Uncategorized

МҮИС-ИЙН ТӨГСӨГЧ: Л.Энх-Амгалан сайд уучлалт гуйхгүй гэвэл би өөрийгөө зулын гол болгоход ч бэлэн байна

Монголын Үндэсний их сургуулийн зүгээс Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланг сургуулийн нэр төрд халдсан гэх шалтгаанаар шүүхэд өгч байгаа талаар мэдээлэл хийсэн.Мэдээллийн үеэр МҮИС-ийн төгсөгч “Хүүхдүүд хэзээ ч “У” “Ү” үсгийг андуурдаггүй. 21 аймгийн хүүхдүүд, багш нар, залуусыг яагаад ингэж доромжилж байгаа юм бэ. Би Баянхонгор аймгийнх. Би МҮИС-д орж ирэхдээ МУИС гэж андуурч орж ирээгүй. Яагаад үүндээ хариуцлага хүлээхгүй байгаа юм бэ. Бид энэ сургуульд орсноороо таеквандогийн ДАШТ-ий хошой мөнгөн медаль, Азийн аварга зэрэг нэр хүндтэй медалиудыг авч ирсэн.Гэтэл 21 аймгийн залуусыг ямар ч боловсролгүй, “У” “Ү” үсгийг ялгадаггүй гэж байна. Эцэг эхчүүд маш их гомдож байна. Боловсрол, шинжлэх ухааны сайдаа та хөдөө орон нутгийн эцэг эхчүүд, ЕБС-ийн багш нараас яг одоо уучлалт гуй. Хэрэв үгүй бол би хөдөө орон нутгийн залуучуудын нэрийн өмнөөс ямар нэгэн байдлаар тэмцлийн хурц хэлбэрт шилжих болно. Магадгүй миний хэлсэн үгийг үг гэж тоохгүй бол би өөрийгөө зулын гол болгоход ч бэлэн байна. Сайдаа та энэ хариуцлагагүй үйлдлийнхээ төлөө уучлалт гуйх ёстой” гэв.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!