Uncategorized

Эрчүүдээ анхаараарай: Хамгийн аюултай эмэгтэйчүүдийг зурхайн ордоор нь жагсаажээ!

Зарим эмэгтэйчүүд ширүүн ааш араншинтай байдаг бол зарим нь даруу төлөв, харин үлдсэн хэсэг нь феминист үзэлтэй байдаг. Үүнд зурхайн орд нөлөөлдөг үүОдон орон судлаачид үүнийг баталж байна. Тэд эрчүүдэд ямар эмэгтэйчүүдээс хамгийн их болгоомжлох ёстой талаар дараах зөвлөгөөг өгчээ.12-р байр: Матар Эдгээр эмэгтэйчүүд бодлоготой, яарч шийдвэр гаргахыг чухалчилдаггүй. Үүний юу нь чухам муу вэ? Матрууд ерөнхийдөө ямар ч асуудал тулгарсан урагшлах хандлагатай боловч, мэдрэмжинд нь ямар нэгэн зүйл хүчтэй нөлөөлөх үед, мэдэрч байгаа зүйлээ хэрхэн илэрхийлж гаргахаа мэддэггүй. Энэ нь эрчүүдийг уймрахад хүргэдэг.  11-р байр: Ихэр Ихрийн ордын эмэгтэйчүүдийн гол аюул бол хоёрдмол болон өөртэйгөө зөрчилдөх хандлага юм. Тэр хажуу дахь хүнээ хуурч болохгүй гэдгээ мэддэг боловч,бусдад сээтэн хаяж чадна. Энэ нь эрчүүдтэй харилцах харилцаанд сэв суулгаж, гарах гарцгүй болгодог.10-р байр: Хонь Хонинууд бага зэрэг нээлттэй бас худал ярихыг тэвчдэггүй. Үүний зэрэгцээ тэд биеэ даасан маш хүчирхэг зан чанартай учир хажуу дахь хүндээ хайр халамжийг мэдрүүлж чаддаггүй. Маш цөөхөн хувь нь л үүнийг мэдрүүлдэг. 9-р байр: Жинлүүр Энэ ордын эмэгтэйчүүд зөвшөөрөмтгий, уян хатан болон аливаа асуудлын шийдлийг олох чадвартай байдаг. Нөгөө талаараа тэд сайн найзынхаа бодлыг хэтэрхий их чухалчилдаг. Энэ нь чухал шийдвэр гаргах үед саад болохоос гадна эрчүүдэд таалагддаггүй.8-р байр: Охин Тэд бол төгс төгөлдрийг эрхэмлэгчид. Энэ ордын эмэгтэйчүүдийн зарим зан чанар эрчүүдэд таалагддаггүй: энэ ордод төрсөн эмэгтэй эргэн тойронд байгаа бүх зүйлийг шүүмжилдэг, тэр тусмаа өөрийн сонгосон залуугаа хүртэл. Тэр үргэлж бусдад гомдоллодог ба олон нийтийн өмнө эргэлзэлгүйгээр юу ч хийхээс буцдаггүй.7-р байр: Нум Нумын ордын эмэгтэйчүүд эрх чөлөөтэй байх болон шинэ адал явдал эрэлхийлэх туйлын дуртай. Түүний зөвхөн өөрийгөө гэдэг аминчхан бодол нь эрчүүдийн дургүйг хүргэхээс гадна хажуудаа байгаа хүнд цаг нөгцөөгч мэт сэтгэгдэл төрүүлж, урмыг нь хугалдаг байна.  6-р байр: Хумх Хумхын ордод төрсөн эмэгтэйчүүд маш сайхан харилцаатай ба нөхөрсөг хүмүүс байдаг. Энэ ордын эмэгтэйчүүдийн хамгийн том аюул бол сэтгэл хөдлөл маш багатай, гэрийн ажил хийх дургүй. Аялах, үдэшлэгт явах эсвэл олон нийтийн арга хэмжээнд оролцох нь тэдний туйлын хүсэл гэж хэлж болно. 5-р байр: Арслан Бүхнийг хяналтандаа байлгахыг зорьдог энэ ордын эмэгтэйчүүд хажуу дахь хүнээ ч бас удирдахыг хүсдэг. Эрчүүдэд энэ байдал мэдээж таалагдахгүй нь ойлгомжтой.4-р байр: Загас Тэд бол эмзэг, мэдрэмтгий хүмүүс. Ааш зан нь тогтворгүй ба үргэлж эр хүний хайр халамжийг хүсдэг. Зөвхөн онцгой эрчүүд л энэ хэцүү зан араншинтай эмэгтэйд хань болж чадна. 3-р байр: Мэлхий Энэ ордын эмэгтэйчүүд хүүхэд байхаасаа эхлэн гэрлэлт болон хүчирхэг, эрүүл гэр бүлийн талаар боддог. Мэдээж бас л аюултай. Тэдний гэр бүлийн асуудалд хэт их оролцдог нь эрчүүдэд таатай санагддаггүй. Тэр мөн хажуу дахь хүнээ бүх зүйлд буруутгадаг. 2-р байр: Үхэр Эдгээр эмэгтэйчүүд хэтэрхий материаллаг үзэлтэй. Тэгэхээр үхрийн ордын эмэгтэйтэй хамт байхыг хүсэж байгаа бол бэл бэлчинтэй байхаас өөр аргагүй. Хэрэв түүний сонгосон эр хүслийг нь биелүүлэхгүй бол өөр нэгэнд татагдахыг ч үгүйсгэхгүй. 1-р байр: Хилэнц Хамгийн аюултай зурхайн ордоор хилэнц тодорчээ. Хилэнцүүд хажуу дахь хүнээ торонд хорьж, өөрийнхөөрөө байлгах дуртай. Тэд хажуу дахь хүнийхээ алхам бүрийг хянадаг. Хэрэв та санамсаргүйгээр түүний дургүйг хүргэвэл, хариугаа хэд дахин нугалж хүртэнэ гэдгийг санаарай.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!