна. Манайхан бусад юман дээр олон улсын жишгийг иш татах дуртай. Америк, Европын улсуудад шүүгчийг насаар нь сонгодог. УДШ-ийн шүүгчийг насаар нь сонгох ёстой. Тэгвэл хэн нэгний гар хөл гэж яригдахгүй болно. Шүүгч хүн ажиллах тусам туршлага хуримтлуулж, худал үнэнийг дэнслэхэд ойртоно. Дэлхий нийтээрээ хүмүүсийн биологийн нас уртассан, манайхан 50, 60 хүрээд тэтгэвэрт суудаг сонин хандлагатай болчихсон.Ид ажил хийдэг, туршлага хуримтлуулсан 60 настайд нь тэтгэвэрт хөөгөөд гаргаж болохгүй. Америкийн Ерөнхийлөгчид 70, 80-тай хүмүүс өрсөлдөж байна.Дээд шүүхийн шүүгчийг насаар нь томилуулах саналтай байна.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!