Uncategorized

Өвчин эмгэгээс гэтэлгэж, үгүйрэл хоосролоос аврагч 21 ДАРЬ ЭХИЙН ТАРНИ. ТАНЫГ АЗ ХИЙМОРЬ ИВЭЭХ БОЛНО

“Сэжгээр өвдөж, сүжгээр эдгэнэ” гэдэг үг мухар сүсэг төдийхөн биш, сэтгэлзүйн нарийн ухаан болохыг соёлт ертөнц тайлж ухаарч, судалж шинжилсээр л байна. Хүний дотоод цэвэр ухамсар өөрөө бурхан чанартай гэж үздэг бясалгал, гэгээрлийн сургаалд бурхадын дүр нь тэрхүү дотоод гэрэл гэгээг сэрээж бадраах гүн утгыг агуулдаг. Тухайлбал, Дарь эх бурхан оршихуйн эх сурвалж, сайн сайхан бүхнийг үүтгэх энэрэл хайр, билгүүн ухаан буюу сүнслэг зүрхний дүр юм. Тийм учир Дарь эхийн залбирал, бясалгал нь бүх ном заслын хураангуй болдог. Энэлж шаналсан орчлонгийн олон амьтныг өрөвдөн хайлсан Аръяабалын нулимсан дусал газарт унаж, түүнээс лянхуа цэцэг ургахад дотроос нь Дарь эх бурхан мэндэлсэн домогтой. Хорин нэгэн Дарь эхийн дүр Цагаан, Ногоон Дарь эхэд хураагддаг. Тэрээр там, бирд, адгуус, хүн, асур, тэнгэр болон зуурдын хэмээх долоон ертөнцөд дуудан залбирсан бүхнийг аюул зовлонгоос үтэр түргэн гэтэлгэх тангарагтай.Хүсэл та7чаалыг билигт хувиргах бадам язгуурын бурхан тул язгуурын эзэн Амитаба бурхан оройд нь заларч байдаг. Зүрхэн тарни нь: Ум да-рэ дү-да-рэ дү-рэ су-ха хэмээх арван үсэг (үе)-ээс бүтдэг. Зүрхний төвд хум үсгийг тойрон эдгээр тарнийн үсэг хүрд мэт эргэлдэн гэрэл цацраах бүрийд сайныг түгээж, саарыг шатаан ариусгаж байгаагаар бясалгана. Өөрийн дотоод бурхан чанарыг Дарь эхийн дүрээр тодруулж, залбираарай. Энэ уншлага бол эрт дээр үеэс Төвд, Монгол даяар сүслэн уншиж ирсэн Дарь эхийн магтаалын орчуулга юм. Адис билиг орших болтугай. 21 дарь эх тус бүрийн зүрхэн тарнийг хүргэж байна. 1. Эрхэнд хураагч Дарь эх: Тарни: УМ ДАРИ ДҮ ДАРИ ДҮРИ САРВА ХЭРЭ ДАДУ БАША ГҮРҮ СУХА 2. Ад номхруулагч Дарь эх: Тарни: УМ ДАРИ ДҮ ДАРИ ДҮРИ САРВА БАВАМ ШИНДАМ ГҮРҮ СУХА 3. Төгс эдлэл дэлгэрүүлэгч Дарь эх: Тарни: УМ ДАРИ ДҮ ДАРИ ДҮРИ САРВА АЮУ БУНАЯА БИШДЭМ ГҮРҮ СУХА 4. Нас арвитгагч Дарь эх: Тарни: УМ ДАРИ ДҮ ДАРИ ДҮРИ САРВА АЮУ ЗАНА БУШДЭМ ГҮРҮ СУХА 5. Сэтгэл булаагч Дарь эх: Тарни: УМ ДАРИ ДҮ ДАРИ ДҮРИ САРВА ЖИГИМУ АГАР ХАЯА ХЭРЭ СУХА6. Буд,нар,сарыг сог6уулагч Дарь эх: Тарни: УМ ДАРИ ДҮ ДАРИ ДҮРИ САРВА БИГАНА ШАДУМ УЗА ДАЯА СУХА 7. Хорлол зүхлийг далдлан дарагч Дарь эх: Тарни: УМ ДАРИ ДҮ ДАРИ ДҮРИ СУХА 8. Шимнус дайсныг даран сөнөөгч Дарь эх: Тарни: УМ ДАРИ ДҮ ДАРИ ДҮРИ ЖИГИМАЛА ОМУГА МАРАЯА ПАД СУХА 9. Аюулаас аврагч Дарь эх: Тарни: УМ ДАРИ ДҮ ДАРИ ДҮРИ ЖИГИМАЛА НОДВА САРВА РАГЧА СУХА 10. Чөтгөр эрхэнд оруулагч Дарь эх: Тарни: УМ ДАРИ ДҮ ДАРИ ДҮРИ САРВА МАРА БАРА МАДАЯА ХУМ ПАД СУХА 11. Үгээгүй хоосныг үтэр арилгагч Дарь эх: Тарни: УМ ДАРИ ДҮ ДАРИ ДҮРИ БАСУ ДАРИ СУХА 12. Өлзий хутгийг бадруулагч Дарь эх: Тарни: УМ ДАРИ ДҮ ДАРИ ДҮРИ УМ ДОНОМ ДҮДҮ СУХА 13. Сахин хамгаалагч Дарь эх: Тарни: УМ ДАРИ ДҮ ДАРИ ДҮРИ АДИНА БАГЧИМ ГҮРҮ СУХА 14. Тотгор дарагч Дарь эх: Тарни: УМ ДАРИ ДҮ ДАРИ ДҮРИ БАЗАР МАХА БАХАЕА БОСОМ ГҮРҮ СУХА 15. Хилэнц номхруулагч Дарь эх: Тарни: УМ ДАРИ ДҮ ДАРИ ДҮРИ САРВА БОБОМ БАРАША ЖАНАЕА СУХА 16. Билэг хийгээд тарни арвитгагч Дарь эх: Тарни: УМ ДАРИ ДҮ ДАРИ ДҮРИ ДАРМА БАРАНЗА БАРДИ БАРИ ШАДАЕЭ СУХА 17. Дайсан хийгээд хулгайг дарагч Дарь эх: Тарни: УМ ДАРИ ДҮ ДАРИ ДҮРИ САРВА ЗОРО ДОМДАНИ СУХА 18. Лус савдгийн хорыг арилгагч Дарь эх: Тарни: УМ ДАРИ ДҮ ДАРИ ДҮРИ САРВА НАГА ШИМДОМ ГҮРҮ СУХА 19. Муу зүүд хэрүүлийг арилгагч Дарь эх: Тарни: УМ ДАРИ ДҮ ДАРИ ДҮРИ САРВА ДҮДСО БАНИ МОЗАНИ СУХА 20. Хижиг өвчний хорыг таслагч Дарь эх: Тарни: УМ ДАРИ ДҮ ДАРИ ДҮРИ САРВА ЖАХИ ЗУРА БАРША МАНАЕЭ СУХА 21.Аливаа үйлс бүхнийг бүтээгч Дарь эх: Тарни: УМ ДАРИ ДҮ ДАРИ ДҮРИ САДАНА СУХА Буддын соёлын Махагала нийгэмлэг-н зураг. Эх сурвалж: Зүүн гүний хүрээ

Related Articles

Back to top button
error: Content is protected !!