Uncategorized

С.Жавхлан: МОНГОЛ ГЭРТЭЭ ОЧООРОЙ Болгоомж огт илүүдэхгүй!

Шинэ эрин солигдлоо! “Монгол ёсоо мэдрээрэй дээдлээрэй! Монгол ёс” дуудаж байна. Тарвага үүд балбаад хэлээд сануулж байна. МОНГОЛ ГЭРТЭЭ ОЧООРОЙ Болгоомж огт илүүдэхгүй! Монгол гэр эрсдэл хамгийн бага сууц! Ханш нээх үед илүү болгоомжтой байгаарай та минь ээ!Монгол гэр газар хөдлөлтөд хамгийн тэсвэртэй сууц. Гэрийн ханын шийр олон, газарт шигдэж байдаг, модон тулгуурууд нь угсармал учраас хөдөлгөөнд уян хатан тул газар хөдлөлтөд хамгийн тэсвэртэй. Гэрийн даацыг 300 орчим кг гэсэн тооцоо байдаг. 150 км/ секунд салхины хүчийг даах чадвартай.Монгол гэр байгальд нэн ээлтэй эко-сууц юм. Учир нь монгол хүн нүүхийн цагт гэрийн бууриа сайтар цэвэрлэн үлдээдэг болохоор маш түргэн байгалийнхаа жамаар нөхөн сэргээгддэг. Монгол орны байгаль олон зуун жилийн туршид унаган төрхөөрөө үлдсэний учир нь үүнтэй холбоотой билээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!