Uncategorized

САНАЛ ХУРААЛТ!! Цалин, тэтгэвэрийг 600.000 болгох шаардлага байна уу? Саналаа бичээд SHARE хийж түгээнэ үү!!!

Хуралдаанаар УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин нарын долоон гишүүний өргөн барьсан Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлж байна.  Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Учрал “Өнөөдрийн хуулийг зарчмын хувьд дэмжиж байна. Косметик хагалгаа хийх нь зохимжгүй. Засгийн газар нь Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмнэ гээд оруулаад ирдэг. Гишүүд нь бууруулна гээд хууль санаачилдаг. Тэтгэврийн насын наашлуулдаг, цаашлуулдаг. Сонгууль болгоны өмнө Нийгмийн даатгалын сангаар оролдож, шоу хийдэг байдлаа болих хэрэгтэй” хэмээн байр сууриа илэрхийлэв.Харин УИХ-ын гишүүн Т.Доржханд “Халдварын хүндрэлийн үед Нийгмийн даатгалын шимтгэл, ачааллыг бууруулах нь зүйтэй.  Нийгмийн даатгал, тэтгэврийнхээ шинэчлэлийг хийж байгаа бол Засгийн газар яаралтай оруулж ирэх хэрэгтэй байна. Энэ хоёр хувийг хуримтлалын санд оруулах боломж байна, энэ асуудлаа уялдуулах шаардлагатай байна” гэж ярилаа. Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхийг шаардаж буй иргэдийн түр хорооноос “Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй уялдуулж тэтгэвэр, тэтгэмж нэмдэг тогтолцоотой болъё” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.  Хувь тэнцүүлсэн тэтгэвэр 255 мянган төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй иргэд сард 188 мянган төгрөгөөр амьдарч байна. Иргэд дөрвөн удаагийн хөл хорионд орж, иргэдийн амьдрал доройтож байна. Тэтгэвэр, тэтгэмжийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгохыг шаардаж байна. Цалин тэтгэвэр, тэтгэмж нэмэгдүүлэх шаардлагаа Ерөнхий сайдад хүргүүлнэ. Гурав хоногт хариу өгөхгүй бол Сонгинохайрхан дүүргээс эхлэн иргэдийн цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх шаардлага байна уу? гэсэн сэдвээр иргэдийн дунд санал асуулга явуулна гэлээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!