Uncategorized

У.ХҮРЭЛСҮХ ШҮҮГЧДИЙГ ТОМИЛДОГ БҮРЭН ЭРХЭЭСЭЭ ТАТГАЛЗААГҮЙ,ХАРИН Х.БАТТУЛГЫН ХҮСЛЭЭС ТАТГАЛЗЖЭЭ

Өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх А.Бямбажаргал нар “Ерөнхийлөгч шүүгчийг томилдог эрхээсээ татгалзаж байна” гэсэн мэдээллийг өглөө. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар “Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шүүгчийн томилгоо, ШЕЗ-ийг хэрхэн бүрдүүлэх, Шүүгчдийн сахилгын зөвлөлийн гишүүдийг томилдог эрхээсээ татгалзаж байна” гээд “Шүүгчийг УИХ томилно” гэв.Тэд мэдээллийнхээ эхэнд энэ оны нэгдүгээр сард Шүүхийн тухай хууль батлагдсаны дараа өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулга ҮХЦ-д хүсэлт өгснийг дурдсан ч уг хүсэлтээс татгалзаж байгаагаа тодорхой тайлбарлалгүй, ерөөсөө л шүүгчдийг томилох эрхээс татгалзаж байгаа мэтээр олон нийтэд мэдээлэв. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шүүгчдийг томилох Үндсэн хуулийн эрхээсээ татгалзаагүй бөгөөд зөвхөн өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулгын Үндсэн хуулийн цэцэд өгсөн хүсэлтээс татгалзжээ. Энэ тухайгаа ҮХЦ-д хүсэлт гаргаад, Ерөнхийлөгчийн өгсөн хүсэлтийг цуцлуулах бололтой.Энэ оны хоёрдугаар сард Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа ҮХЦ дээр өөрийн биеэр очиж нэгэн хүсэлт өгсөн бөгөөд УИХ Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг сонгохоор хуулиар баталсан нь буруу, ингэснээр шүүхийн хараат бус байдал алдагдана, хуучнаар нь Ерөнхийлөгчийн эрх мэдэлд байх ёстой гэсэн агуулгатай зүйлийг уг хүсэлтдээ өгүүлсэн байв. Гэвч өмнөх Ерөнхийлөгчийн энэ хүсэлт шүүхийн шинэчлэлийн талаар Үндсэн хуульд шинээр оруулсан нэмэлт, өөрчлөлттэй бүхэлдээ зөрчилдсөн.Тиймээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулгын санаархлаас л татгалзжээ. Угаасаа Үндсэн хууль болон Шүүхийн тухай хуулийн холбогдох заалтуудын эсрэг учир биелэхгүй хүсэлт байсан. Шүүгчдийн томилгоог УИХ томилгооны сонсгол хийгээд,түүний дагуу Ерөнхийлөгч зөвхөн томилдог эрх мэдэл Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид олгосон.Энэ эрхээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эдэлнэ. Харин Х.Баттулгын шүүхийг тэр чигт нь атгадаг санаархлаас татгалзаж буйгаа мэдэгдэж байгаа хэрэг юм.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!