Uncategorized

Дуучин Г.Эрдэнэчимэг: 10 гаруй жил ханилсан хань нөхрөө “Чи” гэж дуудаж үзээгүй

Өвөрмөц өнгө төрхөөр анх олонд танигдсан “Шуранхай” хамтлагийн бүсгүйчүүд өдгөө тус тусын уран бүтээл, хувийн амьдралаа амжуулж яваа. Тэгвэл тэдний нэгэн гишүүн, уртын дуучин, мөн нэг хэсэг загварын тайзнаа алхаж явсан Г.Эрдэнэчимэг. Түүнийг УИХ-ын гишүүн асан, МУГЖ С.Жавхлангийн гэргий гэдгээр нь хүмүүс андахгүй. Дуучин бүсгүй нөхөртөө маш хүндлэлтэй ханддаг бөгөөд 10 гаруй жил ханилж, дөрвөн хүүхэд төрүүлж өгсөн ч “Чи” гэж дуудаж үзээгүй гэнэ шүү. Хосуудын насны зөрүү тав бөгөөд Г.Эрдэнэчимэг дуучин С.Жавхлангийн хоёр дахь амьдралын эзэн юм.Г.Эрдэнэчимэгийг МУГЖ С.Жавхлантай ханилснаас хойш л гэнэт дээл өмсөөд л монголжуу болчихсон гэж ойлгох хүмүүс олон байдаг. Энэ тухай тэрээр нэгэн ярилцлагандаа “Намайг бага байхад манайх зусланд буюу мал дээр их гардаг айл байсан. Тийм болохоор монгол ахуйтай их ойр өссөн. Ер нь хотод орж ирсэн цагаас хойш бодоод байхаар миний хамгийн аз жаргалтай сайхан байсан үе маань бол хөдөө мал дээр ээж, аавтайгаа, хурга ишигээ хариулаад явж байсан үе маань байдаг.  Тоглох ч завгүй, өглөө босоод айргаа уугаад л үнээндээ гардаг. Тиймээс бид хоёрын хувьд ч бас мэдээж үзэл бодол, сонирхол нийлж байж л бие биедээ татагдаж ханилна л даа. Гэхдээ миний сурсан, үзсэн энэ суурь хүмүүжил дээр нэмээд нөхрөөсөө маш их зүйлсийг сурсан. Нөхөртөө ч бас хэлдэг, Эрдэнэчимэг гэдэг хүнийг ингэж өнгөлж, миний амьдралыг хөгжүүлж, ундруулж байгаад маш их баярлалаа гэж. Харин одоо бол би өөрөө монгол ухаанаар, арга барилаар яаж зөв, эрүүл амьдрах уу гэдэгт хорхойсож, дурладаг болсон. Монгол хувцас л өмсөхгүй бол европ хувцас чимэггүй ч юм шиг санагддаг болж, эсвэл холиод өөрийнхөөрөө өмсвөл илүү гоё нийцтэй юм шиг санагддаг ш дээ. Нэг хэсэг бол Жавхлангийн дарамтаар энэ хүүхэн ингэж байна гэх ойлголт байсан, дарамталсаар байгаад л араг түшүүлээд төрүүлчихлээ, одоо бүр нүүрийг нь будуулахаа болиод, үсийг нь хоёр салаа сүлжүүлээд, нөгөө миссийн тэмцээнд орж байсан бүсгүй ч өнгөрлөө гэж ярих нь их байсан. Ямар ч байсан монголоороо байснаар бидний амьдрал маш амттай байдаг” гэжээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!