Uncategorized

НОЦТОЙ: Монгол улсын Иргэд эрх баригчдыг ХЯТАДЫН КОММУНИСТ НАМЫН ДААЛГАВРААР ЯВАА ТӨЛГӨН КОММУНСТУУД!!! гэж зүгээр нэг гүтгэж хэлээгүй

Л.Оюунэрдэнэ ЕС-аа‼️ Ч.Хүрэлбаатар сайд аа‼️ Монголчууд мөнхөд хятадын түүхий эд бэлтгэх бааз байх ёсгүй.
Танай ЗГ-ын гялайж гялтайх нэг шийдвэр бол 2022.11-р сард гаргасан ноолуурыг угааж+самнаж экспортлох шийдвэр байлаа.
Ноолуурын үнэ унаж малчид сүйд хийж магадгүй гэх улс төрийн зөвхөн өнөөдрөө бодсон шалтгаанаар Ч.Хүрэлбаатар сайд та ЗГ-т дээрхи шийдвэрээ цуцлах, хэрэгжих хугацааг нь хойшлуулах санал оруулж байгаа юм байна.Маш олон гадаад дотоодын компани шуурхай ажиллаж хэдхэн сарын дотор олон мянган тн ноолуур самнах тоног төхөөрөмж оруулж ирээд суурилуулж байна. Тэдний хөрөнгө оруулалт хайран биш үү? ЗГ нь гаргасан шийдвэрээсээ 6 сар ч хүрэхгүй буцах байсан юм уу‼️
Ийм зориггүй хулчгар, дэндүү улс төр бодсон, алсын хараагүй шийдвэр гаргаад байвал энэ улс орон яаж хөгжих юм бэ?
Ноолуураа самнаж экспортлодог болсноор Монголд 200 тэрбум төгрөгийн нэмэлт борлуулалт, илүү ашиг үлдэнэ. Дараагийн шат ээрэх. Бүх ноолуураа ээрээд гаргавал дахиад нэг их наяд төгрөгийн нэмэлт орлого үлдэнэ. Ноолуур самнах үйлдвэрийн хүчин чадал 120 хувьд хүрсэн байгаа. Хөөе‼️ Оюунэрдэнэ сайд аа‼️ 4 сарын өмнө гаргасан гэгээлэг шийдвэрээсээ битгий ухар аа. Эх орноо бод, эдийн засгаа бод. Энд нам мам хамаагүй, зөв бодлогыг чинь хамгаална шүү дээ. Олноороо давалгаална уу?Жич: Ж.Бат-Эрдэнэ гишүүн овоо доо овоо.

ЭНЭ БОЛ УХРАЛТ ЭНЭ БОЛ ГАДНЫХНЫ БОДЛОГОЭнэ бол Монгол улс үйлдвэржилтийнхээ хаалгыг хааж ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭН НИЙЛҮҮЛЭГЧ улс байсаар байх шийдвэр.
Дэлхийн ноолуурын хэрэгцээний тал хувийг манай улс хангадаг атлаа ноолуураа угаагаад боловсруулалгүй, БНХАУ руу гаргасаар ирсэн. Энэ жилээс угааж самнасан буюу нэмүү өртөг шингээсэн ноолуур экспортлох шийдвэр гаргасан. Ингэснээр дотооддоо өртөг бий болж гадаад зах зээлээ өргөжүүлж ноолуур, ноолууран бүтээгдэхүүний олон ашиг нэмэгдэнэ. Уг шийдвэр гарснаас хойш ноолуур самнах 40 үйлдвэр байгуулагдаж, бэлтгэл ажлаа хангаад байна.
Гэтэл арай гэж хөөцөлдөж байж гаргасан шийдвэрийг ЭЗХЯ зогсоож байна.
2018 онд “Ноолуур” хөтөлбөр баталж үйлдвэрлэгчдээ дэмжсэнээр өрсөлдөөн бий болж ноолуурийн үнэ анх 100 мянгад хүрсэн. Энэ удаа экспортоо дэмжиж өртөг шингэсэн үйлдвэрлэлээ өргөжүүлснээр гаднаас валют орж ирэх хаалга нээгдэж улмаар малчдын ноолуурын үнэ улам тогтворжиж баталгаажих юм.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хэлэлцэх үед миний бие бусад гишүүдийн хамтаар санаачлага гарган Монгол улсын хөгжлийн бодлогыг тодорхойлон авч явах институц буюу Эдийн засаг, xөгжлийн яам Ministry of Economy and Development байгуулсан билээ. Гэтэл өнөөдөр энэ яам маань ХӨГЖЛИЙНХӨӨ ЭСРЭГ САНАЛ ГАРГАЖ БАЙНА.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!