Uncategorized

Э.Цэндбаатар:Би ганцаараа ар.хи уугаад байгаа юм биш дээр, доороо ялгаагүй шүү дээ

Э.Цэндбаатар:Монголын боксын холбоо өнгөрсөн ням гарагт /2021.09.05/ хурлаа хийж ерөнхийлөгч болон удирдах зөвлөлийн гишүүдээ сонгосон. Гүйцэтгэх зөвлөл хоёр дахь хурлаа өчигдөр хийж, Гавъяат тамирчин Э.Цэндбаатарыг шигшээ багаас хасаж байгаагаа мэдэгдлээ. Энэхүү шийдвэртэй холбоотойгоор Э.Цэндбаатарын байр суурийг асуухаар Zindaa.mn сайтын сэтгүүлч Т.Давааням холбогдлоо. Түүнтэй холбогдоход нулимс дуслуулан ярьсныг энд тодотгох нь зүйтэй болов уу. -Өөрийг тань шигшээ багаас албан ёсоор хасч байгаагаа мэдэгдлээ. Харамсалтай байна уу? Олимпийн наадмаар намайг дэмжсэн бүх хүмүүст баярлалаа гэж хэлмээр байна. Миний хамгийн том буруу нь ах нартайгаа нийлж ар.хи уусанд байлаа. Тэр өдөр уг нь би зо.дуулсан юм. Гаднаас хоёр хүн орж ирээд намайг зо.дсон. Намайг зо.дсон хүмүүсийг боксчин биш гээд байгаа юм. Зо.дог тайлсан тамирчид байсан. Ж.Энхтөр багш өөрөө ч ар.хи уудаг. Өөрийн гэсэн нэг ч шавьгүй байж ахлах дасгалжуулагч болсон. Яриад байвал их зүйл байгаа ч багшаа гэж хүндлээд яримааргүй байна.Олимпийн дэвжээн дээр багшийн үгийг сонсоогүй. Ж.Энхтөр багш бол туршлагатай багш биш.Туршлагатай багш гэдэг нь талийгаач Банди, Ганзориг багшийг хэлдэг юм. Яагаад Ганзориг багшийг ахлах дасгалжуулагч болгохгүй байгаа юм бэ гэж асуумаар байна. Ганзориг багш жижигхэн подволд хүүхдүүд бэлтгэж, тэр хүүхдүүд нь амжилттай яваад байхад Ж.Энхтөр багш Америкаас ирэнгүүтээ ахлах дасгалжуулагч болсон. Би ганцаараа ар.хи уугаад байгаа юм биш дээр, доороо ялгаагүй шүү дээ. Олимпийн үеэр хэр зэрэг сайн дасгалжуулсан гэж дүгнэж байна вэ? -Олимпийн хоёрдугаар үед намайг оноогоор я.лсан гэдгийг хэлээгүй. Иймд би бүх хүчээ шавхсан. Хэрэв надад хоёрдугаар үед хожиж явааг хэлсэн бол би арай өөр тактикаар өрсөлдөх байсан. Гуравдугаар үед бол би хөл дээрээ ажиллаж чадах байсан.Цаашид ямар төлөвлөгөөтэй байна вэ. Мэргэжлийн боксын дэвжээнд тоглох уу? -Би энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцмоор байна. Энэ бол миний хамгийн сүүлчийн дэлхийн аваргын тэмцээн. Би өөрийн жиндээ дэлхийн аварга болж чадна гэдэгт итгэлтэй байна. Би Азийн аварга болохын өмнө шигшээ багаас хасагдсан байсан. Олимпийн тэмцээнээс өмнө шигшээ багдаа байхгүй байсан. Холбоо одоо л ажил хийж байгаагаа харуулах гэж байгаа мэт мэдээлэл хийлээ. -Иргэншлээ сольж магадгүй гэх таамаг байсан. Энэ тухайд? -Тийм зүйл байхгүй. Би юу гэж эх орноосоо явах вэ дээ.
Т.Давааням Эх сурвалж: Zindaa.mn

Related Articles

Back to top button
error: Content is protected !!