Uncategorized

Д.Батсүрэн: Бүх төрлийн х.орт хавдрыг эмчлэх эмийн бэлдмэлийг гарган авч чадлаа. Монгол эрдэмтдэээрээ бахархаад Шэйр!!

-Сайн байна уу. Бүх төрлийн х.орт хавдрыг эмчлэх боломжтой шинэ бодисыг эмийн ургамлаас гаргаж авсан гэлээ. Судалгааны ажлаас нь яриагаа эхлүүлье? -Органик бодисыг дотор нь синтезийн ба байгалийн гэсэн үндсэн хоёр бүлэгт хувааж үздэг. Монголын байгалийн органик бодисын гол түүхий эд нь ургамлын баялаг бөгөөд түүний дотор 700 гаруй эмийн ургамал чухал байрыг эзэлдэг. ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн эмийн ургамлын дотор агуулагдаж байгаа фармакологийн тодорхой үйлдэлтэй биологийн идэвхит бодисууд болох алколанд, флавонойд, кумарин, ксантон зэрэг бага молекулт бодисуудын бүрдэл, химийн нарийн бүтэц, физик шинж, төлөвийг судалдаг юм. Нэг үгээр хэлбэл, эмийн ургамал дотор агуулагдаж байгаа биологийн идэвхит нэгдлийг ямар нэг химийн өөрчлөлтөд оруулахгүйгээр цэвэр байдлаар гаргаж, тэдгээрийн физик, химийн шинж төлөв, молекулын бүтэц байгууламжийг судалдаг. Хүрээлэн маань байгуулагдсан цагаас хойш дэлхийн байгалийн химийн нэгдлийн шинжлэх ухаанд олон шинэ бодисын нээлт хийсэн. Үүний нэг нь миний БНСУ-ын эрдэмтэнтэй хамтран хийсэн х.орт хавдрыг эмчлэх шинэ бодисыг гарган авсан явдал юм. -Ямар нэртэй эмийн ургамлаас х.орт хавдар эмчлэх бодис гаргаж авсан бэ. Таны гаргаж авсан бэлдмэлээр ямар ч төрлийн х.орт хавдар эмчлэгдэх боломжтой вэ?Дагуурын хүж өвснөөс алколоид, флавноид, лигнамид төрөлд хамаарагдах 22 бодисыг цэврээр нь ялгаж, химийн бүтэц найрлагыг нь судалснаар байгалийн химид урьд өмнө нь бүртгэгдээгүй долоон шинэ бодисыг анх удаа илрүүлсэн. Өөрөөр хэлбэл, дагуурын хүж өвснөөс долоон төрлийн шинэ бодис илрүүлсний нэг нь х.орт хавдрын эсрэг идэвхжилтэй дауринол гэдэг бодис байсан. Дауринол х.орт хавдрын S фазыг сонгомол хэлбэрээр бүрхэж, хавдрын эсийн үржлийг дарангуйлан, зогсоож байгааг судалгаагаараа тогтоосон. -Дауринол х.орт хавдрын S фазыг сонгомол хэлбэрээр бүрхэж, хавдрын эсийн үржлийг дарангуйлан зогсоож байгааг судалгаагаар тогтоосон гэлээ. Туршилтаа ямар обьект дээр хэрхэн хийсэн бэ? -Зургаан жилийн турш уушги, ходоод, элэг, шулуун, бүдүүн гэдэс, хөх гэхчлэн 10 гаруй төрлийн х.орт хавдрыг дауринол бэлдмэл хэрхэн эмчилж байгааг хуруу шилний аргаар туршиж үзсэн. Туршилтаар маш гайхалтай үр дүнд хүрсэн. Тухайлбал, элэгний х.орт хавдрын эсийн идэвхжлийг богино хугацаанд 3-4 дахин багасгаж чадсан байса н . Мөн шулуун, бүдүүн гэдэсний х.орт хавдрын үед хэрэглэдэг этопозидын уусмалтай дауринолын үйлчилгээг 28 хоногийн турш харьцуулж үзэхэд хавдрын эсийн эзлэхүүнд маш том ялгаа гарч байгааг тогтоосон. Түүнчлэн дауринол нь хавдрын эсийг 48 цагийн дараа 5 дахин амьдрах чадварыг нь бууруулж, саатуулж байгааг туршилтаар олж мэдсэн . Хуруу шилний туршилтын дараа бид х.орт хавдрыг эсийг үсгүй хулганад шахаад дауринол бэлдмэлийн үйлчилгээг туршиж үзээд амжилттай болсон байгаа. Одоо харин хүний бие дээр турших клиник туршилт үлдээд байна. Клиник туршилтыг явуулж, энэ бодисоороо эм хийж үйлдвэрлэлд нэвтрүүлэхийн тулд 300-400 сая төгрөг шаардлагатай болоод байгаа. -Дагуурын хүж өвснөөс х.орт хавдар эмчилдэг үйлчилгээтэй дауринол бодисыг гаргаж авахад хэр их хугацаа зарцуулсан бэ? -Дэлхий дахинаа эрдэмтэд 1802 онд морфин алколоидыг давс ба суурийн байдлаар ялгасан боловч 1960 он хүртэл түүний бүтцийг бүрэн батлаагүй. Мөн бидний сайн мэдэх глюкозын бүтцийг 100 гаруй жилийн дараа тогтоосон гэдэг. Миний хувьд дагуурын хүж өвсний суурь судалгааг 1980 оноос хойш хийж, өнөөдрийн энэ үр дүнг гаргасан. -Х.орт хавдрыг эмчилдэг бодисыг эмийн ургамлаас гаргаж авсан нь дэлхийн байгалийн химийн нэгдлийн ШУ-д шинэ нээлт гэж хэлсэн. Шинэ бодисоо өөрийнхөө нэр дээр патентжуулсан уу? -Эмийн ургамлын дотроос ялгаж бүтцийг нь тогтоосон бодис өөр аль нэг орны эрдэмтэн илрүүлээгүй бол түүндээ нэр өгч, хэрхэн гаргаж авсан, баталсан талаараа эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж ОУ-ын томоохон сэтгүүлүүдэд нийтлүүлдэг уламжлалтай. Х.орт хавдрын эсрэг үйлчилгээтэй дауринол бодисоо “Chemical abstracts”, “Реферативный журнал” нийтлүүлж, ОУ-ын хэмжээнд патенжуулсан байгаа. т-Дагуурын хүж өвс Монголоос өөр оронд ургадаг юм уу. Энэ өвс манай орны аль хэсгээр ургадаг юм бэ? – Дагуурын хүж Монголоос өөр олон оронд ургадаг. Гэхдээ Монгол орны эмийн ургамалд агуулагдаж байгаа хоёрдогч метаболит нь харьцангуй исэлдсэн хэлбэрт байдгаараа дэлхийн бусад муж улсуудаас өвөрмөц ялгаатай. Өөрөөр хэлбэл, эрс тэс уур амьсгалтай манайх шиг оронд ургаж байгаа хүж өвсөнд агуулагдаж байгаа дауринолын үйлчилгээ, чанар илүү сайн байх магадлалтай гэсэн дүгнэлтийг гаргаад байгаа. Энэ ургамал манайд ихэвчлэн говийн нутгуудаар ургадаг. Үнэнийг хэлэхэд, хаана ургаж байгааг нь тодорхой заагаад өгчхөөр хүмүүс ямар ч ашиггүй түүгээд дуусгачихдаг юм. -Х.орт хавдар эмчилдэг бодисын найрлагатай энэ ургамлыг гэрийн нөхцөлд эмчилгээний зориулалтаар хандлаад хэрэглэж болох уу? – Болно л доо. Гэхдээ ургамлыг бүрдүүлж буй олон бодисууд бий. Тэдний зөвхөн ганцхан нь л х.орт хавдар эмчлэх үйлчилгээтэй. Өөрөөр хэлбэл, бусад бодисууд дунд хавдар идэвхжүүлдэг төрлийн бодис байж болно. Тэгэхээр хамгийн зөв хэрэглээ бол ургамлыг шүүгээд тэр дундаас х.орт хавдар эмчилдэг бодис гаргаж бэлдмэл болгосныг зааврын дагуу нь хэрэглэвэл илүү үр өгөөжтэй. Манайхан тэр ургамал, тийм өвчинд сайн гээд сонсохоороо өөрсдийн дураараа хамаагүй хэрэглэдэг. Энэ нь зарим тохиолдолд хоол болохоос илүү хор болох талтай. -Дауринолыг эм болгон үйлдвэрлээд эхэлбэл их хэмжээний хүж өвс хэрэгтэй болно. Тийм их нөөц бий юу? -Байгалиас түүж хэрэглэх болохоор нөөцийн хувьд мэдээж дутагдалтай. Тиймээс хүж өвсийг таримилжуулах, нийлэгжүүлэх гэсэн аргуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа.  Itoim.mn

Related Articles

Back to top button
error: Content is protected !!