Uncategorized

ХӨВСГӨЛ ДАЛАЙ ХҮН БҮХНИЙГ ХҮЛЭЭЖ АВДАГГҮЙ ГЭСЭЭН…

Миний нэг найз бөөгийн ярьсныг би багцлаад хүмүүст хүргэмээр санагдаад л явсан ч нэг л завдал болж өгөөгүйм. Өнөө өглөө дахиад л газар хөдөлсөн тул өөрийн эрхгүй бичмээр санагдлаа.Тэр бөө ярихдаа, Би анх Даяан дээрхийн агуй руу явахдаа За хө, энэ газрын сөөм бүхэн нь уул усныхаа лус савдгийн эздийн мэдэлд байгаа нь мэдрэгддэг хосгүй чанга нутаг ус байдаг юмсанжээ гэж бодож байлаа. Дараа нь Хөвсгөл далай ээжийн эрэгт очоод байхдаа бүүр ч их хүчтэй энергийг тэндээс мэдэрч, эргээр нь нүцгэн чавган гүйлдэх хүмүүсийг хараад Та нар больцгоо, наад далай ээж чинь хаа хамаагүй газрын түмэн амьтныг умбуулдаг бохир ус бус харин цэврийн цэвэр ариун рашаан болсон их ус.Магнайдаа хүртэж адис хүртдэг рашаан болохоос та нарын дотор нь ороод шээж байдаг бассейн чинь биш гэж хэлтэл тэдгээр хүмүүс миний мангар тэнэгийг дуудаж, хүний эрх мэрх ярьсаар хоцорсон л доо. Тэдэнд дараа нь юу тохиолдсоныг миний шавь надад дуулгасаан. Амны алдас хийсэн улсууд тэгэхээс яах вэ? Хүүхэн бүхний очиж нөхөр гуйдаг гэж нэг нэгэндээ дамжуулж шивгэнэдэг Хүслийн хад гэдэг онцгой энергитэй газар бас байдаг аа. Уг нь ухаантайхан шиг хандаад, сургууль ном, хичээл сургууль, аж амьдралын зөв гэрэл гэгээтэй зам харгуйгаа олж харах, муу муухай аж байдлаасаа, зан заншлаасаа салж сарних, засах залруулах, орчноо сайн сайхан болгохоос эхлүүлээд гуйж хүсмээр зүйл хүнд олон л баймаар. Гэтэл ердөө л тэр ариун дагшин газраас өөрт нь таалагдсан гэх мөнгө төгрөгтэй хүнийг л *гуйж* өөрийн болгохоор зорьж очдог эмсийн тухай сонсоод өмнөөс нь харуусаад барахгүйм.Өөрт нь сэтгэл татагдаагүй эр хүнийг хар цагаан домын аргаар ийнхүү татаж нийлж бараалсан байлаа ч хатуухан хэлэхэд оронд нь эцэг эх, элгэн саднаа зөрүүлээд өгдөг тохиолдол ч нэг бус байдгийг одоогийн залуус хэлээд байхад тоохгүйм даа. Зарим нь бүүр мань мэт дээр ирээд Хүссэн залуугаа Хүслийн хаданд очиж мөргөж залбираад олж авсан ч яг амьдраад эхэлсэн чинь тамын амьдралтай болчихлоо. Бид хоёрыг салгаад өгөөч гэж гуйхыг ч харж л сууна. Би ч хэлдэг юм, Хэн чамайг Хөвсгөл яв гэсийн, хэн чамайг хатуу газраас хүчээр нөхөр гуй гэсийн* өөрсдийнхөө лайг өөрсдөө эдэлцгээ гэж ширүүхэн сануулдаг. ХӨВСГӨЛ НУТАГ чинь тэгээд л хүссэн хүн бүхний очдог ч газар биш, ширхэг чулуу ганц мод нь ч онцгой шившлэг шидтэй, болохгүй газар нь өтгөн шингэнээ гаргасан хүн үлдсэн насандаа залбираад барахгүй нүгэл хилэнц хурааж болох ОНЦГОЙ АРИУН ДАГШИН ГАЗАР гэдгийг яаж ойлгуулмаар юм бэ дээ?Хөвсгөл далайд машинаа бүү хэл биеэ ч угааж болохгүй, эгзэг нь таарвал эмгэнэлтэй гэдгийг мэддэг хүмүүс нь хэлэх л хэрэгтэй. Залуус хэнэггүй, ойворгон, хөөргөн зантай болохоор олуулаа майхан савтай явахаараа хүний хийж болдог болдоггүй элдвийн үйлийг л хийдэг бололтой, тэгж л тэнэгтэв дээ гэж захимаар шүү. Гаднаас очсон хүний хүмүүст байтугай тэнд төрж өссөн ӨӨРИЙНХӨӨ НУТГИЙН ХҮНИЙГ буруу зөрүү юм гуйгаад залбирахыг ЗӨВШӨӨРДӨГГҮЙ ТИЙМ Л ЧАНГА НУТАГ шүү дээ. Гор нь тэр дороо биш ч аажимдаа гардаг эвгүй дээ, эвгүй. Ерөөс монголчууд 21 аймгаараа хаа дуртай газраа нөгөө Гүндалайгийн хэлдгээр Элстэй газар нь хөнгөрөх сайхан* гэгчээр дураараа дургиж явсан ч эгзэг нь таараагүй бол бас ч гэж гайгүй дээ. Ар өвөр хангайгаар арзганаж марзганаад, аальгүйтэж дэггүйтээд явахад гэмгүй байж болох ч ганцхан хоймор сайхан нутаг болох ХӨВСГӨЛД хүн бүхэн ОЧООД ХЭРЭГГҮЙ. Учир нь ширхэг чулуу нь шившлэгтэй тэр ариун дагшин нутгийн ёс дэгийг сахиж чадаа ч үү, үгүй ч үү гэсээн.Бодоод байсан чинь нээрээ л урьд нь хэзээ ингэж бөөн бөөнөөрөө зун болгон тийшээ цувардаг байлаа даа? СОДУРА кино гарснаас хойш Хөвсгөл тийш, Урнаагийн кинонд ягаан үстэй хүүхэн Хяргас нуур рүү үсэрч орохыг харсан үзэгчдийн Хяргас нуур тийш очих ардын жим нь зам болон өргөссөн дөг. Тэр сайхан далай ээжийг бөөнөөрөө талхлаад яаж ч яваам билээ. Хэн гэдэг нүгэлтэн нь гүйж очоод юу гэдэг буруу зүйл гуйж гувшаад яваа ч юм. Өнгөрсөн өвөл Хөвсгөлд хэдэнтээ, мөн өнөөдөрхөн газар хөдлөөд байгаа нь ямар ч учиртай сануулга байж болно шүү дээ. Өнөөдөртөө мэдэгдэхгүй ч алсуураа яагаа ч юм байгаам. Мухар сүсэг гэж томордгууд нь өөрсдөө тэнд очоод газар дээр нь оригоороо нэг томроод үзэхгүй юу, яадгийм байх нь уу? Жич: Содура киноны зураг авалтын үеэр нэг юуг яачихсан чинь дараа нь бөөн юм болоод тэгсэн ингэсэн гэх болсон явдлын сураг байсан шоо…Зөвхөн юм ойлгодог хүмүүст зориулж бичсэн, Ж.НАРАНА

Related Articles

Back to top button
error: Content is protected !!