Uncategorized

Охидтойгоо байр түрээслэх гээд хулхидуулсан ээжид Улсын начин Э.Даш хандив цуглуулж байна

“Байр түрээслүүлнэ гэж биднийг залилсан хүн цагдаагийн шинжээч байсан” Намар болж хичээл сургууль эхлэх цагаар байр, орон сууцны залилан ихээр гардаг. Энэ жил ч мөн уг төрлийн хэрэг цөөрсөнгүй. Тиймээс сэрэмжлүүлэг болгон байр түрээслэх гээд мөнгөө шилжүүлээд залилуулсан иргэн мэдээлэл өгчээ. Байр түрээслэх гээд залилуулсан иргэн хэлэхдээ, “Долдугаар сарын 22-ны өдөр байр турээслэх гээд Үнэгүй.мн сайтад орж хоёр өрөөний зар шүүсэн. Натурт түрээслүүлнэ гэсэн зарын дагуу 2.6 сая төгрөгийг Баярсайханы Дэчинжамц дансанд хийсэн. Тухайн үед өөрийнх нь facebook хаягт итгэсэн юм.Учир нь уриа үг нь их зөв, хуурамч хаяг биш байсан. Залилагч биднийг одоо ирж үзэхгүй бол хүмүүс ирж үзээд орчихно гэсэн. Бид өмнө нь хоёр ч байр түрээслэх гээд өөр хүмүүс урьтаад орчхоод байсан юм. Бид сураг сонсож энэ хүнийг эрэл хайгуул болоход цагдаагийн шинжээч хүн байсан байна лээ. Одоогоор ажиллахаа больсон гэсэн. Энэ хэргийг БЗД-ийн гуравдугаар хэлтсийн байцаагч н.Саруултөгс хариуцсан. Бүртгүүлсний дараа цагдаагийн байгууллагаас хоёр мессеж ирсэн. Тэр нь таны хэргийг бүртгэлээ, эрүүгийн хэрэгт хамаарлаа гэсэн. Одоогоор хэрэг хариуцсан байцаагч маань амралтаа авсан. Саруултөгс байцаагч “Энэ хүн манайд цагдаагаар ажиллаж байсан нь үнэн. Олох боломжтой. Эрэн сурвалжилна” гэсэн. Байцаагч маань амарчихсан болохоор одоо хэнд хандахаа мэдэхгүй байна гэлээ. Биднээс гадна хэдэн хүн бий гэсэн.Охидтойгоо байр түрээслэх гээд хулхидуулсан ээжид Улсын начин Э.Даш хандив цуглуулж байна Оюутан охидтойгоо байр түрээслэх гээд мөнгөө хулхидуулсан эмэгтэйд туслахаар Улсын начин Э.Даш санаачилга гарган бөхчүүдээсээ хандив цуглуулж эхэлжээ. Одоогоор хандивт оролцсон бөхчүүдийг дурдвал: Улсын харцага Ц.Одбаяр 500 мянга Улсын харцага Д.Анар 500 мянга Улсын харцага Т.Бэгзсүрэн 500 мянга Улсын начин Э. Даш 500 мянга Улсын начин Д. Тамир нар 500 мянган төгрөгийг тус тус хандивлаад байгаа аж. Бөхчүүд нийлээд өргөө цагаан гэр авч өгөх зорилготой байгаа гэнэ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!