Uncategorized

ХҮН 49 НАСНААСАА ХОЙШ ӨӨРИЙН ХИЙСЭН ҮЙЛИЙН ҮРЭЭР АМЬДАРДАГ ШЭЙРЛЭЭД УНШААРАЙ

Аливаа хүнд 3-н заяа байдаг ажээ: Эхний заяа нь эхийн хэвлийд ураг болон бүрдээд Ижий аавын үр нь болж мэндлээд Тоонот гэрт тонгочоод тогоотой сүү татаж асгаад явдаг нас Үүнийг балчир нас гэнэ Балчир нас арван гурван нас хүртэл үргэлжилнэ. Арван гурван насыг хүртэл Аав ээжийнхээ заяагаар явдаг юм. Үүнээс хойш төрсөн биеийнхээ заяанд ордог Энэ бол эцэг- эхийн заяа хичнээн сайхан өндөр байгаад Эцэг -эх нь хэдий сайхан буян хийгээд ч Хөвүүн болоод хүүхэн балчир үрсүүдэд 13н наснаас дээш нас зооглосон бол хүрэхгүй.Голомтноос гарах болсон нас нь тэр өөрийн заяагаар явах болсон нас нь тэр Арван гурван наснаас хойш өөрийн заяагаар амьдардаг жамтай Тухайн хүн өөрийн бодож санасан буян заяагаар учгаар явдаг нас. Атгахан нөж болохоос 13-н нас хүртэл Эцэг эхийн заяагаар голомтны заяагаар явдаг. 13-н наснаас холдоод гараад ирэхийн цагт өөрийн тавилан заяагаар явдаг нас. Өөрийн тавиландаа орж зовож явах амьтан уу, жаргаж явах амьтан уу тэр заяандаа ордог. Үүнээс дараа 49 нас гэж бий үүнээс хойш өөрийн тавилан заяандаа хийсэн үйлийн үр Бодож санаж явсан болчимгүй үйл, болгоож явсан буян бузрын үйлЭнэнээс хойш өөрийн үйлийн заяагаар явна. 13 наснаас 49 нас хүртэл 36 намар сайн үйл хийснүү, хар үйл хийснүү түүнийхээ хариугаар амь зогоож эхэлдэг юм За тэгээд 36-н намраар сайн үйл хийж, сайн болгоныг бүтээж явсан бол 49-н наснаас хойш өөрийн үйлээр амьдарна. Гагцхүү муу үйлийг бэдэрч, мулгуу тэнэг явсан бол чи 49-н наснаас хойш Түүнийхээ үйл лайг эдэлж явна. Ийм гурван заяанд хүн төрж насаа элээдэг юм Ийм учир үйл үйлээн дагадаг учир Хар муу үйл хийсэн бол хар муу үйлийнхээ лайгаа эдэлж, өтөл насандаа үйлээ үздэг байх нь. Сүүн цагаан үйл хийж, сүсэглэж залбирч явсан бол өтөл насандаа сайн сайхныг үзэж, жаргалын дээдийг амсдаг байх нь.

Related Articles

Back to top button