Uncategorized

Хэрэлдэж хашгирсан үрсээсээ эх хүн залхаж гомдохгүй ч сэтгэл нь их үймэрч шаналдаг

Зиак нэгэн нүглийг бичихгүй бол болохгүй нь ээ…..ЭЭЖ….Бүтэн хорвоог ариун хэвлийдээ тээдэг энэ БУРХАДТАЙ бүү ана мана үзэлцээрэй дээ.ТЭНЭГ АВГАЙ, БАЛАЙ ЭМГЭН гээд л зарим нь бүр нүглийн хараалыг дарвагар амаараа дарваатлаа хэлж буйг сонсоно.Хүүe чамайг төрүүлж эрүүл саруул өсгөсөн хайрыг нь бодоод хэдэрлэх үгээ хэлэндээ өнхрүүлж залгиад, зэмлэх ширүүн үгсээ шүлсээрээ ариусгаад шимээд өгөөч.Ана мана үзэлцээд хашгираад дайрах юм.Би ганц охинтой.Өмнөөсөө ганц үгээр дайрах нүглийг тэвчихгүйгээр ТУН ДУУГАЙ өсгөсөн.Би ч өөрөө тэгж өссөн.Миний ээж умгар гэртээ жанжин байсан.Одоо би жанжин ккк.Ингэж өмнөөсөө хэдэрлүүлэхгүйгээр үр хүүхдээ хүмүүжүүлж болдог юм.Тэр бурхад буруу зүйл үл хэлнэ.Буруу ч бай бухан бяруу адил зөрсөн ч толгой дохиод л өнгөрчихөж болдог.Хэрэлдэж хашгирсан үрсээсээ эх хүн залхаж гомдохгүй ч сэтгэл нь их үймэрч шаналдаг.Энэ шаналал даамжирвал төрөөд өсгөснөөс илүү тарчлаан болдог.Ээжийнхээ урьдаас бүү хэрэлдээрэй.Энэ бузар амын нүглийг л бүү гаргаарай.Өнхрөөд өгөхөөр нь л ойлгох ч хожимдсон гэмшил болно.Эхийгээ амьдад нь жаргаая гэж л бодож байвал битгий л хэрэлдээрэй, зөрчилдөөрэй, загнаарай, аашлаарай. Зөндөө чамд санаа зовж үрсдээ сайн сайхныг хүсэж eрөөдөг БУРХАД юм шүү дээ.Үйлийн үрийг үрсдээ эс үлдээх хэмээн цэцэрхэхийнхээ өмнө үйлийн үрээ нимгэльe гэвэл ариун хорвоог халуун хэвлийдээ тээсэн ЭЭЖ үүдийгээ л бүү зэмлээрэй.Байна уу ээж.??????-Дийд дийд дийд.Нөгөө байнгын сонсдог дуу хоолой алга даа.!!!!!!!Энэ БАЙХГҮЙ г мэдэрмээргүй буйд амьдад нь ээжийгээ битгий л загнаарай даа.Ээж бурхан нь амьд буйд хол ажмуйд утсаараа залгаарай.Ойр ажмуйд гүйгээд очоорой.Тэрбумын унаатай ч ээждээ очилгүй хүүхэн эргүүлсэн хүү байхадТэрэг түрдэгч цайных нь сүүг бариад,ээждээ үнсүүлэхээр гүйгээд очдог хүүбайнаa.. С.Амина

Related Articles

Back to top button
error: Content is protected !!