Uncategorized

10 кг цагаан будаа хахуульд авсан гаалийнханд 15-30 сая төгрөгөөр торгох я.л оноов

Улаанбаатар хотын гаалийн газрын Хяналт шалгалт хариуцсан орлогч дарга О.Цогтбаатар, тус газрын гаалийн улсын байцаагч Б.Хишигбат, У.Ариунаа, Д.Соёлмаа болон гадаадаас бараа импортлон борлуулдаг иргэн Б.Төрбаяр нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэж я.л шийтгэлээ.Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Цогтбаатар Авлигын эсрэг болон Гаалийн тухай хууль зөрчиж 2020 оны аравдугаар сард БНСУ-аас манай улсаар хилээр импортлон оруулж ирсэн гурван чингэлэг бараанд гаалийн хяналт, шалгалт явуулсан байцаагч нартаа нөлөөлж, татварыг хөнгөлүүлэн Б.Төрбаярт давуу байдал бий болгосныхоо хариуд 10 кг цагаан будаа, 1.5 сая төгрөгийн хахууль авсан нь тогтоогджээ. Харин Б.Хишигбат, Д.Соёлмаа, Д.Ариунаа нар тус бүр 50.000 төгрөгийн хахууль авч, гаалийн мэдүүлэг болон барааны бодит жинг тулгаж нягтлалгүй иргэн Б.Төрбаярт давуу байдал олгосныг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн хэн шалгаж тогтоосон аж.Шүүхээс О.Цогтбаатарын нийтийн албанд ажиллах эрхийг долоон жил хасаж, 30 сая, Б.Хишигбат, Д.Соёлмаа, У.Ариунаа нарын мөн эрхийг таван жил хасан, 15 сая, Б.Төрбаярыг долоон сая төгрөгөөр торгож, нийтийн албанд ажиллах эрхийг нь гурван жил хасах я.л шийтгэлээ. Эх сурвалж: Өнөөдөр сонин

Related Articles

Back to top button
error: Content is protected !!