Uncategorized

Оюу толгой орд дэлхийн 4 дэхь том орд биш, үнэмлэхүй хамгийн том орд. Тэр чигт нь алдаж байгаа харамсалтай түүх эхлэж байгаа

Оюу толгой орд дэлхийн 4 дэхь том орд биш, үнэмлэхүй хамгийн том орд. Тэр чигт нь алдаж байгаа харамсалтай түүх эхлэж байгаа энэ өдөр Монгол хүний хувьд маш их харамсалтай байна. Нийт нөөцийн 25% ил уурхай нь Монголд юу ч өгөлгүй дуусчлаа. Үлдсэн хэсгийг 100 жил бишээ ихдээ 37 жилд л дуусгана. Багадаа 30 жил ихдээ 40 жил байх. Монгол улсын санхүү мөнгө, технологийн хөгжил, электроникийн үйлдвэрлэл, ард иргэдийн оюуны болон хүний нөөцийн хөгжил энэ бүхнээр тэтгэгдэх байсан хэдий ч түүхийгээр нь ухаж өгөөд цалингаа авч үлдэх талбай дээрх хэдэн ажилтан түүний гэр бүл, гэрээг нь зурж өгөөд хувьдаа бонус авдаг төрийн байгууллагын дарга нарын л хүслээр шийдэгдэж байна. Ингээд бичихээр энэ орд чинийх бишээ юунд нь санаа зовоов, татвараа авч байгаа, 20.000 хүн цалин авч байгаа тэдний ар гэр үр хүүхэд гээл эхэлдэглдээ. Алдаж байгаа боломж авч байгаа 2-оо харьцуулах л хэрэгтэй байналдаа. Миний хувийн бодлоор бол алгуур буцалж үхэхээ мэдэхгүй усандаа хэвтсээр байгаа Яст мэлхий адил Монголчууд бид оршин байх, хүчирхэг байх, улс байх, үндэстэн байх бүх боломжоо өөрийн гараар үгүй хийсээр л, иргэд нь аюулыг тодорхой олж харахгүй цалин ажлын байр, төр нь татвар гэсэн жижиг сэдэвт орооцолдсоор л байна. Оюу толгойн орлого Монголын банкаар дамжихад долларын ханш манай улсад хангалттай унана. Магадгүй 1 төгрөг 1 доллар болох хэмжээний долларын хуримтлал үүснэ энгийн жишээ л энэ. Оюу толгойн орлого Монголын банкаар дамжихад л төгрөгын ханш шууд өснө. Доллараар Монгол улс цаг ямагт хахна. Ногдол ашгаа авахад ч эргэлзээгүй болно. Баланс ил тод учраас Авилгал авах өгөх ч асуудал нь эрс багасна. Энийг хийлгэдэггүй монгол талын ТУЗийн монгол гишүүдээ чөлөөлөх хэрэгтэй. Засгийн газар ч энийг хүсвэл хийж чадн БАЯРЛАХ ЗҮЙЛ БИШ
ХОГ (Хөрөнгө оруулалтын гэрээ) нь өөрчлөгдөөгүй байхад ХӨӨРӨХ ХЭРЭГГҮЙ!
-ХОГ-д хөрөнгө оруулагч тал төслийг ямагт өндөр хүүтэй, асар их зардалтай зээлээр санхүүжүүлдэг.-ХОГ-д Менежментийн төлбөр, зээл зуучилсны төлбөрөөс санхүүгийн давхар давхар ашиг олдог.
-ХОГ-той боловч Хөрөнгө оруулалтын техник ажлын зураггүй, ямарч хяналтгүй ТЭЗҮ хийж түүнийгээ засвартай хүлээн авч улмаар хөрөнгө оруулалтын хэмжээ өртөгийг хэт өндөр дураараа тогтоодог.
-ХОГ-д огт заагаагүй учир Олборлосон баяжмалд агуулагдаж байгаа бусад ховор элементийг огт тооцдоггүй.-ХОГ-р Ачигдсан бараа бүтээгдэхүүний төлбөр хэзээ ч монголын нутаг дэвсгэрт монголын банк санхүүгийн байгууллагаар дамжхааргүй тусгагдсан.-ХОГ-р Манай улсын хувьд ямарч ноогдол ашиг хүртэхээргүйгээр үл барам монголын талын эзэмшлийн 34%-д 2,3 тэрбум $-н өр бичигдээд ирэх хорин жилд өр 22.0 тэрбум $ хүрэхээр байсан.-ХОГ өөрчлөгдөхдөө Дубайдаж 2038 оноос л ногдол ашиг хүртэхээр гэрээ хийсэн нь Монголд хохиролтой гэж дүгнэсэн дүгнэлт өөрчлөгдөөгүй.
-Ковид-н үед огт зогсоогүй тасралтгүй баялаг зөөсөн. -2022 онд 1,4 тэрбум долларын борлуулалт хийсэн ч төлсөн татвар нь Эрдэнэтээс хэд дахин бага.
-Дэлхийд эхний 4-т орох гүний уурхай боловч 3 саяхан иргэний амьдралыг 4 дахин дээшлүүлэх Монголын ЭЗ-г 4 дахин тэлэх боломжгүй!
Өнөөдөр жилд 130,000 тн зэс олборлож байгаа тус уурхай 2028 онд 500,000 тн зэс олборлох.1,3 км гүнд УБ-Дархан хүрэх 200 км тунель барьж 20% ашиглаж байсан Зэс алт ховор элементийн хүдрийг 90% ашиглах болж байгаа. УБ-т 2 шугамтай битгий хэл цагираг замтай метро барих чадвартай ч өнөөдөр Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах дэд бүтцийн төслийн судалгааны менежментэд дэмжлэг үзүүлэх гэрээ байгуулж байгаа.-Цахилгааны хэрэгцээ нь хэд дахин нэмэгдэж байгаа ч Энэ жил Монголоос цахилгаанаа авах ТТ ЦСТ тендер зарлах гэж байгаа.
ХОГ-н гаруудад баярлах хэрэггүй. ХОГ-оо өөрчлөхгүй бол BYE гэж хэлье! Оюутолгой төслийн Хуулийн хэлтсийн даргаас сэтгүүлч “Монголчууд хэзээнээс ногдол ашиг хүртэх вэ?” гэж асуухад:
-“Далд уурхай ашиглалтад орсноор Монголчуудын хүртэх өгөөж мэдээж наашилна ” өөр хэлэх үггүй!

Related Articles

Back to top button
error: Content is protected !!