Uncategorized

Жүжигчин Д.Oюунтуул хоёрдох үрээ өлгийдөн авчээ, харин түүний нөхөр хэн гээч….

“Oвжин охид”, “Өндөглөдөг шaрсан тахиа” зэрэг дэлгэцийн уран бүтээлээрээ бидэнд анх танигдсан жүжигчин бол жүжигчин Оюунтуул билээ. Жүжигчин Оюунтуул маань тун удахгүй хоёр дахь үрийнхээ зулайг үнэрлэх гэж байна. Тэрээр энэ тухайгаа ” Миний бодол шүү. Эерэг хүлээж аваарай. Хүмүүс бие биенээ сайн танихгүй байж, бусад хүмүүсийн хувийн амьдралыг яг хажууд нь байсан мэт амаа олохгүй ярьж, хэдэн сайт нь дураараа зохиож бичдэг. Одоо цаг үед ер нь хүний хувийн амьдрал хэнд ч хэрэгтэй юм. Уран бүтээлч хүмүүсийн тоглосон уран бүтээлийг нь харин сайн муу гэж ш.үүмжлээд яриад сууж байвал зүгээр санагддаг. Надаас маш их асуудаг юм л даа. Хүнтэй суусан уу?Хүүхэдтэй юу? Нөхөр чинь ямар хүн бэ? Чи хаана амьдардаг вэ? Одоо нас чинь хэд вэ? гэх мэт Өөрсдөө зохиож ярьдаг болохоор нь өөрөө хариулчихлаа. Би яг л та нартай адилхан нэг нөхөртэй тэр маань эгэл жирийн нэг монгол эр хүн. Хоёр дахь үрээ өлгийдөн авсан манай гэр бүл. Гэр маань бидний ярьж хэлдэгээр орон сууцанд байдаг. Одоогоор урлаг соёлын ажилаа хийгээгүй байна.  Цаг үе ямар байгаа билээ .За тэгээд энгийн нэг монгол эмэгтэй хүн байна өө би чинь. Бусад бүсгүйчүүдийн адил жирэмсэн үеийнхээ зургийг авахууллаа. Гоё мэдрэмж байдаг юм байна. Амьдралд тэгээд элэг бүтэн ,эрүүл саруул байхад сайхан доо” хэмээн нийтэлжээ. Тэрээр нийслэлийн 51 дүгээр дунд сургуулийг 1997 онд төгсөөд Соёл урлагийн их сургуульд элсчээ. 2001 онд их сургуулиа амжилттай төгсөж, тэр жилдээ “Овжин охид” киноны Мишээлийн дүрийг бүтээж жүжигчин болох гараагаа эхлүүлсэн. Тэрээр Гавьяат Жүжигчин Б.Батзаяагийн хамтлагт ажиллаж байгаад “Шинэ үе” продакшнаар овоглох болсон.  Хамтлагаасаа түр завсарлан 25 дугаар суваг телевизэд нэг хэсэг ажиллаж байжээ. Д.Оюунтуулыг найз нөхөд ойр дотнынхон нь “Алаг нүдэн”, “Нүдэн”, “Бүжин” хэмээн дууддаг. Урлагийн хүн болохыг аав нь э.сэргүүцсэн бол ээж нь э.мч болгохыг хүссэн байна. Бага байхаасаа л сургуулийнхаа урлагийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, бүжиглэж, жүжиглэж, дуулдаг байсан бөгөөд шинэ жилээр сургуулийнхаа а.лиалагчийн дүрд тоглодог байж.Түүний өөртөө итгэлтэй байдал нь ямар ч дүрд хувирч дүрээ дээд зэргээр сайн гаргахад нь нөлөөлдөг гэж үздэг байжээ.  Д.Оюунтуул “25 дугаар суваг” телевизийн бүтээсэн маршал Х.Чойбалсангийн тухай өгүүлсэн түүхэн теле зохиомжид эхнэр Бортолгойнх нь дүрд тоглосон нь мэргэжлийн хүрээнд нь нэр хүнд авчирсан бөгөөд түүхэн дүрийг чадварлаг гаргасныг нь үнэлж, түүнийг бүхий л жанрт хөрвөх чадалтай жүжигчин хэмээн тодорхойлсон байдаг. 2014 онд “Шинэ үе” продакшны жүжигчин бүсгүйчүүд нэг нэгэн рүүгээ б.уцалсан х.алуун ус ц.ацаж нэгнийхээ нурууг т.үлсэн х.эрэг гарсан олон нийтийн сүлжээгээр д.уулиан т.арьсан билээ. Тэрээр 2015 онд т.үлэгдэлтийн улмаас бүтэн жилийн турш ш.аналан Солонгос улсыг зорин х.агалгаа хийлгэх шаардлагатай Г. Ч.интэнгис хүүд туслах хандивын аяныг өрнүүлсэн юм. Мөн 2015 онд бүрэн э.дгэрч, “Хуримын с.юрприз” киногоор үзэгчидтэйгээ эргэн уулзсан билээ. Тус ондоо жүжигчин А. Туяатай нэгдэж “T&T” продакшин байгуулсан юм. 2016 оны гэгээн хайрын өдрөөр анхны шоугаа тоглосон. Алаг нүдэн жүжигчиндээ шинэхэн үрээ өлгийдөн авсанд баяр хүргэж гэр бүлд нь аз жаргал сайхан бүхнийг хүсэе.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!