Uncategorized

МУГТ Э.Содомпилжээгийн хүү С.Нямпэлжээ: Би хөл муутай аавыгаа хүнд штангыг өргөхийг хараад түүн шигээ л хүн болохыг хүссэн

“Рио-2016” параолимпийн хүрэл медальт, МУГТ Э.Содномпилжээ эхний оролдлогоороо 241 кг-ыг шахаж, хоёр дахь оролдлогоороо 245 кг-ыг шахаж паралимпын дээд амжилтыг дахин шинэчилж Токиогийн  олимпоос алтан медаль хүртлээ. МУГТ Э.Содномпэлжээ: Хүнд жин өргөхөд хэцүү ш дээ.Сэтгэлзүй өндөр байх ёстой. Хүнд жинг авах үед хамаг цус дээшээ хөөрч нүүр рүү, нүд рүү шахдаг. Тэмцээний дараа нүүрээ угаахад нүдний судас бүдүүрч, нүүрэнд цусан толбо тогтсон байх жишээтэй. Бэлтгэл сургуулилтын үед нүдний судас хагарч, нүднээс цус гарах асуудал гарна.Энэ төрлийн тамирчдад гардаг л зүйл л дээ. Олон Улсын тэмцээнд оролцох үед хэт өндөр ачаалал авах, өмнө нь өргөж үзээгүй жингээ өргөх тохиолдол хүртэл байдаг учраас саяны дурдсан бэртэл гэмтэл гарч байдаг. Э.Содноспэлжээгийн хувьд аминаасаа илүү хайрладаг ганц хүүтэй бөгөөд хүүгээөөр шигээ тэсвэр хатуужилтай хүн болгохын тулд гардан тулаанаар хичээллүүлдэг гэнэ. МУГТ Э.Содномпэлжээгийн хүү С.Нямпэлжээ: “Би аавыгаа хүнд штанкийг ямар их тэсвэр тэвчээрээр өргөж байгааг хараад үнэхээр их бахархдаг. Тийм болохоор аав шигээ тэсвэр хатуужилтай хүн болохыг зорьж байгаа.Цаашдаа улсын болоод олон улсын чанартай тэмцээн уралдаануудад оролцох зорилго өөртөө тавьсан”МПНХ-ны Нарийн бичгийн дарга Д.Баттулга хамгийн гоё уран нүүдлээр өрсөлдөгчдөө ялсан гоё жишээ ярьж өгье. Индонезид болсон Азийн наадам. Тэр ёстой алаан болсон доо. Пэлжээ маань өргөнө гэснээ л өргөчихдөг учраас тэр тэмцээнд хамгийн эхний захиалгаа 235 кг-аар өгч байлаа. Бусад тамирчид 225 кг-ыг л хамгийн дээд тал захиалчихсан байлаа шүү дээ. Тэгтэл манай холбооны Д.Нямхүү ах хэлж байна. Та хоёр захиалгаа жаахан буулгаач ээ. Хэтэрхий хүнд биш юм биш үү гэж байна. Бид хоёр тэднээс жингийн массын хувьд илүү. Дээр нь Монголоос шуузалсан махаа аваад оччихсон. Долоо хоног буудлаасаа гаралгүй бүгчихсэн байсан учраас жин яг тулчихсан, бяр илүү, амарчихсан учраас тултал захиалга өгч тооцуулаад 238, 239 гээд захиалаад эхлэхээр ард 10 кг-аар хоцорсон тамирчид бүх аргаа ашиглаж байсан.Иранаас ирсэн тэргэнцэртэй тамирчин бид хоёрын явах гэж байсан нарийн кордорыг хааж, өмнөөс Иранаар ярихаар нь тэргэнцэртэй нь түрж, түлхэж хаяад тэмцээндээ орж байлаа. Тэр тэмцээн аймаар юм болсоон. Бас сая болж өрнөсөн Казакстаны дэлхийн аварга бас дурсамжтай сайхан тэмцээн болсон. Бид хоёрыг шатаах гэж хашхирч гуугачсан тамирчинг хүртэл ирүүлсэн байсан. Тэгэнгүүт бид хоёр шатахгүйгээр барахгүй хоёр дахь шахалтаараа рекорд тогтоогоод Монгол алт авсаан гээд хашхираад эхэлсэн чинь нөгөө хэд чинь өөрсдөө хүнд байдал орж шатаад бүр пайнагт орсон ш дээ. /Инээв/ Ираны гол найдвар Акбар 250 шахна гэсэн төлөвлөгөөтэй ирсэн биш бидний тоглолтод орж балраад 254-ийг захиалж унасан. Тэр тамирчин сүүлийн 3-4 жил дандаа хоёрдугаар байранд орлоо.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!