Uncategorized

Энэ жилийн цагаан сараар ажигласан зүйлүүд:

Энэ жилийн цагаан сараар ажигласан зүйлүүд:
1. Гурван боов, нэг еэвэн тавьж ёсолсон айл хоёр байлаа. Настнууд араас нь цухуйхгүй өндөр идээний наагуур цаагуур хөөрөг зөрүүлэх, биесээ харж ярих гэхгүй их амар байлаа.
2. Махаа өдөрт нь чанаж тавьж байгаа хоёр ч айл байлаа. 3. Ширээндээ нэг ч архи тавиагүй айл 3 байлаа.
4. Монгол шимийн архи, айргийг их олон айл тавьжээ! ?5. Монгол хоолоороо эрүүл зөв хооллодог ах эгч хоёр маань нэг ч салат тавиагүй байна. Харин зочин ирэхэд байцааг ямар нэг хольцтой шүүсээр нь хуураад таваглаж байна. “Өөрсдөө биедээ хортой гэж үзээд иддэггүй хүнсээ хүнд идүүлэх гэж бэлтгэж, ширээндээ тавьж чадахгүй ээ, ах эгч хоёр нь…” гэж байна. Үнэхээр сайхан санагдав.
6. Тэр ах эгч хоёр маань жил бүр цагаалганы оронд зөв аарцны ундаа бага аяганд хийж өгдөг юм. 7. Архиар шахахаа бүрмөсөн больсон. Машин барьж яваа хүнд бүр хундаглахаа ч байж. Маш гоё соёл нийтэд хэвшжээ! ??8. Бэлгэнд голдуу мөнгө өгч байна, Үүнд хүүхэд томчуудгүй л баярлаж байна. Бас үндэсний үйлдвэрийн янз бүрийн бүтээгдэхүүн олширсон байна. Хэрэглэхгүй, буцаагаад дамжуулахаар /”хог” гэж нэрлэдэг/ бэлэг манайд лав үлдсэнгүй.9. Хэтэртэл согтсон, гуйвж дайвсан хүн энэ цагаан сараар би лав хайгаад ч олж харсангүй! ??♥️??
Орчин цагаа дагаад хүндрэл багатай, хөнгөн, соёлтой сайхан тэмдэглэх чиглэл рүү явж л байна. Сайхан байна оо! ???

Related Articles

Back to top button
error: Content is protected !!