Uncategorized

Коронавируст өвчнөөр аавыгаа алдсан бүсгүй хүчилтөрөгчийн аппаратуудыг эмнэлгүүдэд хандивлалаа

Монгол улс Коронавируст халдварт өвчнийг дотооддоо алдсанаас өнөөдрийг хүртэлх хугацаанд 749 иргэнээ алдсан байна. Өөрөөр хэлбэл хэдхэн сарын дотор 749 гэр бүл хайртай дотны хүнээ коронавируст өвчний улмаас алджээ. Эдгээр гэр бүлийн нэг болох иргэн Б.Номин өөрийн ээж, дүүгийнхээ хамтаар Улсын эмнэлгүүдэд нэн шаардлагатай байгаа хүчилтөрөгчийн аппаратуудыг хандивласан байна.Тэрээр Банзрагчийн Батбаяр хэмээх 59 настай залуухан аавыгаа Коронавируст өвчнөөр алдсан учир нэг ч болов гэр бүлд ийм зовлон битгий учраасай хэмээн дээрх сайн үйлсийг хийж байгаа аж.Сүүлийн өдрүүдэд халдвар авч эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх иргэдийн тоо буурахгүйгээс эмнэлэг нь өвчтөнөөр дүүрч, ажилчид нойргүй хонож, амьд үлдэхийн төлөө амьсгалын аппаратыг өвчтөнд ээлжээр хэрэглүүлж байна. Өөрөөрөө амьсгалж чадахгүй хүчилтөрөгчийн дутагдал үүсгэдэг энэ аюултай өвчинд хамгийн хэрэгтэй хэрэгслүүдийн нэг бол уг аппарат юм. Иймээс ч тэдний энэ буян өвчин туссан хүн бүрт хэрэгтэй, цаг үеэ болсон маш зөв хандив боллоо гэж эмнэлгийн удирдлагууд хэлж байлаа. Энэхүү аппарат олон хүнд тус болох болтугай.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!