Uncategorized

Р.Эмүжин:Багш мэргэжилтэн нь үг үсгийн алдаатай бичдэг, сайхан байр, сайн нэрнээс цаашгүй сургууль…

Улс үндэстнээр нь улайлгахаа болино уу… Ууртай залуу зулын гол болно гэж сүрдүүлсэнд ч учир нь байгаа юм биш, У, Ү үсэгтээ ч углуурга нь байгаа юм биш. Л. Энх-Амгалан хамгийн эхний тайлбартаа их зөв, үндэсний эрх ашиг, үр хүүхдүүдийн маань ирээдүй, дэлхийд үнэлэгдэх боломжийн талаар хөндөж энэ МҮИС хэмээх нэрийг эргүүлэн авахаа мэдэгдсэн. Тэр нь Үндэсний их сургууль гэдэг нэр зүүснээрээ Монголын их, дээд сургуулиудын рейтингийг олон улсад доош нь татаад байна гэсэн тайлбарыг яг таг хэлсэн. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа топ гэгддэг МУИС, ШУТИС, ХУИС, АШУҮИС, СЭЗИС зэрэг хэдхэн сургуулийн төгсөгчдийн голч дүнг гаднын хөрөнгө оруулалттай компаниуд, гадаадад бакалавр, магистраар сурах, аль нэг орны том жижиг компанид ажилд орох зэрэг тохиолдолд хардаг, албан ёсоор хүлээн зөвшөөрдөг, очсон орондоо шалгалт өгөөд үргэлжлүүлэн сурч болдог олон улсын тогтолцоо руу манайх багтаж ороод удаагүй байгаа. Гэтэл 70, 80, 90 жил оршин тогтнож, хэд хэдэн нийгмийн шилжилтийг даван туулж, Монголын нүүр царай, үнэлэмж болсон мэргэжилтнүүдийг бэлтгэдэг тэрхүү цөөн хэдэн сургуультай зэрэгцэн Монголын үндэсний их сургуулийн нэр хүссэн ч, хүсээгүй ч ороод ирдэг болсон. Монголын, бас Үндэсний гэх тодотгол байгаа учраас дотооддоо төдийгүй гадныхан андуурч хүлээж авдаг болсон. Гэтэл нөгөө Монголоор, үндэстнээр маань овоглодог их сургууль пэйж хуудсаа бөөн үг үсгийн алдаатай, бөөс шавсан мэт хөтөлдөг байтлаа нисгэгч хүртэл бэлдэнэ гээд сансарт нисээд саранд зүүгдчихсэн. Ингэхэд Монголын, Үндэсний гэх тодотголыг улс орныг маань дэлхийд төлөөлдөг, ядаж хоёр хөршид маань сануулдаг Монголын иргэний агаарын тээвэр зэрэг байгууллага зүүж болж байна. Боловсролын ямар ч стандарт шаардлага хангахгүй, багш мэргэжилтэн нь үг үсгийн алдаатай бичдэг, сайхан байр, сайн нэрнээс цаашгүй сургууль зүүчихээд, зулын гол болно энэ тэр гээд зууралдаад байж таарахгүй.Тиймээс энэ удаа Энх-Амгалангийн зөв. Хул.гайд юмаа а.лдсан хүн юу гэж уучлал гуйж байдаг юм, харин шүүхдэнэ уу, сануулна уу, ямар нэгэн байдлаар улс үндэснийхээ нэрийг ултайхан авч үлдэнэ шүү. МУИС, МУБИС төгссөн үр хүүхдийг чинь аль нэгэн улс оронд үргэлжлүүлэн суралцах гээд, ажиллах гээд очтол “Уучлаарай, манайх Монголын үндэсний боловсролыг албан ёсоор боловсорсонд тооцохгүй, та эхнээс нь суралцах хэрэгтэй, танайх манай шаардлагыг хангадаггүй юм билээ” гэвэл яах уу? Тэгж яривал Монголын их дээд сургуулиуд гаднын адил төстэй мэргэжил эзэмшүүлдэг сургуулиудад хүлээн зөвшөөрөгдөж, оюутнуудаа шууд солилцоогоор анги улираалгүй илгээх эрхтэй болохын төлөө олон арван жил зүтгэж, хичээн байж статусаа авч үлдсэн, таниулсан, аргагүй чансаа, чадалтай гэдгээ баталсан юм шүү. Гадаад, дотоодын багш нар ч харилцан нэг нэгнийхээ сургуульд айлчлан илтгэл тавьж, хичээл орж, эрдэмтний зэрэг цол адил тэнцүү төвшинд олгох үүд зам эндээс нээгдсэн. Монголын АШУҮИС-ийг төгссөн их эмч хүн хаанахын ямар ч том эмнэлэгт шууд хүнд хагалгаанд ороод, үүрээд гарах чадалтай бэлтгэгдсэн байдгийг тэгж яривал гаднын эмнэлгүүд нь ч, сургуулиуд нь ч толгой дохин зөвшөөрч, МУИС-ын Монгол судлалын анги төгссөн ямар ч багшийг Америк, Англид урьж багшлуулахдаа бахархалтай ханддаг юм даа. Улсдаа урдаа барьдаг эрдэмтэн багш нарын маань бүх насаа зориулан байж олж ирсэн энэ мэтийн боломжийг МҮИС хул.гайлах ёсгүй, а.лдагдуулах эрх бүр ч үгүй. Ядаж байхад нэрийг нь орчуулахаар яах аргагүйMongolian national university. Гүүглдээд хайхад гарч ирээд төөрөгдөл үүсгэж байна, юун хотод төөрөх вэ, оюуны төөрөгдөл дэлхийд үүсгэж байна. Энэ бол луй.вар шүү, боловсон новшийн хул.гай. Ийм болохоор Монголын, Үндэсний гэх тодотголоо буцааж авъя аа. Харин тэр зулын гол болно гээд байдаг хар хөмсөгтэй залуу ийм хэмжээнд сургаж төлөвшүүлсэн, турхирсан багш, сургуулиасаа болж ам.иа а.лдвал МҮИС-ийг эргүүлээд хүн ам.ины хэргээр шүүхэд өг. Өө тэгээд Гандангийн хойморт байдаг энэ тэр гээд ганган тайлбар хэлээд хүний хүүхдүүдийн толгой эргүүлээд байх хэрэггүй, ард нь адуу малаа зараад зүтгэж байгаа аав ээжийнх нь хөлс хөдөлмөр бий. Эх орон төлөөлөх яах вэ, эхлээд зөв бичдэг багш мэргэжилтнийхээ тоог нэм за.

ТАНД ТУСТАЙ ДАРААГИЙН ЗӨВӨЛГӨӨ ТУУЛАЙ ЖИЛ ?
Ямартаа ч АЗ ЖАРГАЛТ ЖИЛҮҮДИЙН НЭГ.
1. ГЭРЛЭЛТИЙН жил; 2. ГЭР бүлээрээ, ах дүү төрөл төрөгсдөөрөө амар амгалан харилцах, эвлэрэх, эвсэх жил;
3.УРТ УДААН БАЯР БАЯСГАЛАНТ АМЬДРАЛЫН мөн чанарын бэлэг тэмдэг;4. ЭЛБЭГ ДЭЛБЭГИЙН бэлэг тэмдэг;
5. АЗ ЖАРГАЛЫН бэлэг тэмдэг… гм6. ШИНЭийг таних мэдэхэд таатай жил;7. ТӨЛӨВЛӨГӨӨТ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛд таатай жил;
8. ОРОН БАЙР, СУУЦАА шийдвэрлэхэд таатай жил гэнэ. copy Хүн бүр зурхайд итгэдэггүй ч зарим үед зурхай уншиж, сэтгэлээ засан багахан дэм авахыг хүсдэг хүн цөөнгүй. Ирэх онд ордуудын хувьд ямар үйл явдал хүлээж байгаа талаарх зурхайг хүргэж байсан бол энэ удаад РИА Новости агентлагт Оросын астрологич Юлия Рольникийн нийтлүүлсэн 12 жилийн зурхайг хүргэж байна.  Хулгана жилтэн

Төрсөн он: 1936, 1948, 1960, 1972, 1984, 1996, 2008, 2020
Хулгана жилтнүүдийн хувьд туулай жил аз жаргалтай мөч байна. Ажил мэргэжлийн хувьд өсөн дэвжих, амьдралаа сайжруулах боломжууд гарна. Ажил хэрэгтээ амжилтад хүрэхийн тулд шинэ зүйл суралцах ёстой.

Танд өөрийгөө болон чадвараа нээн гаргах боломж гарч ирнэ. Энэ оны таны хувьд материаллаг тал дээр таатай байна. Таны хичээл зүтгэл, нөр их хөдөлмөр үр шимээ өгч, таны орлого нэмэгдэнэ. Хувийн амьдралын тал дээр өнөөгийн харилцаагаа сайжруулах боломж гарна. Ганц бие хүмүүсийн хувьд хайр дурлалын харилцаа хүлээж байна.

Үхэр Төрсөн он: 1961, 1973, 1985, 1997, 2009, 2021 Үхэр жилд төрсөн хүмүүсийн хувьд Туулай жилд ажил, карьерт өөрчлөлт гарна. Таны цаашдын хувь тавилан ихээхэн шалтгаалах чухал сонголт хийх шаардлагатай болж магадгүй.

Оны хоёрдугаар хагаст мэргэжлийн үйл ажиллагаанд илүү таатай байна. Та хүчин чармайлтынхаа ачаар зорилгоо биелүүлж, амжилтад хүрнэ. Ирэх онд санхүүгийн хувьд таатай байна.

Та өөртөө илүү итгэлтэй болж, шинэ сонирхолтой хүмүүсийг өөртөө татна. Ирэх онд хайр дурлалын харилцаа үүсгэхэд таатай.

Бар

Төрсөн он: 1950, 1962, 1974, 1986, 1998, 2010, 2022
Бар жилтнүүд ирэх Туулай жилд аз одоор дүүрэн байна. Ирээдүйд том үсрэлт хийх гараа нь ирэх он байж магадгүй. Гэхдээ ажил, карьерын тал дээр хүндрэл гарахыг үгүйсгэх аргагүй.

Чухал шийдвэр гаргахын өмнө олон талаас нь сайтар тунгаан бодох хэрэгтэй. Туулай жилд стратеги төлөвлөлт хийх, шинэ төслүүдийг боловсруулахад таатай. Та зорилгодоо хүрэхийн тулд хичээл зүтгэлтэй ажиллах шаардлагатай болно. Оны сүүлд таны хүчин чармайлт үр шимээ өгч, та амжилтад хүрнэ.

Туулай

Төрсөн он: 1939, 1951, 1963, 1975, 1987, 1999, 2011, 2023

Ирэх он Туулай жилтнүүдийн хувьд тун чухал. Учир нь чухамхүү энэ онд цаашдын хувь тавилангаа тодорхойлох шийдвэрүүдийг гаргана. Энэ он амьдралын олон талбарт шинэчлэлийн жил байна.

Таныг хөгжих, урагшлахад саад болж буй зүйлсийг олж тогтооход тохиромжтой цаг. Түүнчлэн шинэ ажил үйлс, төсөл эхлүүлэх, эртнээс бодож байсан төлөвлөгөөгөө биелүүлэхэд таатай. Санхүүгийн тал дээр одоо байгаа хөрөнгө мөнгөө үрэн таран хийхгүй байх нь чухал. Төлөвлөгдөөгүй зардал гарах эрсдэлтэй.

Хувийн амьдралын тал дээр шинэ үйл явдлууд гаран. Ганц бие хүмүүс хайраа олох магадлалтай.

Луу

Төрсөн он: 1940, 1952, 1964, 1976, 1988, 2000, 2012

Луу жилд төрсөн хүмүүсийн хувьд ирэх жил холимог нөлөө үзүүлнэ. Багагүй хүндрэлийг даван туулах шаардлагатай болно. Гэхдээ цэцэн ухаан, зорилгодоо хүрэх тэвчээр гаргаснаар оны сүүл гэхэд та бүхий л сорилтыг давж чадна.

Ажил хэрэгт үүссэн асуудлыг шийдэхэд хамтын ажиллагаа, нөхөрлөл тус болно. Ирэх онд та бусдын тусламжгүйгээр аливаа хүндрэлийг даван гарч чадахгүй. Оны туршид орлого тогтвортой, зарим үед бага зэрэг өснө. Гэхдээ үүнийг дагаад зардал ч нэмэгдэж болзошгүй.

Хувийн амьдралын тал дээр ирэх онд олон өөрчлөлт гарах бөгөөд зарим тохиолдолд таагүй өөрчлөлтүүд ч гарч магадгүй.

Могой

Төрсөн жил:1941, 1953, 1965, 1977, 1989, 2001, 2013
Могой жилд төрсө хүмүүсийн хувьд ирэх он амьдралын бүхий л талбарт эерэг байна. Гэхдээ зарим талаар хүндрэлүүд гарч болзошгүй. Та үүнийг цэцэн ухаан, тэвчээр гаргаснаар сорилтуудыг даван туулж чадна.

Энэ онд идэвхтэй үйл ажиллагаа эрхлэхийн тулд илүү их эргэцүүлж, амжилтад хүрэхийн тулд хүлээх хэрэгтэй. Карьерын хувьд бүх зүйл таатай байхгүй ч нөр их хөдөлмөр, тэвчээр, сэтгэл хөдлөлөө барих чадварын ачаар та сайн үр дүнд хүрч, бусдаар хүлээн зөвшөөрүүлж чадна.

Хувийн амьдралын тал дээр хайртай болон дотны хүмүүстэйгээ маргалдаж, харилцаагаа муутгахгүйн тулд тэвчээртэй байж, уур бухимдлаа хянах хэрэгтэй

Морь

Төрсөн он: 1930, 1942, 1954, 1966, 1978, 1990, 2002, 2014

Морь жилтнүүдийн хувьд ирэх он тийм ч тайван жил болж өнгөрөхгүй. Гэхдээ тааламжтай нөлөөлөл сөрөг муу бүхнийг зөөллөж, хүндрэлтэй зорилтуудыг амжилттай шийдэх боломж өгнө.

Ажил дээр хүндрэл гарсан ч та хөдөлмөрч, хичээл зүтгэлийнхээ ачаар бусдын хүндэтгэлийг хүлээнэ. Ирэх онд ажлын хамт олонтой зөрчилдөх, хөндлөнгийн хүмүүсийн атаархалд өртөх магадлалтай.

Мөнгө санхүүгээ зарцуулахдаа болгоомжтой байж, луйварчдаас сэрэмжил.

Хонь

Төрсөн жил: 1931, 1943, 1955, 1967, 1979, 1991, 2003, 2015

Хонь жилтнүүдийн хувьд ирэх он бүхэлдээ таатай жил болно. Таны амьдралын бүхий л талбарт харьцангуй тогтвортой байдал ноёлно.

Ажил хэргийн тал дээр бүх зүйл эерэг байж, таныг удирдлага, нөлөө бүхий хүмүүс дэмжинэ. Ирэх онд олон сонирхолтой хүнтэй танилцана. Та шинэ төсөл эсвэл бизнес эхлүүлж магадгүй.

Ганц бие хүмүүс өөрт тохирсон хүнээ олж магадгүй.

Бич Төрсөн жил: 1944, 1956, 1968, 1980, 1992, 2004, 2016Бич жилтнүүдийн хувьд хүндхэн жил болж магадгүй. Гэхдээ хувь тавилангийн бүхий л сорилтыг давахад туслах эерэг үйл явдлууд ч олон гарна.

Ажил дээр олон зорилт шийдэх хэрэгтэй болно. Маргаан, зөрөлдөөнөөс зайлсхийхийн тулд хамт олонтойгоо харилцахдаа сэтгэл хөдлөлөө хянаарай. Өнгөрсөн үеийн алдаагаа эргэцүүлж, алдаагаа давтахгүйн тулд буруугаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ингэснээр та урагшилж, сайн үр дүнд хүрч чадна.

Санхүүгийн хувьд ирэх жил тогтвортой байна. Гэхдээ аливаа тохиолдолд хэмнэж сурах хэрэгтэй.

Тахиа

Төрсөн жил: 1945, 1957, 1969, 1981, 1993, 2005, 2017

Тахиа жилтнүүдийн хувьд ирэх он зөрчилдөөнтэй жил болно. Нэг талбарт ололт амжилт дүүрэн байх бол нөгөө талд алдагдал хүлээж магадгүй.

Ажил болон карьерын хувьд хүндрэл, бэрхшээл гарч болзошгүй. Та ажлаа алдах эсвэл орлого буурах эрсдэлтэй.Ажлын тал дээр илүү тэвчээртэй, хүлээцтэй байж, шинэ найз нөхөдтэй бол. Найз нөхөд болон ижил сэтгэлгээтэй хүмүүс таны ажил хэргийн асуудлыг шийдэхэд тусална.

Хайр дурлал, хувийн харилцааны тал дээр ирэх он ихээхэн амжилттай байна.

Нохой

Төрсөн жил: 1946, 1958, 1970, 1982, 1994, 2006, 2018
Нохой жилтнүүдийн хувьд ирэх онд олон эерэг өөрчлөлтүүд гарна. Гэхдээ санаа амарч, хэт тайван суух зав гарахгүй.

Ажлын тал дээр та үр бүтээлтэй, идэвхтэй байх бөгөөд үүнийхээ төлөө зохих шагналаа хүртэнэ. Ажлын хамт олонтойгоо харилцахдаа тайван, нөхөрсөг байгаарай, ингэснээр та маргаан зөрөлдөөн, илүүц хурцадмал байдлаас зайлсхийж чадна.

Санхүүгийн тал дээр хөрөнгө оруулалт хийхдээ болгоомжил, аз сорьсон алхам хийх хэрэггүй.

Хувийн амьдралын тал дээр бүх зүйл тааламжтай байна. Ганц бие хүмүүс өөрт тохирох хүнтэй танилцаж, гал халуун хайр дурлалын харилцаа үүсгэнэ.

Гахай  Төрсөн жил: 1947, 1959, 1971, 1983, 1995, 2007, 2019

Гахай жилтнүүдийн хувьд ирэх он амьдралын бүхий л талбарт аз одтой, тааламжтай байна. Хамгийн гол нь таны өмнө гарч ирсэн шинэ боломжуудыг алдахгүй ашиглах хэрэгтэй.

Карьер, ажил хэргийн тал дээр бүх зүйл тааламжтай байна. Ажил дээр сайн, итгэлт харилцаа, тааламжтай уур амьсгал ноёлно. Ажил дээр эерэг өөрчлөлт гарснаар таны орлого нэмэгдэнэ.

Ирэх онд та бусад хүмүүсээс илүү хайр дурлалын тал дээр азтай байна. Ганц бие хүмүүс хань ижлээ олох боломжтой.  Энэ жил та онцгой анхаарах шаардлагатай цорын ганц зүйл нь эрүүл мэнд. Тиймээс асуудалтай нүүр тулахгүйн тулд өнөөдрөөс эхлээд биеэ чийрэгжүүлэх, эрүүл мэндээ хамгаалах тал дээр анхаараарай.  Г.Бямбасүрэн

Related Articles

Back to top button
error: Content is protected !!