Uncategorized

ДУУЧИН Б.АЗЗАЯА ОХИНОО ТЭВРЭН ТӨРХӨМДӨӨ БУЦЛАА

“Хөгшин гүү жороо сурна” гэгчээр охид бүсгүйчүүдийг оймс шигээ сольдог эрээр “Алтайн хүдэр”-ийн “Баян” Базараа тодроод буй. Өдгөө 50 насны босохыг алхасан тэрээр хэдхэн сарын өмнө “ард түмний мисс” Д.Ариунцэцэгийг дөрвөн хүүхэдтэй төрхөмд нь буцааж залуу дуучин Б.Аззаяатай амрагласан. Тэр байтугай тэд үрийн зулай үнэрлэсэн билээ. Тэгвэл Базар ахиад л уйдсан бололтой. Залуу амраг дуучин Б.Аззаяагаа орхиж, оронд нь нарийн бичиг хүүхнээ дагуулан гүйх болжээ.Тэрбүү хэл, бие хаа царай зүс “тэгш” нарийн бичиг хүүхэндээ 0990 УББ серийн дугаартай цагаан өнгийн Range Rover бэлэглэсэн байна. Эх сурвалжийн мэдээллээр “Базараа Сингапурын Чанги онгоцны буудал дээр нарийн бичиг хүүхэнтэйгээ халуухан алхаж яваад олны нүдэнд өртсөн байна. Базараа бантахдаа малгайгаараа нүүрээ нууж, инээдтэй байдалд орсон нь бүр ч анхаарал татаж орхисон” гэжээ. Ямартаа ч, манай улсад Базар шиг хүүхнээр баян, хүүхнүүддээ бэлэглэх машинаар баян хүн алга шив. Эх сурвалж: Guren.mn

Related Articles

Back to top button
error: Content is protected !!