Uncategorized

Монголд мөнгө угааж байсан 800 хятадын толгойлогчдод я.л оноолоо

Өнгөрсөн 2019 онд манай улсад БНХАУ-ын 800 иргэн орж ирж, цахим сүлжээ ашиглан мөнгө угааж байсныг илрүүлсэн. Тэгвэл тэднийг толгойлж байсан хятад иргэдэд Монголын шүүхээс я.л оноолоо.Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч БНХАУ-ын иргэн Шүй Хуй Хуан / Xu Hui huang/, Хуан Яао Шэн / Huang Yao Sheng /, Еэ Чин Хуй / Ye Quing Hui /, Нарису / Narisu /, Хуан Ши Бин / Huang Shi Bin /, Лиан Жү Фөн / Liang Ju Feng / нарын зургаан хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүхэд 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр товлосон.Улмаар хоёр өдөр үргэлжилсэн шүүх хуралдаанаар дараах шийдвэрийг гаргасан байна.Шүүгдэгч Шүй Хуй Хуан, Хуан Яао Шэн, Еэ Чин Хуй нарыг зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 2 жил хо.рих,Шүүгдэгч Нарису, Хуан Ши Бин, Лиан Жү Фөн нарыг зохион байгуулалттай гэмт бүлэгт элссэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрийг 1 жил хо.рих,Шүүгдэгч Шүй Хуй Хуан, Хуан Яао Шэн, Еэ Чин Хуй, Нарису, Хуан Ши Бин, Лиан Жү Фөн нарыг залилах гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь хэсэгт зааснаар тус бүрийг 3 жил хо.рих я.лаар шийтгэж,Шүүгдэгч Шүй Хуй Хуан, Хуан Яао Шэн, Еэ Чин Хуй нарт оногдуулсан хо.рих я.лыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх я.лыг тус бүр 5 жил хугацаагаар хо.рих,Шүүгдэгч Нарису, Хуан Ши Бин, Лиан Жү Фөн нарт оногдуулсан хо.рих я.лыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх я.лыг 4 жил хугацаагаар хо.рих я.лаар тус тус тогтоож шийдвэрлэсэн байна. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

Related Articles

Back to top button
error: Content is protected !!