Uncategorized

Сармисыг шинэ хэвээр нь удаан хугацаанд хадгалах арга

Их хэмжээний сармис худалдаж авсны дараа хэрхэн зөв хадгалах вэ гэдэг асуудал гарч ирдэг. Хүмүүс тохирох аргыг мэдэхгүйн улмаас сармисаа амархан муутгаж, ашиглахын аргагүй болгож хаядаг шүү дээ. Тэгвэл одооноос энэ аргаар сармисаа хадгалж байгаарай.Танд хэрэг болох зүйл бол том хэмжээний шил болон марль. Шинэхэн худалдаж авсан сармисаа шороог нь арилгаж цэвэрлэнэ. Шилэн саваа мөн адил сайтар угааж цэвэрлэсэн байх ёстой. Шилэн савандаа сармиснуудаа хальстай нь буюу бүтнээр нь хийж, хамгийн дээр нь хэд давхарлаж эвхсэн марль-аа тавина. Таглаж болохгүйг анхаараарай.Ингээд шилтэй сармисаа гал тогооны шүүгээнд хийж хадгалах бөгөөд хөргөгчинд хийж болохгүй.Та хоол хийхдээ сармиснаасаа аваад, буцаагаад марль-аа дээр нь тавиад шүүгээндээ хийж байгаарай. Энэ мэтчилэн сармисыг шилэнд хийж хадгалахад бүтэн жил шинэхэн хэвээр байдаг

Related Articles

Back to top button
error: Content is protected !!