Uncategorized

Р.Эмүжин:Ийм бодлого, өөрчлөлт ярьдаг, ил тод байж чаддаг сайдыг бол дэмжинэ

Энэ Энх-Амгалангийн царайгаар цай сүлэх гэж байгаа юм уу? Өө бүр ингэж асуумаар санагдчихлаа. Ийм бодлого, өөрчлөлт ярьдаг, ил тод байж чаддаг сайдыг бол дэмжинэ. Яамныхаа бүх тендэрийг Худалдан авах газарт өгсөн, дээр нь ялзарсан төрд салхи оруулах гэж яггүй зүтгэж яваа. Зөндөө ч ад болж байгаа. Төрийн албаны зөвлөлийнхний угжтай хурга, унжуургатай бярууны төлөв байдлыг шулуухан шүүмжилж, нам дагаж ажлаас халагддаг эгэл жирийн албан хаагчдын эрх ашгийг хамгаалсан өөр сайд олоод ир дээ. Бүүр гоочлох юм олдохгүй болохоор нь хужаа царайтай гэж ирээд л хуншгүй муухай шоодох юм аа. Царай муутай нь ч үнэн л дээ, гэхдээ энэ Энх-Амгалангийн царайгаар яг яах гэж байгаа юм, цайгаа сүлэх гээ юү?Тэгж яривал наад нөхөр чинь монгол хэлэндээ хэн хүнээс илүү эзэн болсон, жигтэйхэн яруу тунгалаг шүлгүүдтэй, тэр нь 1990-ээд оны Утга зохиол урлаг, Ил товчоо сонинуудад нийтлэгддэг байсан шаггүй нөхөр, тэр үеийн оюутнууд мэднэ. Царайны сайхнаар цай сүлдэг бол тэгээд загвар өмсөгч, Монголын мистер энэ тэрээ сайд болго л доо. Ингээд та нар царай зүс яриад байхаар наадуул чинь татвар төлөгчдийн мөнгөөр харсаар байтал хачин их гоо сайхандаад, зовхио татуулж, хөмсөг шивүүлж, ботокс шахуулаад, солонгос уба, ази эмээ цаашаа юмнууд болчихоод өмнөөс гөлчийгөөд эхэлдэг дээ, санаж байгаа биз?Энэ Энх-Амгалан маягийн нөхдийн яг бодлого нь л хэрэгтэй байна. БШУ-ны яам 12 газартай байсныг найм болгон цөөлж, 120 мэргэжилтэнтэй байсныг 88 болгон, цомхон багаар цохилттой ажиллаж болдог гэдгийг харуулж байна. Татвар төлөгч та бидний мөнгийг л хэмнэж өгөөд байгаа юм биш үү? Одоо их дээд сургуулиудыг нүүлгэх гээд өчнөөн ад болох янзтай, өштөн ч нэмэгдэх нь тодорхой. Чанаргүй хувийн их, дээд сургуулиудыг цөөлөх тухай дуугарсан нь боловсролоор бизнес хийж баяждаг хүмүүсийн дургүйг хүргээд, дуран дээр нь хясаад лай болсон.Төрийн албаны зөвлөл шинэчлэл өөрчлөлтийн эсрэг байр суурь удаа дараа илэрхийлж, яамдын идэш уушны эзэн болсон явдаг жорлонгуудын эрх ашгийг хамгаалаад үхдэг хэрнээ сонгууль болгоноор халагдаж солигддог эгэл жирийн албан хаагчдын төлөө үг хэлж, үйлдэл хийдэггүй гэдгийг ч энэ нөхөр ил тод шүүмжилж байна. Болж байна. Угаасаа тэр Төрийн албаны зөвлөл гээч чинь өөрсдөө ч тоо толгой нь олшроод байгаа юм, цөөлмөөр байна. Олон хоолны савны хэрэг ер алга. Дээр нь Н.Энхбаярын үеэс танил тал, танхил энхэлд дасч гаршсан, үндсэн үүрэг сахилгаа тас мартаад, таг бүдүүрсэн улс шүү дээ. За шууд хэлье, ийм сайд нарыг бол дэмжинэ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!