Uncategorized

Д.Нэргүй гэх энэ бүсгүй 44 жилийн хугацаанд 30 мянга гаруй га талбайг Тужийн нарсаар ойжуулжээ

ГАВЬЯАТУУДЫН ЭГНЭЭНД ОРУУЛМААР БҮСГҮЙ. Сэлэнгэ нутгийн Д.Нэргүй хэмээх энэ бүсгүй хөдөлмөрийн гараагаа 1973 онд ойг тарьж ургуулах, нөхөн сэргээх, хамгаалах ажлаар эхлүүлснээс хойш өнөөг хүртэлх 44 жилийн хугацаанд Тужийн нарсанд 30,0 мянга гаруй га талбайд ойжуулалт,130 га талбайд байгалийн сэргэн ургалтанд туслах ажил гүйцэтгэж, 100 га талбайд ойн үрийн байнгын хэсэг, 20 тн боргоцой боловсруулах цех, 2 га талбай бүхий мод үржүүлгийн газар байгуулан ажиллуулж 40,0 сая ширхэг нарсны тарьц, суулгац ургуулж ойжуулалтын ажилд нийлүүлсэн байнаТэрээр 1996 онд Монгол улсын ойн анхны мэргэжлийн байгууллагуудын нэг болох “Өргөн Сэлэнгэ” ХХК-ийг санаачлан байгуулж шилмүүст болон навчит модны үр боргоцой бэлтгэж боловсруулах,мод үржүүлэгийн ажил эрхэлж тарьц, суулгац үржүүлж, бойжуулах, ойжуулалт нөхөн сэргээлт хийх,таримал ойг арчлан хэмгаалах зэрэг үйл ажиллагааг тасралтгүй 21 жил эрхлэн явуулахдаа мэргэжлийн боловсон хүчин, мод үржүүлгийн болон ойжуулалтын ажлын техник тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдаж 20 шахам хүнийг байнгын ажлын байраар олон зуун хүнийг улирлын чанартай ажлын байраар хангаж иржээ. Urgun Selenge Bolor Terbish

Related Articles

Back to top button
error: Content is protected !!