Uncategorized

Хоосорсон лангууг хоолтой болгож Хонгилын гэрлийг асаасан Ерөнхий Сайд П.Жасрайг эргэн дурсахуй

П.Жасрай: Хүн бүр ажил албаа хариуцсан шиг хариуцвал хүн хүч цөөддөггүй юм байна гэж би боддог Бугат сумын уугуул, Монгол улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, улс төрч, эдийн засагч, Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд Пунцагийн Жасрай агсаны 1992 онд Хоршоологчдын Холбооны Ерөнхийлөгч байхдаа Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, ахмад сэтгүүлч Д.Цэдэн-Иш гуайтай ярилцаж байсан ярилцлагыг хүргэж байна. Энэхүү ярилцлага нь “Ардын Эрх” сонины 1992-V-07 ны дугаарт нийтлэгдэж байжээ. П. Жасрай 1933 онд Говь-Алтай аймагт төрсөн. 1961 онд Москва хотод Эдийн засаг-статистикийн дээд сургууль төгсөж Эдийн засгийн дээд сургуульд багш, Статистикийн төв газар орлогч дарга, Үнэ, стандартын улсын хорооны дарга, МАХН-ын Төв Хороонд хэлтсийн эрхлэгч, Улсын төлөвлөгөөний комисс, Төлөвлөгөө, эдийн засгийн хорооны нэгдүгээр орлогч, дарга, мөн Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга зэрэг ажил алба хашиж иржээ. 1990 оны гуравдугаар сараас Монголын үйлдвэрлэл үйлчилгээний хоршоодын холбооны (МҮҮXX) Ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Эдийн засгийн ухааны дэд эрдэмтэн. Урьд нь Таны удирдаж байсан Улсын төлөвлөгөөний комиссын үүдэнд улаан ноймортой, хөшигтэй, хөшиггүй хар тэрэг олон байдаг байсан.Бас үүдэндээ цагдаатай, пропускийн товчоотой, нэг үгээр хэлбэл бараг Засгийн газрын хоёр дахь ордон байсан. Өнөөдөр хоршооллын гэсэн дугаартай тэрэг шавчихсан байна. Байдал их өөр болжээ. Гадна талын энэ их өөрчлөлт өөрийг тань аль хэр өөрчлөө бол? Монгол даяар явж байгаа өөрчлөлт бол дэлхий дахиныг хамарсан өөрчлөлтийн нэг хэсэг. Социализмыг үзэх үзэл баримтлал өөр боллоо. Гэхдээ тэгш хангалуун амьдрал буюу социализмын тухай мөрөөдөл устчихаагүй. Сайн сайхан амьдралтай болох замыг хэрэгжүүлэх арга өөр өөр юм. 1960-аад оны үед манай эдийн засагчид энэ талын эрэл хийж өөрчлөх оролдлого гаргаж байсан. Эдийн засгийн байдлыг дээшлүүлэхийн тулд хувийн сонирхол материаллаг урамшуулал бий болгох гэх мэт асуудлыг 1980-аад онд идэвхтэй тавьж байв. Мөн 1980-аад оны дундуур аж ахуйн байгууллагыг бие даалгах, нөгөө талаас хүмүүсийн материаллаг сонирхлыг өрнүүлэх, хувиараа хөдөлмөр эрхлэхийг дэмжих, ам.ины малын тоог хязгааргүй болгох, эдийн засгийн нээлттэй бодлого явуулах асуудлыг дэмжиж 1988 оноос хувийн хоршоолол, хөдөлмөрийн нөхөрлөлүүд байгуулж эхэлсэн. Ингээд бодоход өнөөдрийн хоршоолол, хувийн үйлдвэрүүдийн үндэс суурь нэлээд хэдэн жилийн өмнөөс эхтэй юм.Тэгэхээр гадна талын тэр өөрчлөлт тийм ч гайхал төрүүлсэн гэнэтийн юм биш ээ. Ажил үүргээ дагаад өөрчлөгдөж байгаа юм байлгүй яахав.Өөрчлөлтөөс хамгийн тод мэдрэгдсэн нь юу байна вэ? Бодвол урьд нь хийж байсан ажил албатайгаа өнөөгийн ажлаа Та харьцуулж үздэг байх даа. Амар ажил алба байхгүй л дээ. Өөр өөрийн хүнд хэцүү талтай. Энэ албанд орчихоод зургаан цагт тарж үзлээ. Гэрэл гэгээтэй, хүн амьтны хөл тасраагүй ийм үед ажлаасаа гэр лүүгээ явж байсан удаа сүүлийн хэдэн жилд байгаагүй санагдах юм. Гэхдээ сууж ажиллах, оройтох цаг одоо ч байлгүй яахав. Шүү.мжлэлд нэлээд өртсөн улсын төвлөрсөн төлөвлөгөөг гартаа барьж, бас огцорсон Улс төрийн Товчооны орлогч гишүүн байсан Таныг албанаасаа бүрэн чөлөөлөгдөөгүй байхад тань Монголын үйлдвэрлэл үйлчилгээний хоршоодын холбоо ерөнхийлөгчөөрөө сонгож, тэрхэн үедээ манайд сонсогдоогүй хамгийн өндөр цалин тогтоон өгч гэнэ гэж сонссон. Нам, улсын хуучин удирдлагууд хөрөнгө мөнгөтэй ажил албыг хувааж авлаа гэдэг шүү.мжлэлд ч Таны нэр дурдагдаж байсан. Улсын төвлөрсөн төлөвлөгөө гэдгийн хувьд би энэ ажлыг сонгодог утгаар нь барьж хийж чадаагүй. Ийм сэтгэгдэл надад Өмнөд Солонгос, Япон гэх мэтийн өндөр хөгжилтэй орнуудад сүүлийн нэг хоёр жил явж ирсэний дараа төрсөн. Эднийхний жишгээс үзэхэд улс орны төвлөрсөн төлөвлөгөө гэдэг бол ад үзэгдээд байх эд биш юм билээ. Эдийн засгаа төлөвлөдөггүй орон гэж байхгүй. Юуг яаж төлөвлөх, хэрэгжүүлэх арга механизм ямар байх вэ? гэдэгт асуудлын утга учир байгаа юм. МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчоо огцорсны дараахан АИХ-ын чуулганд би саналаа гаргаад ажлаасаа чөлөөлөгдсөн. Тэр үеийн төр, засгийн удирдлагууд намайг цаашид төрийн байгууллагад ажиллаач гэдэг санал тавьж байсан. Би эрдэм шинжилгээний байгууллагад ажиллах хүсэлт тавьсан. Сүүлийн хэдэн жил мэдээллийн эх булаг дээр байсан болохоор энэ талаар ажиллах боломжтой гэж үзсэн.Гуравдугаар сарын сүүлээр одоогийн Ерөнхий сайд Бямбасүрэнд ажлаа өгч байтал МҮҮХХ-ны их хурлаас явууллаа гэж хүмүүс ирж санал тавьсан. Би татгалзсан хариу өгсөн боловч тэд удалгүй ирж их хурлын төлөөлөгчид тантай уулзъя гэж урьж байна гэсэн.Тэнд очоод зөвшөөрөхөөс аргагүйд хүрсэн.Тэгэхээр ажил албыг хураагаад авчихлаа гэдэг тэр шүүмжлэл шударга биш. Цалингийн хувьд сард хуучин ханшаар 3000-аад төгрөг санал болгоход татгалзаж 2200 төгрөгөөр тогтоолгосон. Намайг сонгосон нь хоршоологчид надад итгэснийх байх.Хоршоологчдын ирээдүй Танд яаж төсөөлөгддөг вэ? Зах зээлийн харилцаатай эдийн засгийн тогтолцоонд хоршоолол маш чухал байр эзэлдэг юм байна. Америк, Өмнөд Солонгост том том Корпорациуд цөөхөн юм. Хоршооллууд том үйлдвэрийн сул орхисон орон зайг нөхдөг аж. Америкт зах зээлийн эдийн засагт хамгийн харш зүйлийг монопольчлол гэж үзэх юм. Тиймээс хоршооллуудыг төрийн бодлогоор дэмжиж байна. Зах зээлд монопольчлол харш болохоор түүнтэй тэмцэх хоршоолол мөнх юм. Энэ утгаар манай хоршооллын ирээдүй тодорхойлогдох биз ээ. Улс орныг удирдах ажлын дадлага туршлагатай, эдийн засаг, бүртгэлийн өндөр боловсролтой Танд одоогийн тань энэ ажил нэг их түвэг уддаггүй байх даа. Улс орныг удирдах ажлын дадлага туршлагатай, эдийн засаг, бүртгэлийн өндөр боловсролтой Танд одоогийн тань энэ ажил нэг их түвэг уддаггүй байх даа. Ажил бүхэн амаргүй гэж би дээр хэлсэн. Нийт хоршоодын 80 гаруй хувь нь манай холбоонд байна. Хоёр жилийн өмнө 760 хоршоо, 8000-аад гишүүнтэй байсан бол одоо өргөжөөд 4000 хоршоо, дөчөөд мянган гишүүнтэй боллоо. Үйлдвэрлэл, үйлчилгээний хэмжээ 1991 оны тайлангаар 500 сая төгрөгт хүрлээ. Ингээд бодохоор ажлын цар хүрээ ойлгомжтой. Манай дээд зөвлөлийн аппарат дөрвөн хүнтэй. Дэд ерөнхийлөгч маань хоршоо импексийн даргыг хавсарна. Миний хувьд ч ажил мундахгүй. Бичиг хэргийн эрхлэгч, диспетчер маягаар ажиллах үе ч гарах юм. Хүн бүр ажил албаа хариуцсан шиг хариуцвал хүн хүч цөөддөггүй юм байна гэж би боддог.Өнөөдөр улсын төсвийн алдагдал ихэсч, тэтгэвэр тэтгэмжээ тавьж чадахаа больж, зарим цэцэрлэг, яслийг хүртэл хаасан сураг байх юм. Танай хоршооллууд өнгөрсөн жил 500 сая төгрөгийн ажил, үйлдвэрлэл гүйцэтгэснийг та дурдлаа. Тэгэхээр дутагдаж буй төсвийн цоорхойг нөхөхөд тэд аль хэр хувь нэмэр оруулсан бол? 1991 онд манай хоршооллуудаас 17 сая төгрөгийн (мөнгөний масштабын өөрчлөлтөөр 34 сая) татвар төсөвт оруулахаар тооцоо хийсэн. Гүйцэтгэлээр 300 сая орчим төгрөг төсөвт орсон байв. Хувийн хэвшил төдийлөн бэхжиж чадаагүйгээс төсөвт оруулах орлого нь ч бага байна. Дөнгөж 3-5 хувьтай явна. Татварын бодлого уян хатан биш, хяналт ч сул байна. Татвар төлөх дуртай хүн байдаггүй. Зах зээл өндөр хөгжсөн оронд төрсөн нь үнэн, ү.хэх нь үнэн, татвар өгөх нь үнэн гэдэг юм билээ. Улсын гадаад худалдаа үндсэндээ уналтад ороод байна. Улсын үйлдвэрүүдийн ажил ч бас ялгаагүй. Хоршоолол, пүүсүүд бүтээгдэхүүн үйлдвэрлэхээсээ наймаа эрхлэх нь илүү боллоо гэсэн шүүмжлэл их гарч байна. Танай хоршооллуудад энэ бас хамаарах болов уу? Үйлдвэрлэл явуулахын тулд тодорхой хэмжээний материал, хөрөнгийн нөөц хэрэгтэй. Анхны хөрөнгө хуримтлал бий болгохын тулд тэмцэл явж байна. Энэ тэмцэлд наймаа ч бас орно. Манай хоршооллуудын хувьд ихэнх нь ямар нэг үйлдвэрлэл эрхэлж байна. Арай дөмөгхөн ажиллаж байгаагаас нь нэрлэвэл нүдний шилний үйлдвэрийн “Наймаалж”-аас эхлээд олон хоршоодыг нэрлэж болно. Худалдаа наймаа гэдэг дээр ярихад аймаг, хотууд, улсын үйлдвэрүүд, бас иргэд ч бие дааж үүргийн худалдаа их хийх боллоо. Тэр бүгдийг хоршоо гэж ойлгодог юм уу даа. Гадаад худалдааны дадлага туршлагагүй нөхөд ноос, ноолуур, түүхий эдийнхээ үнийг их унагаж байна. Манай хоршооллууд гол нь хоршоо импексээрээ дамжиж буюу түүний зуучлалаар гадаад зах зээлд гардаг. Энэ бол мэргэжлийн худалдаачид.Таныг хэдэн жилийн өмнө үйлдвэр, худалдааныхан төсөв төлөвлөгөө хаслаа, таналаа, хориг саад тавилаа, хүнд суртал гаргалаа гээд л зүхдэг байсан байх. Тэгэхээр өнөөдөр танай хоршооллынхонд тиймэрхүү хориг саад аль хэр тохиолдох юм бэ? Хаалт боолт мундахгүй. Аль ч хоршоолол зүдэрч байж хөл дээрээ босох юм. Арьс ширний чиглэлээр үйлдвэрлэл явуулах хоршоололд түүхий эд олдохгүй. Улсын монопольт үйлдвэр бүгдийг нь хямдхан үнээр хамж авсны дараа гологдол нь үлдэх жишээтэй. Тэгвэл зах зээлийн эдийн засгийн зарчим өөр юм. Улс, хоршоолол гэж ялгахгүйгээр чөлөөтэй өрсөлдөж, хэн илүү үнэ өгсөн нь, хэн бүтээгдэхүүн хийж чадах нь авах ёстой байх. Өлөн гэдэснээс улс жилд 3 сая гаруй доллар олдог байсан. Гэтэл өнгөрсөн жил хэрэг дээрээ юу ч олсонгүй. Хоршооллуудад хориг тавьчихаад, төвлөрсөн журмаар, бэлтгэсэн ч юмгүй үрээд дууслаа. Гадаад худалдааны хувьд лиценз гэж нэг айхавтар юм бий. Бас ялгавартай олдоно. Энэ мэтийн бэрхшээл чамлалтгүй их. Лиценз гэснээс тиймэрхүү зөвшөөрөл өгдөг албыг тойрсон хээл хахууль их байдаг юм гэсэн. Танай хоршооллууд бас л өгөхөд нь өгч байж ажил явдлаа амжуулдаг байх даа? Чих дэлсдэг л юм. Манайхан тэр ч бүтэхээ болилоо яах вэ? гээд орж ирдэг. Тэгээд л бусдын гаргасан жимээр орохоос аргагүйд хүрдэг байх. Гаалийн хувьд ч хо.риглолт, хязгаарлалт бас бий. Хуульд зах зээлийн өнөөгийн нөхцөлд төдий л тохиромжтой бус заалтууд орсон. Татварын хувьд бодох юм бас байна. Үйлдвэрийн байрны татвар өндөр болохоор байраа өгчихөөд зөвхөн наймаа хийгээд сүрхий унацтай ажиллаж байгаа хоршоолол, пүүс ч байна.Их хэмжээгээр хээл хахууль авах, өгөх явдал сүүлийн үед манайд газар авч байгаа сонсогдох юм. Үүнтэй тэмцэх, бага дээр нь зогсоох арга зам байхгүй юу? Манай хууль хээл хахууль авсныг ч, өгснийг нь ч шийтгэх заалттай гэдэг. Гадаадын олон орон зөвхөн авсныг нь шийтгэх хуультай байдаг юм билээ. Тэгэхээр хахууль аваад байх зоригтой хүн тэднийд манайх шиг элбэг олддоггүй биз ээ. Манай эдийн засгийн байдал хүнд байна. Банкны систем үнэндээ дампуурлаа. Мөнгө, зээлийн бодлого алдагдлаа. Эдийн засгийн ухааны эрдэмтэн, улс орны эдийн засгийг удирдалцаж байсан хүний хувьд Та энэ байдалд ямар дүгнэлт хийдэг вэ? Банкаа засаг, төр гартаа барьж чадахгүй а_лдаж орхихоор эдийн засгийн бодлогын тухай ярихад хүнд л дээ. Хуучин системийн үед Засгийн газар мөнгө, зээлийн бодлогыг төвлөрүүлэн иргэд, хөдөлмөрчдийн гар дээр гаргах бэлэн мөнгө, үйлдвэр, худалдаанаас гаргаж буй бараа таваар, бүх ажил үйлчилгээг маш нарийн тооцож үнийн механизмаар зохицуулдаг байлаа. Ер нь эдийн засгийн аливаа том асуудлыг шийдвэрлэхэд үйлдвэрлэлт, нийлүүлэлт, хэрэглээ гурвыг маш сайн судлах ёстой. Үйлдвэрлэл тасалдаж, бүтээгдэхүүний хэмжээ буурсаар байна. Гадаад худалдаа эрс багаслаа. Энэ нь мөнгөний үнэ цэнэ буурч, юмны үнэ нэмэгдэхэд хүргэлээ. Бүтээгдэхүүний үйлдвэрлэл буурахад хүрсэн дотоод, гадаад бодит шалтгаан ч олон бий.Та засгийн газрын 20 дугаар тогтоолын ач холбогдлыг аль хэр үнэлдэг вэ? Мөнгөний масштабыг өөрчилсөн нь зөв. Тогтоол арай эрт гарсан бол ач холбогдол нь илүү байх байсан. Масштабыг өөрчилсөн нь зөв байх. Харин банкинд итгэх итгэлийг алдагдуулснаараа уршигтай тогтоол юм биш үү? Өнөөдөр иргэдийн гар дээр бэлэн мөнгө, эд бараа хуримтлагдаж банкууд хүүгээ чамгүй нэмэгдүүлсэн хэрнээ эргэлтийн мөнгөгүй болчихоод байгаа нь тэр тогтоолоос бас ч эхтэй санагдаад байдаг юм. Тийм ч тал байгаа байх. Ерөнхийлөгчийн шийдвэрээр сүүлд зарим заалтыг өөрчилсөн. Улс орны валютын сан хоосорлоо. Үндэсний мөнгө ч арвин бус бололтой. Тэгэхээр энэ хүнд байдлаас гарах арга зам байна уу? Арга зам бий. Энэ бол хүн бүхэн ажил хийх явдал. Хүнд байдлаас гарахын тулд төрийн зүгээс үйлдвэрлэгчдэд хүчтэй дэмжлэг өгөх хэрэгтэй. Эдийн засгийн хү.ч чадлаа өргөтгөх нь чухал. Үүнийг зориг гаргаж шийдэх хэрэгтэй. Захын жишээ хэлэхэд алтаа ахиухан шиг олборлоод гадаад зах зээлд гаргаж болох байна. Нөөцийг нь тогтоосон боловч ашиглаагүй орд нэлээд бий. Мэдэгдэж байгаа нь гэхэд л 3000 орчим тоннын нөөцтэй гэдэг. Дорнод талын холимог металлын гурван орд байна. Түүнийг олборлоод гаргаж болох байна. Ер нь байгаа юмаа хүнд үед өөрсдөөсөө харамлаад сууж таарахгүй. Ардын Их Хурлын хуралдаанаар Засгийн газрын тайлан хэлэлцэх үед Ерөнхий сайд Д. Бямбасүрэн гуай огцрох хүсэлт тавьж депутатуудын нэлээд нь тэр хүсэлтийг ёсоор болгоё гэдэг санал гаргаж, өөр хоорондоо нэр дэвшүүлж байхад Таны нэр олонтаа дурдагдаж байсныг хурлын сурвалжлах хэсэгт ажиллаж байсны хувьд би мэдэх юм. Ерөнхий сайдын хүсэлтийг депутатууд хүлээж аваад Таныг Ерөнхий сайдаар…? Нэгдүгээрт би тэр үед гадаадад ажлаар явж байсан болохоор тэр тухай юу ч сонсоогүй. Хоёрдугаарт, “төрөөгүй хүүхдэд төмөр өлгий” гэгчээр иймэрхүү асуудлыг хөндөж ярих нь аль аль талдаа төдий л таатай бус байх. Ер нь улс орон шилжилтийн үед яваа болохоор алдах онох явдал гарна…”

Related Articles

Back to top button
error: Content is protected !!