Uncategorized

Цус багадалтаас болж олон төрлийн өвчин үүсэх эрсдэл бий болдог. Харин та үүнээс нэг халбагыг идээд цусаа төлжүүлж, эрүүл мэндээ хамгаалах боломжтой

Хоол тэжээл дутагдсанаар, цусыг бий болгож буй эрхтэн системийн үйл ажиллагаа алдагдах эсвэл нарийн гэдэсний шингээлт муудсанаас болж биед төмрийн дутагдал үүсдэг. Мөн шархнаас болоод цус ихээр алдах, сарын тэмдэг их хэмжээгээр ирэх, ходоодны шархлаанаас болж цус багадалт үүснэ. Энэ бол цус алдалтын дараах цус багадалт юм.Бусад төрлийн цус багадалт байдаг.Үүнд: Цусны улаан эс устах, цусны эсүүд хурдан устаж алга болох Цусны улаан эсийн хэвийн бус бүтэц нь эсийн үүргээ гүйцэтгэх чадварыг бууруулдаг Эсийн хэвийн бус хөгжлөөс үүссэн цус багадалт Жирэмсэн эхийн архаг цус багадалт Хүний биеийн гемоглобины үндсэн үүрэг нь хүчилтөрөгчийн солилцоо юм. Цус багадсанаар эд эсүүд хү.чилтөрөгч хангалттай авч чадахгүй байснаар тэдний хэвийн үйл ажиллагаа алдагддагЦус багадалтын шинж тэмдгүүд: Дасгал хөдөлгөөн хийх үед хурдан ядрах Амьсгалын тоо багасах, зүрхний хэм нэмэгдэх, толгой өвдөх Анхаарал төвлөрөлт, ой санамж муудах, оюун ухааны чадвар муудах Чих шуугих Хоолны дуршил муудна Нойргүйдэл Арьс цонхийх, хөх туяа татах, хуурайших, гуужих Сулбагар болох Нүд бүрэлзэх Уруулын 2 булан шархалж хагарах Parrerexia (шоколад, шохой, элс, шороо, шавар, мөс идэх хүсэл төрөх) Хэл үрэвсэх Үс хэврэгших, унах (заримдаа халзрах тохиолдол бий) Шүд унах, шүд хорхойтох, паалан харлах >Цус төлжүүлэх арга: Орц: Хушга – тал аяга Үзэм – тал аяга Нимбэг – 2 ширхэг Зөгийн бал – 200 гр Лууван болон хүрэн манжингийн шүүс – 100 мл хушгаа нухаж, үзэм болон нимбэгний шүүстэй хольно. Үүн дээрээ зөгийн бал болон лууван, хүрэн манжингийн шүүсээ хийж сайтар хутгаарай. Ингээд л шидэт бэлдмэл бэлэн болох юм. Өдөрт гурван удаа хоолноос өмнө 1 халбага бэлдмэл уугаарай. Нэг шил бэлдмэлээ ууж дуусахад танд мэдэгдэхүйц өөрчлөлт гарч эхлэх юм.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!