Uncategorized

Ч.ЭРДЭНЭДАЛАЙ: МОНГОЛЧУУДАД САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ЗОРИЛГООР О.ОСОРЖАМААГИЙН ПЭЙЖИЙГ 20 САЯ ТӨГРӨГӨӨР ХУДАЛДАЖ АВСАН

Иргэн О.Осоржамаагийн пэйжийг Ч.Эрдэнэдалай гэх иргэн 20 сая төгрөгөөр худалдаж авсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл пэйжийг ямар шалтгаанаар ийм үнээр худалдан авсан, ямар зорилгоор цаашид ашиглах болоод бусад асуудлын талаар иргэн Ч.Эрдэнэдалайгаас тодрууллаа.Та иргэн О.Осоржамаагийн пэйжийг ямар зорилгоор худалдаж авсан бэ? -Миний хувьд Монгол Улсын банк санхүүгийн тэргүүний ажилтан хүн. Монголчуудад санхүүгийн боловсрол дутмаг байдаг. Иргэд сүүлийн үед хөрөнгө оруулалт, санхүүгийн талаар их судалж байгаа. Энэ чиглэлээр иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор иргэн О.Осоржамаагаас пэйжийг нь худалдаж авсан. Манай маркетингийн баг оновчтой гэж үзсэний дүнд энэхүү шийдвэрийг гаргасан.Хэдэн дагагчтай хуудас байсан юм бэ? -230.000 орчим дагагч, 130.000 орчим лайктай байсан. -Та иргэн О.Осоржамаагийн цахим хуудсыг 20 сая төгрөгөөр худалдан авснаа зарлачихлаа. Тэрбээр цахим орчинд олны танил хүн учраас түүнийг гэнэтийн байдлаар их хэмжээний мөнгөтэй болсныг мэдсэн хүмүүс түүн рүү халдах магадлалтай. Энэхүү эрсдлийг тооцоолсон уу?О.Осоржамаа бол насанд хүрсэн хүн. Манай багийн зүгээс өөрсдөөс шаардлагатай бүх зүйлсээ барагдуулсан. Тэр хүн өөрийн бүтээсэн оюуны бүтээлээ зарцуулах эрх нь өөрт байгаа гэж ойлгож байгаа. Тэр эрхийнхээ дагуу надад худалдсан. Аль аль талдаа буян болсон цэвэр бизнесийн хэлцэл гэж ойлгож байгаа. -О.Осоржамаад пэйжийг нь худалдаж авах саналыг та өөрөө тавьсан уу? -Үгүй. О.Осоржамаа өөрөө надад санал тавьсан. Үүн дээр манай маркетингийн албаныхан ажилласан.Тодруулга өгсөнд баярлалаа.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!