Uncategorized

С.Эрдэнэ: Би Л.Гантөмөрт “Удирдлагын бүтэц ямар байхыг зарчмын хувьд хатуу тохирвол ойлголцох асуудлыг ярьж болно“ гэдгээ хэлсэн

С.Эрдэнэ: Би Л.Гантөмөрт “Удирдлагын бүтэц ямар байхыг зарчмын хувьд хатуу тохирвол ойлголцох асуудлыг ярьж болно“ гэдгээ хэлсэн ‼️‼️‼️
Ойлголцоод явах боломж аль, аль талд нь байгаа шдээ ‼️‼️ АРДЧИЛСАН НАМЫН НЭР БАРЬЖ ДҮРМИЙН БУС ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА АСУУДЛААР АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА С.ЭРДЭНЭ, УИХ-ЫН ГИШҮҮН, АН-ЫН ҮБХ-НЫ ДАРГА Д.ГАНБАТ, ДоСХ-НЫ ДАРГА Х.АЛТАНХУЯГ, АН-ЫН ХУУЛИЙН ЗӨВЛӨХ Г.БАТБАЯР НАР МЭДЭЭЛЭЛ ХИЙНЭ.
Мэдээлэл хийх пэйж: Erdene Sodnomzundui , @Ардчилсан нам Democratic Party Ардчилсан нам Democratic Party УИХ-ын гишүүн, АН-ын ҮБХ-ны дарга Д.Ганбат “Ардчилсан Намын Үндэсний Бодлогын Хорооны/ҮБХ/ хурлыг намын дарга, улс төрийн зөвлөлөөс зарладаг…
Ардчилсан Намын 4/11 мэдээллийн цаг өнөөдөр боллоо.
УИХ-ын гишүүн, АН-ын ҮБХ-ны дарга Д.Ганбат “Ардчилсан Намын Үндэсний Бодлогын Хорооны/ҮБХ/ хурлыг намын дарга, улс төрийн зөвлөлөөс зарладаг. “ҮБХ-ны 1/3 нь санал гаргаж болдог. Уг саналыг ҮБХ-ны дарга болон АН-ын даргад гаргах ёстой. Үүний хариуг 14 хоногийн дотор өгдөг журамтай. Энэ процесс алга болжээ.
ҮБХ 315 гишүүнтэй. Өнөөдрийн байдлаар эрх бүхий 254 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Манай намын дотоод сонгуулийн хороо журмаа боловсруулаад даргаа сонгох ажил явагдана. Одоогоор АН-ын даргын ажлыг С.Эрдэнэ хийж байгаа. Цаасан дээр бүртгэл нь С.Эрдэнэ гээд бичигдсэн байгаа”.
“Ардчилсан Нам анх хүүхдийн мөнгийг санаачилсан. Үүнийг хүүхэд бүрд олгодог байсан. Монголын байгалийн баялгийг нийт хүүхдээрээ дамжуулж ард иргэддээ олгох нь зөв хувилбар гэж үздэг, халамж биш. Өнгөрсөн онд МАН хүүхдийн мөнгийг халамж гээд хуульчилсан. Энэ нь Үндсэн хуульд нийцэхгүй.
Хүүхдийн мөнгийг 91% нь аваад 9% нь авахгүй гэхээр дундаж давхарга байхгүй боллоо. Ам бүлийн орлого 3.5 сая төгрөгөөс дээш орлоготой айлын хүүхдийн мөнгийг хасчихлаа. 3.5 сая нь 1,000 доллар хавьцаа мөнгө. Дунд зэргийн хөгжилтэй орны difficult, dirty, dangerous ажлыг хийж байгаа хамгийн бага цалин нь $1,000. Манай иргэдийн ихэнх нь ийм ажил хийж байна. Ажлаа хийгээд татвараа төлөөд явж байгаа өрхүүдийг дундаж давхаргаас хасаж байгаа нь буруу, үүнийг засах ёстой.
Энэ Засгийн газрын явуулж байгаа цахим бодлого нь сайн хэрэг. Гэвч үүнийгээ муу хийсэн нь ргэдэд чирэгдэл учруулж байна” хэмээн хүүхдийн мөнгөний асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Түүнчлэн “2016, 2020 онд байсан АН-ын ҮБХ-ны гишүүдийн бүх мэдээллийг цуглуулчихсан. Гишүүд рүү “мөнгө өгнө” гээд утасдаад байна гэж байгаа. Тэр утсыг авч мэдээллээ өгч болохгүй. Энэ нь 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжсэн Иргэний мэдээллийн нууцлалын тухай хуулийг зөрчиж байгаа юм гэдгийг хэлье”… Ирэх аравдугаар сард болох УИХ-ын нөхөн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчид өнөөдөр тодорно. МАН-ын хувьд яг одоо Удирдах зөвлөл, Бага хурлаараа нэр дэвшигчдээ тодруулж байгаа бол Ардчилсан намынхан нэр дэвшигчдээ тодруулчихсан.
Ахмад үеэ харааж зүхсэн онгироо, хоосон толгойтнууд өөрсдийгөө залуу үе гэж андуурахаа боль Тодруулбал, тус намын Үндэсний бодлогын хороо хуралдаж, УИХ-ын нөхөн сонгуулийн Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт Э.Бат-Үүлийг нэр дэвшихүүлэхээр шийдвэрлэсэн. Харин Хэнтий аймгийн 18 дугаар тойрогт УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарыг өрсөлдүүлэхээр мандатаа атгуулсан.Ардчилсан намынхны уг сонголтыг зарим гишүүд нь “Залуу халаагаа бэлдэхгүй явсаар байгаад намаа нугасалж байна” хэмээн ширүүхэн шүүмжилсэн.Харин хариуд нь УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ “Өөрсдийгөө залуу үе гэж андууран орилолдож амьдралын алдаа оноог үзэж хат суусан туршлага хураасан ахмад үеэ харааж зүхсэн онгироо давлиун хоосон данхан толгойтнууд өөрсдийгөө залуу үеийн төлөөлөл гэж андуурахаа больцгоох хэрэгтэй! Сэтгэлгээ хандлага чинь шинэ биш хуучин байна” хэмээх тайлбарыг цахим хуудсаараа дамжуулан өгчээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!