Uncategorized

УИХ-ын гишүүн Аюурсайханы гэрт 30 кг жинтэй морины АЛТАН толгой байсныг барьж үзсэн тухай

Хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабандийн цүнх баригч асан, “Титэм үг”-ийг нь манай сонин руу зөөж гүйсэн Төмөрбаатарын Аюурсайхан гээч энэ нөхөр сүүлийн жилүүдэд огцом баяжсан л гэлцдэг. Гишүүдийг гэртээ нэг дайлж цайлахад 30 кг жинтэй морины АЛТАН толгой байсныг барьж үзсэн тухай яриа ч гарах болсон. АТГ-ынхны шалгаж байгаа хэргийн мэдээллийг харахад яалт ч үгүй ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН гэж дүгнэж болохоор байгаа юм. Ингэхдээ өөрийнхөө цүнх баригчдыг “Эрдэнэс Тавантолгой”-д албан тушаалд томилуулж, тэднээрээ дамжуулж хууль бус зүйл хийдэг байж болзошгүй хэмээн шалгуулж буй. Тухайлбал, 2017 онд эх үүсвэр нь тодорхойгүй 700 гаруй сая төгрөгөөр Зайсангийн “Сөүл рояал каунти” хотхонд 230 ам метр талбайтай орон сууцыг худалдан авсан бөгөөд түүнийхээ эх үүсвэрийг үндэслэлтэй тайлбарлаж чадахгүй байгаа юм билээ.
Бас хадам дүүгийнхээ нэр дээр Төв аймгийн Сэргэлэн сумд есөн айлын газрыг худалдаж аваад адууны жүчээ барьсан. Хадам ээж болон хадам ахынхаа нэрээр Хүй долоо худагт хоёр га газар худалдан авч, тэндээ 860 сая төгрөгийн үнэлгээтэй гэж тогтоогдсон адууны жүчээ, хүлээн авалтын гэр, байшин зэрэг объект барьсан юм. Дорнодын Хөлөнбуйрт ч бас адууны жүчээ, амралтын байшин барьж мөнгөө угаасан хэрэгт холбогдсон.
Мафийн зохион байгуулалттай гэж болохуйц гэмт бүлэглэл байгуулсан гэх хэрэг нь “МАН-ын шинэчлэл хөгжлийн хороо” гэх төрийн бус байгууллагаас улбаатай. Тэнд хамтран ажиллаж байсан, 2016 оны сонгуулийн штабт ерөнхий менежер асан Б.Ганхуягийг “Эрдэнэс тавантолгой” ХК-д гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн гишүүнээр томилуулсан. Дээрх ТТБ-ын дэд даргаар ажиллаж байсан Н.Удаанжаргалыг “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Отгонжаргалыг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Худалдан авалт, ханган нийлүүлэлтийн газрын менежерээр, тус хорооны бага хурлын гишүүн бөгөөд 2020 оны УИХ-ын сонгуулиар өөрийн сонгуулийн штабын ерөнхий менежерээр ажиллаж байсан И.Даваадоржийг гишүүний зөвлөх, туслахаар томилж хажуудаа авсан. Мөн Х.Нурлатыг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын дарга, “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр томилуулахад Т.Аюурсайхан УЛС ТӨРИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ, албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдэх боломжоор хангасан хэрэгт шалгуулж байгаа билээ. https://www.facebook.com/photo/?fbid=6103647743082068&set=a.180064102107158

Related Articles

Back to top button
error: Content is protected !!